Ирээд, Намайг дага
5-р сарын 11–17. Мозая 18–24: “Бид Түүнтэй гэрээ байгуулсан”


“5-р сарын 11–17. Moзая 18–24: ‘Бид Түүнтэй гэрээ байгуулсан,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“5-р сарын 11–17. Moзая 18–24,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Зураг
Лимхайн хүмүүс зугтсан нь

Минэрва K. Тэйкэрт (1888-1976), Лимхай хаан хүмүүсийнхээ хамт зугтсан нь, 1949-1951, тосон будаг, 35 7/8 x 48 инч. Бригам Янгийн Их Сургуулийн урлагийн музей, 1969.

5-р сарын 11–17

Moзая 18–24

Бид Түүнтэй гэрээ байгуулсан

Та Moзая 18–24-ийг уншихдаа, заадаг хүүхдүүдээ бод. Ариун Сүнс тэдэнтэй холбогдох чухал үнэнийг олж мэдэхэд тань тусална.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Баптисм хүртэж байгаа хэн нэгний зургийг үзүүлж, баптисмын талаар мэддэг зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Тэд гэр бүлийнхэнтэйгээ Moзая 18–24-ийг уншиж байхдаа, баптисмын ёслолд очихдоо эсвэл өөр үед сурсан зүйлээ хуваалцаж чадна.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Moзая 18:7–16

Би баптисм хүртсэнээр Бурхантай гэрээ байгуулдаг.

Баптисмд бэлдэхэд нь хүүхдүүдэд туслах хамгийн чухал арга замуудын нэг бол баптисм хүртэхдээ байгуулах гэрээнийх нь талаар тэдэнд заах явдал юм.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Moзая 18:7–16 юм уу “15-р бүлэг: Алма сургаал айлдаж, баптисм хүртээсэн нь” (Мормоны Номын түүхүүд, 43–44 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэг)-ийг ашиглан Мормоны усан дахь Алма болон түүний хүмүүсийн түүхийг давтаж үз. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургийг үзүүлээд, хүүхдүүдийг уг түүхийн талаар мэдэх зүйлээ хэлэхэд урь.

  • Moзая 18:8–10-ыг удирдамж болгон, хүүхдүүдийн баптисм хүртэхдээ хийхээр амладаг зарим зүйлийг өөрийн үгээр тэдэнд заа. Тухайлбал, тэд гунигтай байгаа хүмүүсийг тайтгаруулснаар Тэнгэрлэг Эцэгийг болон Есүсийг дагахаа амлах болно. Та эсвэл таны таньдаг хэн нэгэн эдгээр амлалтыг хэрхэн сахисан тухай хуваалц. (Мөн С ба Г 20:77, 79-ийг үзнэ үү; Кэрол М. Стэфэнс, “Бидэнд баярлах агуу шалтгаан буй,Ensign эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 134–137.)

  • Биднийг баптисм хүртэхэд Тэнгэрлэг Эцэг ч бас бидэнд амлалт өгдөг болохыг тайлбарла. Moзая 18:9–10 дээр өгүүлснээр эдгээр амлалтыг хуваалц.

Moзая 18:17–28

Би баптисм хүртэхдээ Есүс Христийн Сүмийн гишүүн болдог.

Баптисм болон гишүүний баталгаагаар дамжуулан Сүмийн гишүүн болох нь ямар утга учиртай болохыг ойлгоход хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Саяхан баптисм хүртсэн хэн нэгнийг сэтгэгдлээ хуваалцахад урь. Moзая 18:17-г уншин, бид баптисм хүртээд, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд болдог ба Есүсийг дагахаар амладаг гэдгийг тайлбарла.

  • Moзая 18:17–28-д дүрслэгдсэн зүйлсийн зургуудыг хүүхдүүдэд үзүүл. Тухайлбал, Санваарт томилох нь зураг (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 106) 18-р шүлгийг төлөөлж, Аравны нэг төлөлт зураг (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 113) 27–28-р шүлгийг төлөөлж болох юм. Хүүхдүүдийг зурган дээрээс харж байгаа зүйлээ дүрсэлж, Сүмийн гишүүн байна гэдэг нь ямар утга учиртай болохыг ойлгоход тэдэнд туслах зураг болон шүлгийг ашигла.

Зураг
Далайн усанд баптисм хүртэж байгаа нь

Бид баптисм хүртэхдээ Бурхантай гэрээ байгуулдаг.

Moзая 24:8–17

Бурхан миний ачааг хөнгөлж чадна.

Хэзээ Бурхан таны ачааг хөнгөлж байсан бэ? Хүүхдүүдтэй туршлага, гэрчлэлээ хуваалцаж болох арга замуудыг бод.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Таныг хүүхдүүдэд Moзая 24:8–17 дээр Алмагийн хүмүүст юу тохиолдсон тухай хэлэх хооронд хийж болох энгийн хөдөлгөөн бодож олоход тэдэнд тусал. Алма Есүсийн талаар Абинадайн заасан зүйлсийг дагахаар сонгосон учраас өөрийн хүмүүсийн хамт хавчигдсан ч тэд Есүст итгэхээ хэзээ ч болиогүй гэдгийг онцлон хэл.

  • Хүүхдүүдэд Moзая 24:14–15-ыг уншиж өг. Уутыг хүнд зүйлээр (ачаа дарамтыг төлөөлүүлэхийн тулд) дүүргээд, нэг хүүхдийг уг уутыг барихад урь. Бид гунигтай, өвчтэй эсвэл өөр бусад бэрхшээлтэй тулгарсан үедээ ямар нэгэн хүнд зүйлийг үүрч яваа мэт санагдаж болдог гэдгийг тайлбарла. Уг хүүхдийн ачааг хөнгөлөхийн тулд ууттай зүйлийг өргөхөд нь бусад хүүхдээр ээлжлэн туслуул. Биднийг залбирснаар мөн бусдад үйлчилснээр гэх мэтчилэн Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийлэх үед Тэр бидний ачааг хөнгөлж чадна гэдгийг тайлбарла.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Moзая 18:7–16

Би баптисм хүртэхдээ Бурхантай гэрээ байгуулдаг.

Та заадаг хүүхдүүддээ баптисм хүртэхдээ байгуулдаг гэрээгээ ойлгоход нь хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхэд бүрд жижиг цаас өг. Moзая 18:8–10-ыг хамт уншиж, хүүхдүүдийг цаасны нэг талд баптисм хүртэхдээ бидний өгдөг амлалтуудыг, нөгөө талд нь Тэнгэрлэг Эцэгийн бидэнд амладаг адислалуудыг бичихэд эсвэл зурахад урь. Хүүхдүүдэд олж мэдсэн зүйлээ ангийнхантай хуваалцах боломж олго. Тэднийг хуваалцах үед дараахтай адил асуултуудыг тавь. Бид хэрхэн “гашуудах тэдний хамт гашуудаж” чадах вэ? “Хаана ч гэсэн” Бурханы гэрчлэгч болно гэдэг нь юу гэсэн үг вэ? (9-р шүлэг). Бид гэрээгээ сахихын тулд юу хийж чадах вэ?

  • Баптисм хүртсэн хэдэн хүүхдээс баптисмынхаа талаар санаж байгаа зүйлээ хуваалцахад урь. Тэр өдөр юугаараа онцгой байсан бэ? Тэдэнд ямар мэдрэмж төрж байсан бэ? Ням гараг бүр тэд ариун ёслолоос хүртэхдээ баптисмын гэрээгээ шинэчилдэг гэдгийг тайлбарла. Moзая 18:8–10-т дүрслэгдсэн баптисмын гэрээг ариун ёслолын залбиралтай (С ба Г 20:77, 79-ийг үзнэ үү) харьцуулахад нь хүүхдүүдэд тусал. Бид ариун ёслолыг хэрхэн өөрсдийн баптисмын адил онцгой, хүндэтгэл бишрэлтэй цаг мөч болгож чадах вэ?

  • Саяхан хөрвүүлэгдсэн хэн нэгнээс Сүмийн талаар хэрхэн мэдэж авснаа мөн баптисм хүртэхэд ямар санагдсанаа хуваалцахыг хүс. Moзая 18:7–16 дээрх амлалтуудыг өгөхийг хүсэхэд нь тухайн хүнд юу тусалсан зэрэг асуулт тавих боломжийг хүүхдүүдэд олго.

Moзая 18:17–28

Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд харьяалагддаг.

Сүмийн гишүүн байх адислалынхаа төлөө талархдаг байхад нь та хүүхдүүдийг хэрхэн урамшуулж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг Moзая 18:17–28-ыг уншиж, өнөө үед болон Алмагийн үед Христийн Сүмд заадаг байсан адил сургаалуудыг олж мэдэхэд урь. Тэдний хариултыг дөрвөлжин шоо юм уу аяган дээр бичиж, тэдгээрийг ашиглан Есүс Христийн Сүмийг төлөөлсөн байшинг хүүхдүүдээр бариул.

  • Хүүхдүүдтэй хамт “Есүс Христийн Сүм” (Хүүхдийн дууны ном, 48) дууг дуулж эсвэл үгийг нь уншихдаа Сүмийн гишүүдийн хувьд бидний хийхээр амладаг зүйлсийг олж сонсоход тэднийг урь. Эдгээр амлалтыг сахиж чадах арга замуудыг бодоход тэдэнд тусал.

Moзая 21:1–5, 13–16; 22:1–11; 24:8–22

Бурхан миний ачааг хөнгөлж чадна.

Алмагийн хүмүүсийн тухай түүх нь Бурхан заримдаа бидний бэрхшээлийг зайлуулахын оронд тэдгээрийг даван туулах хүчийг өгч тусалдаг гэдгийг хүүхдүүдэд харуулж болно. Та энэ түүхээс суралцахад нь тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Лимхайн хүмүүсийн түүхийн гол үйл явдлыг Moзая 21:1–5, 13–16 ба 22:1–11-ээс, Алмагийн хүмүүсийн түүхийн гол үйл явдлыг Moзая 24:8–22-оос олж тодорхойлоход хүүхдүүдэд тусал. Тэгээд хүүхэд бүрээс эдгээр үйл явдлын нэгийг зурахыг хүс. Хүүхдүүдийг зурсан зургуудаа зөв дараалалд оруулж, уг түүхийг ярихад урь. Тэднийг ярих үед Бурхан энэ хүмүүст ачаагаа үүрэхэд нь тусалсан гэдгийг онцол.

  • Хүүхдүүдийг Moзая 21:14–15 болон 24:13–14-ийг уншихад урь. Лимхайн хүмүүс болон Алмагийн хүмүүсийн залбирлуудад Их Эзэн хэрхэн хариулсан бэ? Ямар нэгэн бэрхшээлийг туулахдаа тусламж хүсэн залбирснаар Тэнгэрлэг Эцэг тэдэнд тусалсан талаар хуваалцахыг хүүхдүүдээс хүс эсвэл өөрийн туршлагаас хуваалц.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдийг баптисмын гэрээнийхээ нэг хэсэг болгон юу хийхээр амлах эсвэл амласан талаараа хэн нэгэнд тайлбарлахад урь.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдэд анхаарал тавь. Хэрэв хүүхдүүд хөдөлгөөнтэй байвал өөр үйл ажиллагаа хийж үзэх юм уу түр зуур чимээгүй алхах цаг болсон байж болно. Нөгөө талаас, хэрэв та хүүхдүүдийг хичээлийн аль нэгэн хэсэгт оролцож мөн суралцаж байгааг олж харвал хичээлийн бүх материалыг зааж дуусгахын тулд цааш үргэлжлүүлэх гэж бүү яар.