Ирээд, Намайг дага
5-р сарын 11–17. Мозая 18–24: “Бид Түүнтэй гэрээ байгуулсан”


“5-р сарын 11–17. Мозая 18–24: ‘Бид Түүнтэй гэрээ байгуулсан,’”Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“5-р сарын 11–17. Мозая 18–24,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Зураг
Лимхайн хүмүүс зугтсан нь

Минерва К. Тэйчэрт (1888–1976), Лимхай хаан болон Түүний хүмүүс зугтсан нь, 1949-1951, масонит дээр тосон будгаар, 35 7/8 x 48 инч. Бригам Янгийн Их Сургуулийн Уран зургийн музей, 1969.

5-р сарын 11–17

Moзая 18–24

Бид Түүнтэй гэрээ байгуулсан

Ерөнхийлөгч Томас С. Монсон “Бид судар уншиж, тунгаан бодох юм бол Сүнс бидний бодгальд зөөлөн шивнэх болно” (“Бид хэзээ ч ганцаараа алхдаггүй,” Ensign, Nov. 2013, 122 эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 141) гэж заасан.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Мозая 18; 23–24 дэх Алма болон түүний хүмүүсийн түүх “Бурханы хороонд ор[ох]” (Мозая 18:8) гэдэг нь юу гэсэн утгатай болохыг харуулдаг. Тэд баптисм хүртэхдээ “түүнд үйлчилж мөн түүний зарлигуудыг дагах” (Мозая 18:10) гэрээг Бурхантай байгуулсан. Хэдийгээр энэ нь үндсэндээ хувийн чанартай гэрээ ч тэд нэг нэгэндээ хэр зэрэг хандаж байсантай бас холбоотой. Тийм ээ, Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очих аян хувийн шинжтэй зүйл бөгөөд уг замаар хувь хүн өөрөө явах ёстой. Бидний өмнөөс гэрээг маань хэн ч сахихгүй боловч энэ нь бид цор ганцаар гэсэн үг бас биш юм. Бид бие биедээ хэрэгтэй. Христийн Сүмийн гишүүдийн хувьд, бид замаар явж байхдаа нэг нэгэндээ тусалж, үйлчлэн, “нэг нэгнийхээ ачааг үүрэлцэ[нэ]” (Мозая 18:8–10) хэмээн Бурханд үйлчлэх гэрээ байгуулдаг. Алмагийн хүмүүст яах аргагүй бидний адил үүрэх ачаа байсан. Их Эзэний бидэнд “[өөрсдийн] ачааг хөнгөн байж болохын тулд үүрэлцэхэд” (Мозая 24:15) тусалдаг нэг арга зам бол тэдэнтэй хамт гашуудаж, тайвшруулна хэмээн бидэнтэй адил амласан гэгээнтнүүдийг өгсөн явдал юм.

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Мозая 18:1–17

Баптисм хүртэхэд Бурханд үйлчилж, Түүний гэрч болж зогсох гэрээ хамаардаг.

Мозая 18:8–10-т баптисмын гэрээ болон баптисмын үеэр Бурханд бидний амладаг амлалтын талаар Алмагийн заасан зүйлс агуулагддаг. Та эдгээр шүлгийг уншихдаа дараах асуултуудыг тунгаан бод.

  • Та баптисмын үеэр өгсөн амлалтынхаа талаар эдгээр шүлгээс юу сурч мэдсэн бэ? Бурхан танд юу амладаг вэ?

  • Бурханд үйлчлэх гэрээ (10-р шүлгийг үзнэ үү) нэг нэгэндээ тохинуулах бидний хүчин чармайлттай ямар холбоотой вэ? (8–9-р шүлгийг үзнэ үү).

  • Та амлалтаа биелүүлэхийн тулд юу хийж байна вэ?

  • Баптисмын гэрээнүүдээ сахих нь “Сүнсээр дүүргэгдэхэд” тань хэрхэн тусалдаг вэ? (Мозая 18:14). Сүнс танд гэрээгээ сахихад хэрхэн тусалдаг вэ?

Зураг
Далайн усанд баптисм хүртээж байгаа нь

Би Бурхантай гэрээ байгуулахдаа Түүний адислалуудыг хүлээн авдаг.

Мөн энэ түүхэнд баптисм хүртээх зөв арга замыг илчилдэг. Та 14–17-р шүлгээс баптисмыг хэрхэн хүртээх талаар юу олж мэдсэн бэ? Та Матай 3:16; Ром 6:3–5; 3 Нифай 11:21–28; Сургаал ба Гэрээ 20:72–74-өөс баптисмын талаар өөр юу олж мэдсэн бэ?

Мөн Сургаал ба Гэрээ 20:37, 77, 79-ийг үзнэ үү.

Moзая 18:17–30

Бурханы хүмүүс нэгдмэл байх ёстой.

Алма болон түүний хүмүүсийн олж мэдсэнээр, Есүс Христийг дагах нь заримдаа дассан амьдралаа шинэ, өөр зүйлээр солихыг хэлдэг. Гэхдээ Алмагийн хүмүүс “Христийн сүмийн” (Мозая 18:17) нэг хэсгийн хувьд бие биенээсээ хүч чадал олж авдаг байсан. Мозая 18:17–30 дээр заасан зүйлс таныг Сүмийн илүү сайн гишүүн байхад хэрхэн өдөөсөн бэ? Та тойрог, салбарын гишүүддээ “эв нэгдэл хийгээд хайранд нэг[дмэл]” байхад туслахын тулд юу хийж болох вэ?? (Mозая 18:21).

Хэнри Б. Айринг, “Бидний зүрх нэг болж холбогдсон,” Ensign эсвэл Liahona, 2008 оны 11-р сар, 68–71

Moзая 19–20

Бошиглогчдын үгс гүйцэлдэх болно.

Ноа хаан болон түүний хүмүүсийг наманчлахгүй бол тэдэнд юу тохиолдох талаар Абинадай хэд хэдэн тодорхой бошиглол хэлсэн. Ялангуяа нифайчууд бараг 50 жилийн туршид леменчүүдээс өөрсдийгөө амжилттай хамгаалж чадсан учраас (Мозая 9:16–18; 11:19-ийг үзнэ үү) эдгээр бошиглол зарим хүнд нь үнэмшмээргүй санагдаж байв (Мозая 12:1–8, 14–15-ыг үзнэ үү). Гэхдээ Абинадайн үед гүйцэлдсэний адил бошиглогчдын үгс өнөө үед ч бүгд гүйцэлдэх болно.

Та Абинадайн бошиглолууд гүйцэлдсэн гэдгийг тунхаглахад Гидеоныг хүргэсэн ямар зүйлийг Мозая 19–20-оос олж мэдсэн бэ? (Мозая 20:21-ийг үзнэ үү). Энэ түүх Бурханы бошиглогчдын сэрэмжлүүлэг, зөвлөгөөнд итгэх итгэлийг тань мөн тэдний үгийг дагана гэсэн амлалтыг тань хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ? Та бошиглогчдын үгс өнөө үед гүйцэлдэж байгааг хэзээ харсан бэ?

Moзая 21–24

Бурхан миний ачааг хөнгөлж чадна.

Лимхайн хүмүүс болон Алмагийн хүмүүс өөр өөр шалтгаанаар, өөр өөр нөхцөл байдалд аль аль нь боолчлолд орж байсан. Та Мозая 19–22 дахь Лимхайн хүмүүс болон Мозая 18; 23–24 дэх Алмагийн хүмүүсийн түүхийг хооронд нь харьцуулснаар юу мэдэж авч чадах вэ? Эдгээр бүлэг бүр боолчлолд хэрхэн хандсаныг эсвэл эцэст нь хэрхэн чөлөөлөгдсөн болохыг бичин тэмдэглэж болно. Ингэхдээ өөрийн амьдралд хамаарах захиасуудыг ол. Жишээлбэл, та эдгээр түүхээс ачааг тань тээхэд туслах ямар зүйлийг сурсан бэ?

Мозая 23:21–24; 24:8–17

Би Их Эзэнд найдаж чадна.

Хэдийгээр тэд нүглээ наманчилсан ч Алма болон түүний хүмүүс боолчлолоос чөлөөлөгдөөгүй л байв. Их Эзэнд найдаж, гэрээнийхээ дагуу амьдрах нь саад бэрхшээлээс үргэлж холуур өнгөрөөхгүй ч, тэдгээрийг даван гарахад тусалдаг болохыг тэдний туршлага харуулдаг. Та Мозая 23:21–24, 24:8–17-г уншихдаа, нөхцөл байдал тань ямар байхаас үл хамааран Бурханд найдаж сурахад туслах үг, хэллэгүүдийг бичиж тэмдэглэ.

Томас С. Монсон, “Би чамайг хаяхгүй мөн орхихгүйEnsign эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 97-г түүнчлэн үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судраас унших үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

Мозая 18:1–4

Алимны доторх үрийг тоолж болох ч нэг үрээс гарах алимыг тоолох боломжгүй гэсэн үг байдаг. Ганцхан хүн Абинадайн гэрчлэлийг хүлээн авсан ч тэр цорын ганц хүн нь болох Алма нифайчуудын олон үе удамд нөлөөлсөн юм. Та энэхүү зарчмыг харуулахын тулд үртэй жимсийг ашиглаж болно. Энэ захиас манай гэр бүлд ямар хамаатай вэ? Бусадтай гэрчлэлээ хуваалцахын тулд бид юу хийж болох вэ?

Мозая 18:8–10

Бид эдгээр шүлгээс баптисмынхаа гэрээний талаар юу мэдэж авч болох вэ? (мөн С&ба Г 20:73, 77–79-ийг үзнэ үү). Бид баптисмын гэрээнд бэлдэж, уг гэрээгээ сахихын тулд юу хийж байна вэ?

Мозая 18:30

Ямар газрууд сүнслэг туршлагын улмаас бидэнд онцгой ач холбогдолтой байдаг вэ?

Мозая 21:11–16; 24:10–15

Бид Лимхайн хүмүүс болон Алмагийн хүмүүсийн боолчлолыг хооронд нь харьцуулснаар юу сурсан бэ?

Moзая 21:15; 24:11-15

Их Эзэний залбиралд маань хариулдаг зарим арга замын талаар эдгээр шүлэг бидэнд юу зааж байна вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Өөртөө хамгийн тохиромжтой цагийг ол. Судраас судлахдаа ямар нэгэн саад болох зүйлгүй бол суралцахад хамгийн амар байдаг. Өөрт тань хамгийн тохиромжтой цагийг сонгож, өдөр бүр яг тэр цагтаа тогтмол суралцахын тулд бүх чадлаараа хичээ.

Зураг
Хүмүүс баптисм хүртэж байгаа нь

Мормоны ус, Хорхэ Кокко