Ирээд, Намайг дага
2-р сарын 17–23. 2 Нифай 11–25: “Бид Христэд баясдаг”


“2-р сарын 17–23. 2 Нифай 11–25: ‘Бид Христэд баясдаг,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“2-р сарын 17–23. 2 Нифай 11–25,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Зураг
Исаиа цэдэг дээр бичиглэж буй нь

2-р сарын 17–23

2 Нифай 11–25

“Бид Христэд баясдаг”

Та 2 Нифай 11–25-ыг уншсанаар заахад бэлтгэж эхэл. Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав гарын авлага эдгээр бүлгийг ойлгоход тань туслах бөгөөд энэ тойм танд заах санаануудыг өгнө.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүүхдүүдтэй өнгөрсөн долоо хоногт Аврагчийн тухай болон Түүний Цагаатгалын талаар сурсан зүйлийг нь товч давт. Тэд сурч мэдсэн зүйлээ гэрийнхэнтэйгээ хуваалцсан бол тэднийг хуваалцахад урамшуулан дэмж.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бяцхан хүүхдүүд

2 Нифай 12:2–3

Ариун сүм бол Их Эзэний өргөө юм.

Исаиагийн “Их Эзэний өргөөний уулын” талаарх бошиглол хүүхдүүдэд ариун сүмийн талаар зааж, хэзээ нэгэн өдөр тийшээ явахаа хүлээхэд туслах боломж байж болох юм

Боломжит үйл ажиллагаанууд

  • Нэг хүүхдээр ариун сүмийн зургийг бариулж (Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав дээрээс энэ долоо хоногийн тойм), ариун сүмийн талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс. 2 Нифай 12:3-ыг уншин, энэ шүлэгт Исаиа нэртэй бошиглогч эцсийн өдрүүдэд ариун сүмүүд байх болно хэмээн бошиглосон гэдгийг тайлбарла. Энэ шүлгийг дахин уншаад, бид ариун сүм рүү явах үед Их Эзэн “бидэнд өөрийн замуудыг зааж” мөн “түүний замаар алхахад” бидэнд туслах болно гэдгийг онцлон хэл.

  • Шалан дээр зам тавьж, замын төгсгөлд ариун сүмийн зургийг тавихдаа дээгүүр нь ямар нэг зүйлээр бүтээ. Хүүхдүүдийг уг замаар алхуулж, ийн алхах явцад нь “түүний замуудаар алхах” гэдэг үгсийг давтан хэлүүл. Хүүхдүүдийг замын төгсгөлд хүрэхэд, тэднээр зургийн бүтээлгийг авахуул. Бурханы замуудаар алхана гэдэг нь юу гэсэн үг вэ?

  • Хүүхдүүдтэй хамт “Би ариун сүм харах дуртай” (Хүүхдийн дууны ном, 99) гэх мэт ариун сүмийн тухай дууг дуул. Уг дуунаас ариун сүмийн талаар мөн бид тэнд юу хийдэг талаар зааж байгаа үгсийг олоход тэдэнд тусал.

2 Нифай 19:6; 25:26

“Бид Христэд баясдаг.”

Нифай, Исаиа хоёр хоёулаа Аврагчийн талаар гэрчлэлтэй байсан бөгөөд гэрчлэл нь тэднийг баяр хөөртэй болгосон. Таныг “Христэд баясдаг” гэдгийг харахад хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Есүс Христийн төрөлтийг харуулсан зургийг барихад нэг хүүхдийг уриад (Сайн мэдээний зургийн цуглуулга, д. 30 гэх мэт), зурган дээрээс нялх Есүсийг олоход хүүхдүүдэд тусал. 2 Нифай 19:6-г уншиж эсвэл “A Savior Is Born—Christmas Video” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүлэн, хүүхдүүдээс хүүхэд болон хүү гэдэг үгсийг сонсох бүрдээ Есүс рүү заахыг хүс. 2 Нифай 19:6 дахь үгсийг бичиглэсэн бошиглогч Исаиа нь Есүсийг төрөх тухай хэдэн зуун жилийн өмнөөс мэдэж байсан гэдгийг тайлбарла.

  • Есүс Христийн бусдад баяр хөөр авчирч байгаа түүхийг ярьж өгч эсвэл “Jesus Heals a Man Born Blind” юм уу “Suffer the Little Children to Come unto Me” (ChurchofJesusChrist.org) гэх мэт видео бичлэгийг үзүүл. Түүхэн дэх эсвэл видео бичлэг дэх баяр хөөртэй мөчүүдийг онцол. 2 Нифай 25:26-г уншаад, яагаад “Христэд баясдаг” талаараа ярь. Есүс өөрсдөд нь хэрхэн баяр хөөр авчирдаг тухай ярихыг хүүхдүүдээс хүс.

2 Нифай 21:6–922

Мянган жил амар амгалан, баяр хөөртэй үе байх болно.

Хоёр дахь ирэлтийнхээ дараа Есүс Христ Мянган жил хэмээн нэрлэгдсэн хугацаанд амар амгалангийн байдалд Өөрийн хүмүүстэй хамт орших болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • 2 Нифай 21:6–7-д дурдсан амьтдын зургийг хүүхдүүдэд үзүүлээд, уг амьтдыг нэрлэхийг тэднээс хүс. Эдгээр амьтан ерөнхийдөө дайсагналцдаг ч Исаиагийн зааснаар, Есүс Христийг дахин ирсний дараа Мянган жил хэмээн нэрлэгдсэн амар амгалангийн үе байх бөгөөд амьтад нэг нэгнээ гэмтээхгүй байх болно гэдгийг тайлбарла. Бид бусдад хандах хандлагадаа эдгээр амьтны үлгэр жишээг хэрхэн дагаж чадах вэ? Энэ амьтдын хоорондоо эв нэгдэлтэй амьдарч байгаа зургийг зурахад хүүхдүүдийг урь.

  • 2 Нифай 22:5-ыг уншаад, Их Эзэний бүтээсэн “онц гайхамшигт зүйлийг” дүрсэлж байгаа дууг олоход туслахыг хүүхдүүдээс хүс. Эдгээр жишээнд “Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай” (Хүүхдийн дууны ном, 16–17) юм уу “How Great Thou Art” (Hymns, д. 86) зэрэг дуу багтаж болох юм. Дууг хамтдаа дуул. Мянган жилийн үед хүн бүр Их Эзэний бүтээсэн “онц гайхамшигт зүйлсийг” мэдэх болно гэдгийг тайлбарла.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

2 Нифай 12:2–3

Ариун сүм бол Их Эзэний өргөө юм.

Та эдгээр шүлгийг хүүхдүүдийг ариун сүмд орж болох өдрөө хүсэн хүлээхэд нь туслахад хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ариун сүмийн зургийг үзүүл (Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймд бий). Нэг хүүхдээс 2 Нифай 12:2–3-ыг уншихыг хүсээд, бусад хүүхдийг Исаиа яагаад бидэнд ариун сүмүүд хэрэгтэй гэж хэлсэн шалтгааныг олж сонсоход урь. Исаиа ариун сүмийг “Их Эзэний өргөөний уул” гэж нэрлэснийг та тайлбарлаж болно. Яагаад уул нь ариун сүмийн сайн бэлгэ тэмдэг вэ?

  • Хүүхдүүдийг өөрсдийн ариун сүм рүү явж байгаа зургийг зурахад урь. Боломжтой бол, тойргийн залуу эмэгтэйчүүд юм уу залуу эрэгтэйчүүдийн нэгээс ариун сүмд нас барагсдын төлөө баптисм хүртэх нь ямар байдгийг хүүхдүүдэд ярьж өгөхийг хүс. Энэ залуу хүүхэд эсвэл тойргийн өөр хэн нэгэн хүн хүүхдүүдэд ариун сүмийн ёслолууд хийлгэх хэрэгтэй байгаа өвөг дээдсийнхээ нэрийг яаж олохыг зааж болох юм.

2 Нифай 15:20

Сатан сайн, муугийн тухайд намайг будлиулахыг хичээдэг.

Бид Исаиагийн бошиглосноор хүмүүс мууг сайн, сайныг муу гэж нэрлэдэг дэлхийд амьдарч байна. Та иймэрхүү хууран мэхлэлтийг олж мэдэхэд хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд чихрийн цаасанд боосон өргөст хэмх юм уу нимбэг гэх мэт гашуун зүйлийг үзүүл. 2 Нифай 15:20-ийг хамт уншаад, Сатан хилэнцэт зүйлсийг сайн гэж харагдуулахыг хичээдэг гэдгийг тайлбарла. Сатаны үүнийг хийдэг арга замуудын талаар бодоход хүүхдүүдэд тусал. Бид түүний хууралтыг хэрхэн олж мэдэж чадах вэ?

  • “You Will Be Freed” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийн эхний нэг минут гучин секундыг үзүүл. Яагаад загасчин дэгээгээ нуудаг вэ? Яагаад Сатан нүглийг өөрөөр харуулдаг вэ?

2 Нифай 17:14; 19:6; 25:23–26

“Бид Христэд баясдаг”

Есүс Христийн сайн мэдээ баяр хөөр авчирдаг гэдгийг хүүхдүүд мэдэх хэрэгтэй. Та “Христэд баясахад” нь тэдэнд хэрхэн туслах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • 2 Нифай 17:14 болон 19:6 дээрээс Есүс Христийн нэрсийг олоход хүүхдүүдэд тусал. “Иммануел” гэдэг нь эдгээр нэрийн нэг бөгөөд “Бурхан бидэнтэй хамт” гэсэн утгатай гэдгийг та тайлбарлах хэрэгтэй байж болно. Эдгээр нэр бүр бидэнд Түүний талаар юу заадаг вэ?

  • Аврагчийн зургийг самбар дээр байрлуулаад, 2 Нифай 25:26-г хамт унш. Яагаад Нифай Есүс Христийн тухай маш их ярьж мөн бичсэн бэ? Хүүхэд бүрээр самбар дээр Есүсийн зургийн дэргэд, Аврагчийн өөрсдөд нь баяр хөөр авчирдаг нэг зүйлийг бичүүл.

  • Хүүхдүүдээс “Христэд итгэхийг … ятгамаар” байгаа хэн нэгний талаар бодохыг хүс (2 Нифай 25:23). Аврагчийн бидний амьдралд авчирдаг баяр хөөрийг бид бусдад хэрхэн илэрхийлэн хэлж чадах вэ? Өөрсдийн бодсон хүнийг Есүс Христэд итгэхэд нь туслахын тулд хийж болох зүйлсийг хүүхдүүдээр бичүүлж эсвэл жүжигчлэн үзүүлүүл.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдийг гэр бүлийнхэндээ “Христэд баясдаг” гэдгээ үзүүлэх ямар нэгэн зүйлийг хийхэд урь.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдийг бүтээлч байлга. “Хүүхдүүдэд зааж байхдаа тэдэнд барьж босгох, зурах, өнгөөр будах, бичих, бүтээх боломж олго. Эдгээр зүйл зөвхөн зугаатай үйл ажиллагаа байгаад зогсохгүй, суралцах явцад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг” (Аврагчийн арга барилаар заах нь, 25).