Ирээд, Намайг дага
2-р сарын 3–9. 2 Нифай 1–5: “Бид аз жаргалтай хүмүүний ёсоор амьдарч байлаа”


“2-р сарын 3–9. 2 Нифай 1–5: ‘Бид аз жаргалтай хүмүүний ёсоор амьдарч байлаа,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“2-р сарын 3–9. 2 Нифай 1–5,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Зураг
Адам, Ева хоёр Едений цэцэрлэгийг орхисон нь

Aдам, Ева хоёр, Даглэс Фрайэр

2-р сарын 3–9

2 Нифай 1–5

“Бид аз жаргалтай хүмүүний ёсоор амьдарч байлаа”

Лихай өөрийн хүүхэд тус бүрд хувийн хэрэгцээ, нөхцөл байдалд нь тохируулан заасан. Та ангийнхаа хүүхдүүдэд заахаар бэлтгэхдээ түүний жишээг дагана уу.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Лихай өөрийн гэр бүлийнхэнд хувийн сонголт хийх эрх чөлөөний талаар заасан гэдгийг тайлбарласныхаа дараа, зөвийг сонгосон талаарх туршлагаасаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Тэдэнд уг сонголтыг хийсний дараа ямар санагдсан бэ? Тэд ирээдүйд зөвийг сонгохоо хэрхэн санаж чадах вэ?

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бяцхан хүүхдүүд

2 Нифай 1:20

Би дуулгавартай байх үедээ адислагддаг.

Дуулгавартай байдал адислалуудыг авчирдаг гэсэн энэ шүлэгт заагдаж байгаа зарчим Мормоны Номын туршид гардаг. Үүнийг өөрсдийнхөө амьдралд олж харахад нь та хүүхдүүдэд хэрхэн тусалж болох талаар бодож үзээрэй.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдээс зарлигууд гэдэг үг ямар утгатай болохыг тодорхойлоход туслахыг хүсээд, зарлигуудын жагсаалтуудыг гарга. 2 Нифай 1:20-ийг уншаад, бид зарлигуудыг сахих үедээ “дэгжих” буюу адислагдах болно гэдгийг онцлон хэл. Бидэнд эдгээр зарлигийг сахих үед ямар санагддаг вэ?

  • Хүүхдүүдэд гутал, малгай, бээлий гэх мэт хамгаалалт болдог зүйлсийг үзүүл. Тэдэнд өмсүүлж үзүүл. Эдгээр нь биднийг хэрхэн хамгаалдаг вэ? Тэнгэрлэг Эцэгийн зарлигууд биднийг сүнслэг аюулаас хамгаалж чадна гэдгийг тэдэнд хэл. Зарлигуудыг дагаснаар хамгаалагдаж байсан туршлагаасаа хуваалц.

2 Нифай 2:11, 16, 27

Бурхан надад сонгох эрх чөлөөг өгсөн.

Адам, Ева хоёр сонголтынхоо улмаас Едений цэцэрлэгийг орхин явах хэрэгтэй болсон. Адам, Ева хоёрын сонголт Тэнгэрлэг Эцэгийг сонгох эрх чөлөөгөө ашиглах боломжийг бидэнд өнөөдөр олгодог гэдгийг та хүүхдүүдэд хэрхэн зааж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Эрх чөлөөтэй болон хоригдол хүний (шоронд байгаа хүн байж болно) зургийг үзүүлэн, 2 Нифай 2:27 дахь чөлөөт болон боолчлол гэдэг үгсийг унших үед тохирох зураг руу нь заахад хүүхдүүдийг урь. “Сонгох эрх” гэдэг үгсийг онцлон, хүүхэд бүрийг давтаж хэлэхэд урь.

  • Хүүхдүүдтэй Адам, Ева хоёрын түүхийг (2 Нифай 2:17–19-ийг үзнэ үү; түүнчлэн “3-р бүлэг:  Адам, Ева хоёр,” Хуучин Гэрээний түүхүүд, 15–18 юм уу ChurchofJesusChrist.org дээрх тохирох видео бичлэгийг үзнэ үү) мөн тэдний Едений цэцэрлэгт хийсэн сонголтын тухай давтан ярилц. Хүүхдүүдэд өдөр бүр хийдэг зарим сонголтоо жагсаахад тусал. Тэнгэрлэг Эцэг бидэнд сайн эсвэл мууг сонгох эрх чөлөөг өгсөн талаар гэрчилж мөн сонгох эрхээ тэмдэглэн алгаа ташиж, дороо үсэрч дэвхцэхэд хүүхдүүдийг урь.

  • Таныг нэг үгийг (гэрэл гэх мэт) хэлэхэд хүүхдүүд эсрэг үгийг нь хэлдэг (харанхуй) тоглоом тогло. Энэ үйл ажиллагааг хэд хэдэн удаа давтан хий. Эсрэг тэсрэг зүйлс нь сонголт хийхэд бидэнд хэрхэн тусалдаг талаар ойлгоход хүүхдүүдэд туслахын тулд 2 Нифай 2:11-ийн эхний хагас ба 2 Нифай 2:16-г унш. Буруу сонголт хийхээр уруу татагдсан хүүхдийн тухай түүхүүдийг хүүхдүүдэд ярьж өг. Уг сонголтын эсрэг сонголт нь юу болох талаар бодоход хүүхдүүдэд тусалж, тэднийг жүжигчлэн үзүүлэхэд урь. Бид зөвийг сонгох үед Тэнгэрлэг Эцэг биднийг адисалдаг гэдгийг гэрчил.

  • Би Есүс шиг байхыг хичээнэ” юм уу “Зөвийг сонго” (Хүүхдийн дууны ном, 40–41, 82–83) гэх мэт сонголт хийх тухай дууг хамтдаа дуулаад, уг дуунаас сонголт хийх талаар юу сурсныг нь хүүхдүүдээс асуу.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

2 Нифай 1:20

Би дуулгавартай байх үедээ адислагддаг.

Бурхан зарлигуудыг сахисных нь төлөө өөрсдийг нь адислах бөгөөд хэдийгээр тэдгээр адислал тэр даруй ирэхгүй байж болох ч ирэх болно гэсэн итгэл хүүхдүүдэд байгаа үед зөв шударга сонголтуудыг хийхэд тэдэнд илүү амархан байх болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Нифай болон түүний ах нарын хийсэн зарим сонголтыг давтаж үзэхэд хүүхдүүдэд тусал. Зарим жишээг 1 Нифай 2:11–16; 3:5–7 болон 18:9–11-ээс үзнэ үү. Тэднийг 2 Нифай 1:20-ийг хамт уншаад, Лихай хүүхдүүддээ яагаад энэ захиасыг өгсөн гэж бодож байгаа талаараа хуваалцахад урь.

  • 2 Нифай 1:20 дээрх холбоо үгсийг жижиг цаасан дээр бичээд, тэдгээр нь ямар утгатай талаар ярилц. Шүлгийг ашиглан холбоо үгсийг зохих дараалалд оруулахад хүүхдүүдийг урь. Хөгжин дэгжих, тусгаарлагдах хоёрын ялгааг харуулахын тулд, сайн ургаж байгаа ургамал ба ургамлаас нь тасдан авсан навч юм уу мөчрийг харуул. Ургамал дээрээ байгаа навч, тасдан авсан навч хоёрын хооронд ямар ялгаа байна вэ? Бурханы зарлигуудыг дагах үедээ бид юугаараа ургамал дээрээ байгаа навчтай адилхан бэ? Бурхан тэднийг зөвийг сонгох үед адисалдаг арга замуудыг хувийн тэмдэглэл дээрээ бичихэд хүүхдүүдийг урь.

2 Нифай 2:22–28

Бурхан надад сонгох эрх чөлөөг өгсөн.

Есүс Христ Өөрийн Цагаатгал болон Амилалтаар дамжуулан биднийг бие махбодын болон сүнслэг (нүглээс болж Бурханаас тусгаарлагдах) үхлээс аварсан. Бид Тэнгэрлэг Эцэгтэй дахин хамт амьдрахын тулд байнга наманчилж, зөв шударга амьдрахаар хичээхдээ сонгох эрхээ ашиглах ёстой.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Адам, Ева хоёрын зургийг үзүүлж (Сайн мэдээний зургийн цуглуулга, д. 4), Адам, Ева хоёрт Едений цэцэрлэгт юу тохиолдсон талаар мэдэж байгаа зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Хүүхдүүдэд 2 Нифай 2:22–27 дээрээс хариултуудыг олоход тусал. Адам, Ева хоёрын сонголтын улмаас бид дэлхий дээр ирж, сайн сонголтуудыг хийхийн тулд сонгох эрхээ ашиглаж мөн буруу сонголт хийх үедээ Христийн Цагаатгалаар дамжуулан наманчлахаар адислагдсан билээ.

  • 2 Нифай 2:27-ийн үгсийг самбар дээр бич. Дахин давтан хэлж мөн тэднийг давтан хэлэх болгонд өөр өөр үгсийг арилган, уг шүлгийг цээжлэхэд хүүхдүүдэд тусал. Сонголтгүй амьдрал ямар байхыг төсөөлөхөд хүүхдүүдэд тусал. Тэд яагаад сонгох эрхэнд талархдаг вэ?

  • Хүүхдүүдийг сайн сонголт хийсэн туршлагаасаа хуваалцахад урь. Тэдэнд уг сонголтыг хийсний дараа ямар санагдсан бэ? Бид буруу сонголт хийхээр уруу татагдах үедээ зөвийг сонгоход өөрсдөдөө туслахын тулд юу хийж чадах вэ? “Choose the Right” (Hymns, д. 239) зэрэг сонголт хийх тухай дууг дуулж, уг дуунаас юу сурснаа хуваалцахад хүүхдүүдийг урь.

2 Нифай 3:6–24

Иосеф Смит “сонгогдсон үзмэрч” байсан.

2 Нифай 3-т Лихай, бошиглогч Иосеф Смитийн тухай бошиглолын талаар өгүүлдэг. Та энэ боломжийг ашиглан, хожмын үед гүйцэтгэх түүний үүргийн талаар хүүхдүүдэд зааж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг 2 Нифай 3:6–24-өөс аль бошиглогчийн талаар ярьж байгааг мэдүүлэх үгсийг хайхад урь. Тэдний таамгийг самбарт жагсаан бич. Иосеф Смитийг яагаад “сонгогдсон үзмэрч” гэж нэрлэсэн бэ? Иосеф Смит “[өөрийн ах дүү нарт] агуу үнэт болох” юуг хийсэн бэ? (7-р шүлэг).

  • Praise to the Man” (Hymns, д. 27) гэх мэт Иосеф Смитийн тухай нэг дууллыг дуул, эсвэл history.ChurchofJesusChrist.org/article/joseph-smith-video-downloads дээрээс авсан зэрэг түүний зорилгын өөр талуудыг харуулсан видео бичлэгийг үз. Яагаад тэд бошиглогч Иосеф Смитэд талархдагийг хүүхдүүдээс асуу.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Энэ долоо хоногт сонголт хийх, байгаа боломжуудаа ажиглахад хүүхдүүдийг урамшуулан дэмжээрэй. Дараагийн долоо хоногт ямар сонголтууд хийсэн болон сонголтуудынхаа үр дагаврын талаар хуваалцахад бэлэн байхад тэднийг урь.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүд Сүнсний нөлөөг таньж чадна. Есүс Христ болон Түүний сайн мэдээний тухай ярьж, дуулах үед мэдрэгддэг амар амгалан, хайр энэрэл, халуун дулаан мэдрэмж Ариун Сүнснээс ирдэг гэдгийг хүүхдүүдэд заа. Эдгээр мэдрэмж тэдний гэрчлэлийг хүчирхэгжүүлж чадна.