Ирээд, Намайг дага
5-р сарын 4–10. Moзая 11–17: “Хэзээ ч харанхуйлагдахгүй … гэрэл”


“5-р сарын 4–10. Moзая 11–17: ‘Хэзээ ч харанхуйлагдахгүй … гэрэл,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“5-р сарын 4–10. Moзая 11–17,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Зураг
Абинадай хаан Ноад гэрчилж байгаа нь

Aбинадай Ноа хааны өмнө, Андрю Босли

5-р сарын 4–10

Moзая 11–17

“Хэзээ ч харанхуйлагдахгүй … гэрэл”

Та Moзая 11–17 дахь Абинадай болон түүний сургамжийн тухай түүхийг өөрийн заадаг хүүхдүүдэд туслахын тулд хэрхэн ашиглаж болохоо мэдэхээр тунгаан бодож, залбир. Та өөрт төрсөн сэтгэгдлийг бичиж тэмдэглэ.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Абинадай ба хаан Ноагийн түүхийн талаар мэддэг зүйлээ хуваалцах боломжийг хүүхдүүдэд олго. Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зураг тустай байж болно.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бяцхан хүүхдүүд

Moзая 11–1317

Би ганцаараа байсан ч үнэний төлөө зогсож чадна.

Абинадай, Алма хоёр хоёулаа үнэнийг хамгаалахдаа зоригтой байсан. Хүүхдүүд өөрсдийн итгэлийг хамгаалан зогсох хэрэгтэй болсон үед тэднийг илүү зоригжуулахын тулд та энэхүү түүхийг хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Moзая 11–13 болон 17 дээрх Абинадай, Ноа хаан болон Алмагийн түүхийг дүгнэн ярьж өг. Та “14-р бүлэг:  Абинадай ба Ноа хаан” (Мормоны Номын түүхүүд, 38–42 юм уу ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэг)-ыг ашиглаж болно. Хүүхдүүдийг өөр өөр дүрд ээлжлэн тоглож, уг түүхийг жүжигчлэн үзүүлэхэд урь.

  • Хүүхдүүдийг “Би зоригтой байна” (Хүүхдийн дууны ном, 85) зэрэг зоригтой байхад урамшуулдаг дууг дуулах үед тэдэнтэй хамт дороо алхал. Уг дууны үгсийг хамтдаа уншиж, зоригтой, баатарлаг хүн юу хийдгийг олж мэдэхэд нь хүүхдүүдэд тусал. Абинадай, Алма хоёр хэрхэн зоригтой байсныг харуулахын тулд хүүхдүүдэд Moзая 11–13 болон 17-оос хэдэн шүлэг сонгон уншиж өг (жишээлбэл, Moзая 13:1–4, 9-ийг үзнэ үү).

Moзая 12:33–36; 13:11–24

Би Арван зарлигийг дагах ёстой.

Ноа хааны пристүүд зарлигуудыг мэдэж байсан ч дагадаггүй байв. Зарлигуудыг сахихын чухлыг ойлгоход нь хүүхдүүдэд Абинадайн үгс тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг 10 хүртэл тоолоход урь. Эсвэл тэдэнд 10 хүртэл дугаарласан жижиг цааснууд өгөөд, зөв дараалалд оруулахыг хүс. Тэнгэрлэг Эцэг Өөртэй нь дахин хамт амьдрахад бидэнд туслахын тулд Арван зарлигийг өгсөн гэдгийг тайлбарла. Та Moзая 12:33–36 ба 13:11–24 дээрх Арван зарлигийн заримыг өөртэйгөө хамт давтан хэлэхэд хүүхдүүдэд тусал.

  • Арван зарлигийг барьж буй Мосегийн зургийг (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 14 гэх зэрэг) үзүүлж, Мосе эдгээр зарлигийг Бурханаас хэрхэн хүлээж авсныг товч ярьж өг (Гэтлэл 19–20-ийг үзнэ үү). Тэгээд Абинадайн зургийг үзүүлж (Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав доторх энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү), Абинадай Ноа хаан болон түүний пристүүдэд Арван зарлигийн талаар сануулсан гэдгийг хүүхдүүдэд ярьж өг. Та өөрийн зааж байгаа хүүхдүүдэд онцгой чухал гэж бодсон хэдэн зарлигийг Moзая 12:33–36 ба 13:11–24-өөс сонгоод, эдгээр зарлигийг дагаснаар ирдэг адислалуудын талаар ярилц.

  • Зарлиг бүгдийг дагацгаая” (Хүүхдийн дууны ном, 68) зэрэг зарлигуудын тухай дууг хамтдаа дуул. Бид яагаад зарлигуудыг дагадаг вэ?

Moзая 14:5; 15:7–9

Бошиглогчид Есүс Христийн тухай зоригтойгоор гэрчилдэг.

Абинадай хэдий аюултай байсан ч Ноа хаанд болон бусдад Есүс Христийн тухай заасан. Абинадайн түүх бошиглогчдын талаарх хүүхдүүдийн гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Есүс Христийн талаар Абинадайн заасан зарим зүйлийг Moзая 14:5 ба 15:7–9-өөс хүүхдүүдтэй хуваалц. Тэднийг аз жаргалтай байгаасай гэсэндээ Абинадай Ноа хааныг болон түүний хүмүүсийг Есүсийг дагаасай гэж хүссэн гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал. Манай үед амьд бошиглогчид бидэнд Аврагчийн тухай заадаг. Ерөнхий чуулганаас нэг хэсгийг уншиж өг эсвэл амьд бошиглогчдын аль нэг нь Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалцаж байгаа видео бичлэгийн богино хэсгийг үзүүл (жишээлбэл, ChurchofJesusChrist.org дээрх “Special Witnesses of Christ” гэдэг видео бичлэгүүдийг үзнэ үү).

  • Гинж, шорон, гал зэргийн зургийг үзүүл эсвэл зур. Абинадай Есүс Христийн талаарх өөрийн гэрчлэлийг хуваалцахын тулд олсоор хүлүүлж, шоронд орж мөн галд шатахад ч бэлэн байсан гэдгийг хүүхдүүдэд хэлж өг. Бид хэдийгээр иймэрхүү аюултай хэзээ ч тулгарахгүй байж болох ч үг хэл мөн сонголтоороо гэрчлэлээ хуваалцахдаа хэрхэн Абинадайн адил зоригтой байж чадах вэ?

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Moзая 11–1317

Би ганцаараа байсан ч зөв зүйлийн төлөө зогсож чадна.

Та заадаг хүүхдүүдээ ганцаараа байсан ч зөв зүйлийн төлөө зоригтой зогсоход хэрхэн бэлтгэж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг Moзая 11–13 болон 17 дээрх Абинадай, Ноа хаан болон Алмагийн түүхийн өөр өөр хэсгийн зургийг зурахад урь. Тэднийг зурсан зургаа эсвэл “14-р бүлэг:  Абинадай ба Ноа хаан”-ыг (Мормоны Номын түүхүүд, 38–42 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэг) ашиглан уг түүхийг давтан ярихад тусал. Абинадай, Алма хоёр хэрхэн хоёулхнаа зөв зүйлийн төлөө зогссон бэ? Яагаад Ноа хаан зөв зүйлийн төлөө зогсоогүй вэ? (Moзая 17:11–12-ыг үзнэ үү.) Хүүхдүүдийг зөв зүйлийн төлөө зогссон үеийнхээ талаар бодоход тусал.

  • Хүүхдүүдэд зөв зүйлийн төлөө зогсож болох жишээнүүдийн талаар бодоход нь тусалж, эдгээр жишээг жүжигчлэн үзүүлэхэд урь. Тухайлбал, хэн нэгэн тэднийг зохисгүй кино үзүүлэхээр ятгах үед эсвэл найзууд нь өөрсдийн тоглож байгаа тоглоомд хэн нэгнийг оруулахгүй байхыг хүсэх үед тэд юу хийж чадах вэ?

  • “Dare to Stand Alone” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүл. Ерөнхийлөгч Томас С.Монсон юугаараа Абинадайтай адилхан байсан бэ?

Moзая 12:33–36; 13:11–24

Би Арван зарлигийг дагах ёстой.

Хаан Ноа болон түүний ёс бус пристүүдэд Абинадай Арван зарлигийн талаар заасан. Бид яагаад Бурханы зарлигуудыг хайрлаж мөн сахих ёстойг таны заадаг хүүхдүүд ойлгодог уу?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Moзая 12:35 ба 13:11–24 дээрх зарлигуудын нэгийг уншуулахаар хүүхэд бүрд хуваарил. Зарлиг бүрийг санахад нь нэг нэгэндээ туслах бүтээлч арга замуудыг (холбоо үгсийг холбох, үйлдэл хийх, адил утгатай үгийг олох гэх мэт) бодож олоход нь хүүхдүүдэд тусал. “The Commandments” (Children’s Songbook, 112) дуу тустай байж болно. Хүүхдүүдэд зүрхний хэлбэртэй жижиг цааснууд өгч, тэдгээр зүрхэн дээр Арван зарлигаас нэгээс илүүг бичихэд урь (Moзая 13:11-ийг үзнэ үү). Энэ нь дагахын тулд илүү их хичээх хэрэгтэй зарлиг нь байж болох юм.

  • Зарлиг бүгдийг дагацгаая” (Хүүхдийн дууны ном, 68) зэрэг зарлигуудын тухай дууг хамтдаа дуул. Зарлигуудыг сахиснаар ямар адислалууд ирдэг вэ?

Зураг
Аав, хүү хоёр судар уншиж байгаа нь

Судрууд бидэнд Бурханы зарлигуудыг заадаг.

Moзая 14:6; 16:4–9

Би нүгэл үйлдсэнээр алдагдах боловч Есүс Христийн ачаар эргэн олдож чадна.

Есүс Христийн тухай заахын тулд биднийг алдагдсан хоньдтой зүйрлэсэн бошиглогч Исаиагийн үгсийг Абинадай эш татсан. Та хүүхдүүдэд Аврагчийн тухай заахдаа энэ харьцуулалтыг хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ямар нэгэн зүйл алдаж байсан эсвэл өөрсдөө төөрч байсан тохиолдлоосоо хуваалцахад хүүхдүүдийг урь. Тэдэнд ямар санагдсан бэ? Тэд юу хийсэн бэ? Moзая 14:6, 16:4–9-ийг хамт унш. Бид заримдаа Бурханаас хэрхэн “төөрч оддог” вэ? Есүс Христ бидэнд буцаж ирэхэд маань хэрхэн тусалдаг вэ?

  • Хүүхдүүдийг хонин сүргийг төсөөлөн бодоход урь. Хонин сүргээс нэг хонь төөрч болох ямар шалтгаанууд байж болох вэ? Хариултуудыг самбар дээр бич. Бид төөрөн оддог хоньтой юугаараа адилхан бэ? Бид наманчлал болон Аврагчийн Цагаатгалаар дамжуулан “олдох” үед Тэнгэрлэг Эцэгт ямар санагдаж болох вэ? С ба Г 18:10–13-ыг үзнэ үү.) Аврагчийн тухай болон наманчлалын талаар гэрчлэлээ хуваалц.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Гэр бүлийнхээ гишүүдийг үнэний төлөө зогссон туршлагаас нь хуваалцуулахыг хүүхдүүдээс хүс эсвэл өөрсдийнхөө туршлагаас хуваалцахад хүүхдүүдийг урамшуулан дэмж.

Заах чадвараа сайжруулах

Давталт бол суралцах түлхүүр юм. Сайн мэдээний зарчмыг нэгээс олон удаа сонсох юм уу үйл ажиллагаа давтан хийх нь хүүхдүүдэд ач тустай. Үйл ажиллагаануудыг олон арга замаар давтан хийхийг хичээ.