Дуу хөгжим
Зөвийг сонго


122

Зөвийг сонго

Баяр хөөртэй

1. Зөвийг сонго! Сонголт таны өмнө ирэхэд

Зөв замаар Ариун Сүнс удирдана.

Зөвийг та сонгоно гэдэгтээ итгэвэл

Зүйргүй гэрлээр Сүнс мөнхөд гийнэ.

[Chorus]

Зөвийг сонго! Зөвийг сонго!

Замыг тань мэргэн ухаан зааг.

Зөвийг сонго! Зөвийг сонго!

Таныг Бурхан үүрд адисална.

2. Зөвийг сонго! Гай түйтгэр тохиолдох тэр үед

Заяагаа муу сүнсэнд бүү даатга.

Замдаа тааралдах сайн муу алинд боловч

Зөв сүнсний шивнээг сонсоорой.

[Chorus]

Зөвийг сонго! Зөвийг сонго!

Замыг тань мэргэн ухаан зааг.

Зөвийг сонго! Зөвийг сонго!

Таныг Бурхан үүрд адисална.

3. Зөвийг сонго! Зөвийг хийвэл тайван нойрсоно.

Зөвийг сонго, хамгаалагдана, бид бүгд.

Зөвийг сонго, бүтээж хийж буй бүхэндээ та

Зорилгоо мөнх амьдрал болго.

[Chorus]

Зөвийг сонго! Зөвийг сонго!

Замыг тань мэргэн ухаан зааг.

Зөвийг сонго! Зөвийг сонго!

Таныг Бурхан үүрд адисална.

Үг: Жозэф Л.Таунсэнд, 1849–1942

Ая: Хэнри А.Таккитт, 1852–1918

Moroni 7:16–17

2 Nephi 2:27–28