Ирээд, Намайг дага
8-р сарын 17–23. Хиламан 1–6: “Бидний Гэтэлгэгчийн хад”


“8-р сарын 17–23. Хиламан 1–6: ‘Бидний Гэтэлгэгчийн хад,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“8-р сарын 17–23. Хиламан 1–6,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Зураг
Хад цохилох усны давалгаа

8-р сарын 17–23

Хиламан 1–6

“Бидний Гэтэлгэгчийн хад”

Энэхүү тойм дахь үйл ажиллагаа зүрх сэтгэл, оюун ухаанд тань санаа, сэдэл өгөхөд зориулагдсан. Судруудыг болон зааж байгаа хүүхдүүдийнхээ хэрэгцээг залбирч байгаад эргэцүүлэн бодох үед хамгийн оновчтой санаа орж ирдэг.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүүхдүүдийн гэр орондоо сайн мэдээнээс суралцах үйл явцыг дэмжихийн тулд энэ долоо хоногт сурсан зүйлээсээ хуваалцахад заримыг нь урь. Та гэртээ сайн мэдээг хэрхэн судалдгаа хэлээд, хүүхдүүд гэр бүлийнхэндээ Мормоны Номоос суралцахад хэрхэн тусалж болох арга замын талаар ярилц.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Хиламан 5:12

Би Есүс Христ дээр сууриа тавьж чадна.

Хиламан өөрийн хүү Нифай, Лихай нарт бидний Гэтэлгэгч дээр амьдралаа суурилуулахыг заасан. Та заадаг хүүхдүүддээ хэрхэн мөн тийн зааж болохыг эргэцүүлэн бод.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ариун сүмийн эсвэл өөр барилгын зураг үзүүлээд, барилгууд салхи, шуурганд нурж унахгүйн тулд бат бөх суурьтай байх ёстой гэдгийг тайлбарла. Үүнийг үзүүлэхийн тулд чулууг үлээж унагаах гэж оролдоход хүүхдүүдийг урь. Хиламан 5:12-ын эхний хэдэн мөрийг уншаад, бидний суурь байх ёстой “хад” нь хэн болохыг сонсонгуут гараа өргөхийг хүүхдүүдээс хүс.

  • Таныг Хиламан 5:12-ыг унших үед үйлдэл хийхэд хүүхдүүдийг урь. Жишээлбэл, чөтгөрийн “хүчит салхины” талаар уншихад тань гараа давалгаа адил хөдөлгөж, харин “Гэтэлгэгчийн хадны” талаар уншихад аль нэг газарт зогсож болно.

  • Эвлүүлдэг тоглоом юм уу өөр материалаар барилга байгууламж барихад хүүхдүүдийг урь. Эхлээд “бат бөх суурь” тавиад, Есүс Христ хэрхэн бидний амьдралын суурь байх ёстойг тэдэнд хэл. Есүс Христийг дагахын тулд хийж болох зүйлсийг хуваалцахыг хүүхдүүдээс хүсээд, хуваалцсан зүйл бүрийн дараа нэг хэсгийг уг суурин дээр нэмж тавих боломжийг тэдэнд олго.

  • Хүүхдүүдийг үйл ажиллагааны хуудсыг будахад уриад, хайчлахад нь тусал. Бид Есүс Христийн суурин дээр амьдралаа босгохын тулд юу хийж чадах вэ? Аврагч дээр амьдралаа босгосон зарим арга замаа мөн энэ нь таны амьдралыг хэрхэн адисалсан талаар хуваалц.

Хиламан 5:21–52

Ариун Сүнс намуухан зөөлөн дуу хоолойгоор шивнэдэг.

Хиламан 5:29–30, 45–47-д леменчүүдийн сонссон гэх дуу хоолойг дүрслэхдээ Ариун Сүнсний дуу хоолойг дүрсэлдэг бидний арга замтай ихэвчлэн адилхнаар дүрсэлсэн байдаг. Та Сүнсний дуу хоолойг ялган таньж сурахад нь хүүхдүүдэд туслахдаа эдгээр шүлгийг ашиглаж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Нифай, Лихай хоёр шоронд орсон тухай түүхийг хуваалц. Та “37-р бүлэг: Нифай, Лихай хоёр шоронд орсон нь” (Мормоны Номын түүхүүд, 99–102 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэг)-ыг ашиглаж болно. Леменчүүдийн сонссон дуу хоолойн талаар ярихдаа зөөлөн намуухан ярь. Түүхийг хэдэн удаа давтаж уншаад, хүүхдүүдийг тантай шивнэж ярихад урь. Ариун Сүнс танд шивнэж, гэрчлэлийг тань өсгөн нэмэгдүүлж байсан үеийн талаар хүүхдүүдэд ярьж өг.

  • Хиламан 5:30-ийг уншаад, “Намуун зөөлөн дуу” (Хүүхдийн дууны ном, 148–149) гэх мэт Ариун Сүнсний тухай дууг хүүхдүүдтэй хамт дуул. Ариун Сүнс бидэнтэй хэрхэн ярьдаг талаар өгүүлсэн судрын шүлэг, дууны үг зэргийг онцол (мөн Хиламан 5:45–47-г үзнэ үү). Хиламан 5:29-ийг болон хувийн туршлагаа ашиглан, Ариун Сүнс биднийг үйлдэхэд өдөөж болох сайн зүйлсийн хэдэн жишээг хуваалц.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Хиламан 1–6

Намайг даруу байвал Тэнгэрлэг Эцэг адислах болно.

Мормоны Номд бардам байхын аюул ба даруу байхын адислалын олон жишээ байдаг ба эдгээр жишээнээс Хиламан 1–6-д нэлээн хэд гардаг. Эдгээр бүлгийг судалж байхдаа, ангийнхаа хүүхдүүдэд заахад эдгээр жишээг хэрхэн ашиглаж болох талаар тунгаан бодож үз.

Боломжит үйл ажиллагаанууд

  • “Бардамналын тойргийн” дараах схемийг самбарт зурахад туслах боломжийг хүүхдүүдэд олго. Хиламан 3:24, 33–34 болон 4:11–15-ыг хамт уншаад, эдгээр шүлэгт дүрслэгдсэн тойргийн хэсгүүд рүү заахад хүүхдүүдийг урь.

  • Самбарт Даруу байдал, Бардамнал гэж бич. Даруу эсвэл бардам үйлдлийн хэдэн жишээг цаасан дээр бичээд, хүүхдүүдийг цааснаас сугалан авч, самбар дээох уг үйлдлийг дүрсэлсэн үгийн хажууд тавихад урь. Бид ямар арга замаар даруухан байхыг сонгож болох вэ?

Зураг
Бардамналын тойрог

“Бардамналын тойрог”

Хиламан 5:5–14

Би Есүс Христ дээр сууриа тавих болно.

Хиламан 5:12-т Есүс Христ дээр сууриа тавихтай холбоотой хүчирхэг дүрслэлүүд агуулагддаг. Та энэ зарчмыг хүүхдүүдэд харуулахын тулд эдгээр дүрслэлийг хэрхэн ашиглаж болох вэ? Энэ нь хүүхдүүдийг тулгарах уруу таталт, сорилт бэрхшээлд бэлтгэлтэй байхад тусална.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Сул эсвэл бат бөх суурийг төлөөлж болох хэдэн төрлийн материалыг (хөвөн бөмбөлөг эсвэл хавтгай чулуу юм уу шаазан хавтан гэх мэт) ангид авчир. Өөр өөр суурин дээр эвлүүлдэг тоглоом юм уу өөр материалаар цамхаг барихад хүүхдүүдийг урь. Яагаад зарим суурь бусдаасаа илүү бат бөх байдаг вэ? Хиламан 5:12-ыг хамт уншаад, яагаад Есүс Христийг бидний амьдралын “бат бөх суурь” хэмээн бодож байгааг нь хүүхдүүдээс асуу. Бид өөрсдийн амьдралыг хэрхэн Түүн дээр суурилуулж болох вэ? Санаа олохын тулд Хиламан 3:27–29, 35 болон Итгэлийн тунхаг 1:4-ийг судлахад тэднийг урь.

  • Хүүхдүүдийг Хиламан 5:5–14-ийг уншаад, “санах” гэсэн үгийг хэдэн удаа дурдсан байгааг тоолоход урь. Хиламан хөвгүүддээ юуг санах ёстой хэмээн заасан бэ? Эдгээрийг санах нь Есүс Христийг амьдралынхаа суурь болгоход бидэнд хэрхэн тусалж болох вэ?

Хиламан 5:20–52

Наманчлал нь сүнсний харанхуй байдлыг гэрлээр сольдог.

Нифай, Лихай хоёрыг алахаар шорон руу явсан леменчүүд бодит харанхуйгаар хүрээлэгдсэн байсан. Бид нүгэл үйлдэхдээ сүнслэг байдлын хувьд харанхуйд байдаг. Хиламан 5:20–52 нь бид сүнслэг байдлын “харанхуй үүлсийг” хэрхэн нүүлгэж чадахыг заадаг (41-р шүлэг).

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ангийг аль болох харанхуй болгож, дараа нь жижигхэн гар чийдэн тусгаж байгаад Хиламан 5:20–40 дэх түүхийг унш эсвэл товч хураангуйл. Леменчүүдэд харанхуйд байх ямар байсан бэ? Аминадаб харанхуйн үүлийг нүүлгэхийн тулд юуг хий хэмээн хүмүүст заасныг сонсоод, дараа нь 41-р шүлгийг уншихад хүүхдүүдийг урь. Дараа нь гэрлээ асааж, 42–48-р шүлгийг хамтдаа уншина уу. Наманчлалын бидний амьдралд авчирдаг адислалын талаар эдгээр шүлэг юу зааж байна вэ?

  • Ариун Сүнсний талаар бяцхан хүүхдүүдэд зааж байна гэж төсөөлөн бодоход хүүхдүүдийг урь. Сүнсний дуу хоолой хэрхэн мэдрэгддэгийг мөн Түүний бидэнд хэлдэг зарим зүйлийг заахын тулд тэд Хиламан 5:29–33, 44–47-г хэрхэн ашиглаж болох вэ? Ариун Сүнс хэрхэн таныг наманчлахад өдөөж байсан бэ? Ариун Сүнсний амар амгалан, тайтгарлыг мэдэрч байсан туршлагаасаа хуваалцахад хүүхдүүдийг урь.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Амьдралаа Есүс Христ дээр хэрхэн суурилуулсан тухай гэр бүлийнхнээсээ асуухад хүүхдүүдийг урь. Эсвэл тэд амьдралаа Түүн дээр хэрхэн суурилуулахаар төлөвлөж байгаагаа гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж болно.

Заах чадвараа сайжруулах

Есүс Христийн тухай гэрчил. Та ангийнхаа хүүхдүүдийн өсөн нэмэгдэж байгаа гэрчлэлийг хүчирхэгжүүлэхэд туслах ариун нандин үүрэгтэй. Тэдэнд Есүсийн хайрыг мэдрүүлэн тусалж, Түүний тухай гэрчлэлээ үе үе хуваалц.