Ирээд, Намайг дага
12-р сарын 9–15: “Христ чамайг өргөг.” Moронай 7–9


“12-р сарын 9–15: ‘Христ чамайг өргөг.’ Моронай 7–9,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)

“12-р сарын 9–15. Моронай 7–9,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2024 (2023)

Зураг
Моронай алтан ялтаснууд дээр бичиж байгаа нь

Минэрва Тэйчэрт (1888–1976), Моронай: Хамгийн сүүлийн нифай үндэстэн, 1949–1951, хавтан дээрх тосон будаг, 34 3/4 × 47 инч. Бригам Янгийн Их Сургуулийн Урлагийн музей, 1969

12-р сарын 9–15: “Христ чамайг өргөг”

Moронай 7–9

Өнөөдөр бидний Мормоны Ном хэмээн мэддэг цэдгийн төгсгөлд Моронай сүүлчийн үгсээ бичихдээ өөрийн эцэг Мормоны “Христийн амгалан дөлгөөн дагалдагчдад” (Моронай 7:3) хандан хэлсэн гурван захиас, Мормоны Моронайд бичсэн хоёр захиаг хуваалцжээ. Моронай өөрийн амьдарч байсан үеийн болон бидний энэ үеийн асуудлуудын хооронд адил төстэй зүйлийг зөгнөн харсан тул эдгээр захиасыг Мормоны Номд оруулсан байж магад. Эдгээр үгийг бичих үед нифайчууд Аврагчаас нүүр буруулсан байв. Тэдний олон нь “нэг нэгэндээ хандах хайраа гээсэн” бөгөөд “сайн болох тэрнээс өөр бусад бүх зүйлд баясдаг” (Моронай 9:5, 19) байжээ. Гэсэн хэдий ч Мормон найдах шалтгаан олж байсан бөгөөд найдвар гэдэг нь дэлхийн асуудлыг үл тоомсорлох, гэнэн хандах гэсэн үг биш гэдгийг бидэнд заасан. Найдвар гэдэг нь тэдгээр бэрхшээлээс илүү агуу, үүрд мөнхийн хүч чадалтай Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэхийг хэлдэг. Энэ нь “сайн зүйл болгоноос зууран барь” (Моронай 7:19) гэсэн үг. Мөн энэ нь Есүс Христийн Цагаатгал “мөн Түүний алдар суугийн мөн мөнх амьдралын найдвар оюунд чинь үүрд байг” (Моронай 9:25) гэсэн үг.

Гэр орон болон сүмд суралцах санаа

Моронай 7:12–20

Христийн гэрэл надад алдаанаас үнэнийг ялгаж мэдэхэд тусалдаг.

Олон хүн “Энэ сүнслэг өдөөлт Бурханаас уу эсвэл миний өөрийн бодлоос уу гэдгийг хэрхэн мэдэх вэ?” эсвэл “Ийм их худал хуурмагаар дүүрэн дэлхийд би зөв, бурууг хэрхэн мэдэж чадах вэ?” гэж эргэлздэг байж болох юм. Моронай 7 дээрх Мормоны үгс бидэнд эдгээр асуултад хариулахдаа ашиглаж болох хэд хэдэн зарчмыг өгдөг. Ялангуяа 12–20-р шүлгээс тэдгээрийг ол. Та энэ долоо хоногт авах мэдээлэл, туршлагаа үнэлэхэд эдгээр үнэнийг ашиглаж болно.

Судруудын удирдамжаас “Гэрэл, Христийн гэрэл” гэдгийг үзнэ үү.

Моронай 7:20–48

Есүс Христийн ачаар би “сайн зүйл болгоноос барьж” чадна.

Мормон хэрхэн “сайн зүйл болгоноос барих” боломжтой вэ? гэж асуусан нь өнөө үед бүр чухал мэт санагддаг. (Моронай 7:20). Тэр дараа нь Есүс Христэд итгэх итгэл, найдвар, энэрлийн тухай заасан. Та нар 20-48-р шүлгийг уншихдаа энэ бүх зан чанар Есүс Христээс ирдэг сайн сайхныг олж харж, тогтоон “барихад” хэрхэн тусалдгийг хайж ол. Есүс Христийн шавьд эдгээр чанар яагаад зайлшгүй чухал вэ?

Моронай 7:44–48

Зураг
семинар шигтгээ зураг
“Энэрэл бол Христийн цэвэр хайр.”

Мормон Есүс Христэд итгэх итгэл болон найдвар нь биднийг энэрч хайрладаг болоход хөтөлдөг хэмээн онцолжээ. Гэвч энэрэл гэж юу вэ? Та Энэрэл бол … гэж бичээд, дараа нь Моронай 7:44–48-ыг уншин, уг өгүүлбэрийг гүйцээж болох үг хэллэгүүдийг хайж олж болно. Дуусгахдаа Энэрэл гэдэг үгийг Есүс Христ гэдэг нэрээр орлуулахыг бод. Энэ нь танд Аврагчийн тухай юу зааж байна вэ? Есүс Христ цэвэр хайраа хэрхэн харуулсан бэ? Судрын болон амьдралынхаа жишээнээс бодож үз.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Энэрэл хэзээ ч дуусдаггүйн, мөн энэрэл ихэнх сайн сайхны үйлдлээс илүү агуу байдгийн учир … нь энэрэл бол ‘Христийн цэвэр хайр’ (Моронай 7:47) бөгөөд үйлдэл биш, харин нөхцөл байдал буюу хүний мөн чанар юм. … Энэрэл бол хэн нэгний болж болох зүйл юм” гэж ажигласан (“The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 34). Энэ мэдэгдлийг бодонгоо та нар ахлагч Массимо Дэ Фэогийн “Цэвэр хайр бол Есүс Христийн үнэнч шавь бүрийн бодит шинж тэмдэг юм” захиасыг уншиж болно (2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 100). Энэрэл таныг шавь байхад хэрхэн нөлөөлдөг вэ? Та хэрхэн “энэрлээс зууран барьж” (46-р шүлэг) чадах вэ?

Мөн 1 Коринт 13:1–13; Ифер 12:33–34-ийг болон Дуулал номын 155-р дуу “Бие биеэ хайрлаач” дууллыг үзнэ үү.

Үзүүлэнт хичээлийг ашигла. Магадгүй гурван хөлтэй ширээний тухай бодох нь итгэл, найдвар, энэрэл гурвын харилцан хамаарлыг илүү ойлгоход тусалж чадна ( Дийтр Ф.Угдорф, “Найдварын хязгааргүй хүч,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган).

Моронай 9:3–5

Уур хилэн нь уй гашуу, зовлон зүдгүүрт аваачдаг.

Моронай 7:44–48 дээрх Мормоны хайрын захиаснаас ялгаатай нь, Мормон Моронайд бичсэн хоёр дахь захидалдаа өнөөдөр олон хүнд тулгараад байгаа уур хилэнгийн талаар сэрэмжлүүлсэн. Моронай 9:3–5 дээр цэдэглэснээр, нифайчуудын уур хилэн ямар ямар үр дагаварт хүргэсэн бэ? 3–5, 18–20, 23-р шүлгээс бид юунаас сэрэмжилж чадах вэ?

Моронай 9:25–26

Би нөхцөл байдлаас үл хамааран Христэд найдаж чадна.

Харсан ёс бус байдлаа дүрсэлснийхээ дараа Мормон хүүдээ бүү шанал гэж хэлдэг. Найдварын тухай Мормоны захиасны юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? Христ “чамайг өргөх” гэдэг нь таны хувьд юу гэсэн утгатай үг вэ? Христийн ямар зан чанар, сайн мэдээний зарчмууд “оюунд чинь байж,” танд найдвар төрүүлдэг вэ? (Моронай 9:25).

Мөн Рассэлл М.Нэлсоны “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь захиасыг ” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 71–75-аас үзнэ үү.

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

Mоронай 7:33

Хэрэв би Есүс Христэд итгэлтэй байвал Түүний надаар хийлгэхийг хүссэн бүхнийг хийж чадна.

  • Судраас ямар нэг чухал ажил гүйцэтгэж буй хэн нэгнийг харуулах хэдэн зургуудыг хамтдаа харахыг бод (жишээ болгож, Сайн мэдээний уран зургийн цуглуулгаас д. 19, 70, 7881-ийг үзнэ үү). Эдгээр жишээн дээр Христэд итгэснээр ямар өөрчлөлт гаргасан бэ? Та болон танай хүүхдүүд Моронай 7:33-ыг уншаад, бид Есүс Христэд итгэх итгэлтэй байснаар юу юу хийж чадахыг хайж болно. Бурхан Өөрийн хүсэлд нийцүүлэн үйлдэх хүчээр та нарыг адисалж байсан туршлагаасаа бие биетэйгээ хуваалцаж болно.

Моронай 7:41

Есүс Христэд итгэх нь надад найдвар төрүүлж чадна.

  • Таныг Моронай 7:41-ийг хүүхдүүддээ уншиж өгөх үед тэд Мормоны хэлсэн бидний найдах хэрэгтэй зүйлийг сонсохдоо гараа өргөж болно. Есүс Христийн ачаар мэдэрч байгаа найдварынхаа талаар тэдэнд ярь.

  • Та болон танай хүүхдүүд ямар нэг зүйлээс болоод асуудалтай байгаа хэн нэгний тухай бодож болно. Танай хүүхдүүд Есүс Христэд найдах найдварыг сануулж чадах зургийг тэр хүнд зориулан зурж болох юм.

Моронай 7:40–41; 9:25–26

Сорилт бэрхшээлтэй үед ч бид Есүс Христэд найдаж чадна.

  • Есүс Христэд найдах найдварын талаар хүүхдүүддээ заахын тулд та цэвэр савыг усаар болон нэг нь хөвөх, нөгөө нь тунах хоёр зүйлээр дүүргэж болно. Моронай 7:40–41, 9:25–26-г хамтдаа уншихдаа танай хүүхдүүд найдвар бидний төлөө юу хийдгийг хайж олж болно. Дараа нь тэд хөвдөг зүйлийг Христэд найддаг хүнтэй зүйрлүүлж болох юм. Бидэнд сорилт бэрхшээл тулгарахад Тэр биднийг хэрхэн “өргөдөг” вэ? Аврагчийг болон Түүний урам зориг өгдөг сургаалыг “оюун[даа] үүрд” байлгах арга замын талаар бодоход нь хүүхдүүддээ тусал.

Moронай 7:45–48

“Энэрэл бол Христийн цэвэр хайр.”

  • Бие биенээ хайрлаач” (Хүүхдийн дууны ном, 74) гэх мэт хайрын тухай дуу нь энэрэл гэж юу болох талаар ярилцлага өрнүүлэхэд хүргэж болно. Та нар Моронай 7:47-г уншиж эсвэл дүгнээд мөн хүүхдүүдийг хэн нэгэнд хайраа харуулж байгаагаар өөрсдийгөө зурахад урьж болно. Бусдыг Есүсийн адил хайрлахыг сануулах газарт зургаа тавихыг санал болго.

  • Та хүүхдүүдийг амьдралдаа Христийн цэвэр хайрыг эрэлхийлж мөн хөгжүүлэхэд хэрхэн сүнслэгээр өдөөж болох вэ? Магадгүй та хүүхдүүдэд Есүсийн энэрч хайрласан арга замуудын талаар бодоход тусалж болно (жишээ болгож, Лук 23:34; Иохан 8:1–11; Ифер 12:33–34-ийг үзнэ үү). Бид хэрхэн Түүний жишээг дагаж чадах вэ?

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Зураг
Есүс Христ

Аврагч Христийн хөрөг, Хайнрих Хофманн