Ирээд, Намайг дага
12-р сарын 30-аас 1-р сарын 5. Мормоны Номын удиртгал хуудаснууд: “Есүс Христийн бас нэгэн гэрээ”


12-р сарын 30-аас 1-р сарын 5. Мормоны Номын удиртгал хуудаснууд: “Есүс Христийн бас нэгэн гэрээ,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“12-р сарын 30-аас 1-р сарын 5. Мормоны Номын удиртгал хуудаснууд,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

Зураг
Алтан ялтаснууд

12-р сарын 30-аас 1-р сарын 5

Мормоны Номын удиртгал хуудаснууд

“Есүс Христийн бас нэгэн гэрээ”

Мормоны Номын эхний хуудас болон удиртгал; Гурван гэрчийн болон Найман гэрчийн бас Бошиглогч Иосеф Смитийн гэрчлэлүүд; “Мормоны Номын тухай товч тайлбар” зэргийг судал. Та ийнхүү судлахдаа Мормоны Номыг утга учиртай судалж эхлэхэд ангийнхнаа хэрхэн сүнслэгээр өдөөж болох талаар Ариун Сүнсний өдөөлтийг эрэлхийл.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Та хэдэн хүнийг Мормоны Номын удиртгал хуудаснуудаас энэ ариун номны талаарх гэрчлэлийг нь өсгөн нэмэгдүүлсэн ямар нэгэн сурсан зүйлээсээ хуваалцахад урьснаар хичээлээ эхэлж болно.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Мормоны Номын эхний хуудсыг үзнэ үү.

Мормоны Ном бидний Есүс Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлдэг.

  • Моронайн бичсэн Мормоны Номын эхний хуудсыг унших нь энэ жил танай ангийн гишүүдийг Мормоны Номыг судлахад бэлтгэнэ. Эхний хуудасны захиасууд тэдний судлах үйл явцыг хэрхэн сайжруулж болох вэ? Та Бидэнд яагаад Мормоны Ном байдаг вэ? эсвэл Мормоны Ном бусад номоос юугаараа ялгаатай вэ? гэх мэт асуултуудын аль нэгийг самбарт бичээд, ангийн гишүүдийг эхний хуудсыг ганцаараа юм уу хоёр хоёроороо уншиж байхдаа хариултуудыг олж мэдэхэд урь. Дараа нь тэд төрсөн сэтгэгдлээ хуваалцаж болно. Та мөн ангийн гишүүдийг энэ жил Мормоны Номыг судлах төлөвлөгөөгөө хуваалцахад урамшуулж болно. Жишээ нь тэд юуг эрж хайх вэ? Тэд судлах явцдаа Ариун Сүнснээс хэрхэн суралцаж болох вэ?

  • Мормоны Номын эхний хуудсан дээр өгүүлснээр чухал зорилгуудынх нь нэг бол “Есүс бол Христ хэмээн Иудей болон харийнханд” итгүүлэх явдал юм. Та ангийн гишүүдийг Есүс Христэд итгэх итгэлийг нь хүчирхэгжүүлсэн Мормоны Номын хэсгүүдээс хуваалцахад урьж болно (тэд бас “Нэмэлт эх сурвалж” дахь хэдэн хэсгийг уншиж болно.) Ангийн гишүүд эдгээр шүлгийн заримыг ойр сууж байгаа хэн нэгэнтэй хамт уншиж, Мормоны Ном Аврагчийн талаарх гэрчлэлд нь хэрхэн нөлөөлснийг хуваалцаж болно.

Мормоны Номын удиртгал

Мормоны Ном “Бурханд илүү ойртоход” бидэнд тусалж чадна.

  • Мормоны Номын удиртгал нь уншигчдад ойлгоход чухал мэдээллийг өгдөг. Удиртгал хэсгийг гүйлгэн хараад, Мормоны Номыг анх удаа уншиж байгаа хүнд хуваалцаж болох гурваас таван санааг тодорхойлох нь ангийн тань гишүүдэд тустай байж болно. Дараа нь ангийн гишүүд олж мэдсэн зүйлсээ хуваалцаж болно. Тэд Мормоны Номыг хэн нэгэнд танилцуулж байгаагаар жүжигчлэн тоглосон ч болно. “Нэмэлт эх сурвалж” дахь санал болгосон видео бичлэгүүд бас тус болж болно.

  • Ангийн тань зарим гишүүн “Мормоны Ном бол бусад ямар ч номноос ч илүүгээр, үүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болой” гэсэн Иосеф Смитийн үгс үнэн болохыг мэдэрсэн байж болно. Та ангийн гишүүдээс Мормоны Номон дээрээс сурсан үнэний дагуу амьдрах нь хэрхэн Бурханд илүү ойртоход нь тусалсан тухай хуваалцахыг хүсэж болно. Та бас ангийн гишүүдийг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны санал болгосон энэ гурван асуултын хариултыг хуваалцахад урьж болно. Тухайлбал: “нэгд, Мормоны Ном байгаагүй бол таны амьдрал ямар байх байсан бэ? Хоёрт, та юу мэдэхгүй байх байсан бэ? Гуравт, танд юу байхгүй байх байсан бэ?” (“Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?” (Ensign, Nov. 2017, 61 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган,  55).

  • Ангийн тань хэн нэгэн Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага дээр санал болгосноор авралын төлөвлөгөөний өөр нэрсийг агуулсан Мормоны Номын хэсгүүдийг уншиж байсан уу? Хэрэв тийм бол тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

Гурван гэрчийн гэрчлэл”; “Найман гэрчийн гэрчлэл

Бид бүгд Мормоны Номын гэрчүүд байж чадна.

  • Гурав ба Найман гэрчийн гэрчлэлүүдийг судлах нь ангийнхны тань гэрчлэлийг хүчирхэгжүүлж, тэдэнд гэрчлэлээ хэрхэн хуваалцаж болохоо тунгаан бодоход тусална. Та ангийн хагасыг “Гурван гэрчийн гэрчлэл,” нөгөө хагасыг “Найман гэрчийн гэрчлэл”-ийг уншихыг хүсээд, төрсөн сэтгэгдлээ эсвэл чухал санагдсан хэсгүүдээсээ хуваалцахад урь. Энэ хоёр гэрчлэл юугаараа өөр байна вэ? Юугаараа төстэй байна вэ? Бид эдгээр гэрчлэлээс гэрчлэлээ хуваалцах талаар юу сурч болох вэ? Гурван гэрчийн гэрчлэл яагаад чухал болох талаар ярилцаж эхлэхийн тулд та “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн мэдэгдлийг эсвэл Жонн Витмерийн гэрчлэлийг хуваалцаж эсвэл “Гурван гэрчийн гэрчлэл” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгүүдийг үзүүлж болно.

Зураг
Иосеф Смит ба Гурван гэрч хамтдаа залбирч байгаа нь

Гурван гэрч Мормоны Номын тухай гэрчилсэн.

Бошиглогч Иосеф Смитийн гэрчлэл

Иосеф Смит Бурханы мутар дахь зэмсэг болж, Мормоны Номыг урагш авчирсан.

  • Ангийн гишүүд “Бошиглогч Иосеф Смитийн гэрчлэл”-д дүрслэгдсэн үйл явдлуудтай аль хэдийн танил болсон байж болох ч та тэдэнд шинэ ойлголттой болоход нь тусалж болох юм. Жишээ нь, та тэднийг Иосеф Смитийн түүхэн дээр гардаг гол үйл явдлуудыг жагсаан бичихэд урьж болно. Бид Их Эзэн Мормоны Номонд хэрхэн ач холбогдол өгсөн талаар түүний туршлагаас юу гэж дүгнэж болох вэ?

  • An Angel from on High” (Hymns, no. 13) дуулал нь бидэнд Мормоны Номын урагш гарч ирсэн талаар өгүүлдэг. Ангийн гишүүд энэ дууллыг дуулж эсвэл сонссоныхоо дараа уг дууны үгтэй тохирч эсвэл бататгаж буй “Бошиглогч Иосеф Смитийн Гэрчлэл” дээрх мэдэгдлүүдийг олж болно.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Ангийн гишүүдийг 1 Нифай 1-7-г уншихад сүнслэгээр өдөөхийн тулд одоогийн амьдралынх нь нөхцөл байдалд, тухайлбал гэр бүлийн асуудал эсвэл сүмийн дуудлагад нь тусалж болох санаанууд эсвэл үнэнүүдийг хайж олоход тэднийг урь.

Зураг
эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Есүс Христийн тухай гэрчилдэг Мормоны Номын хэсгүүд:

ChurchofJesusChrist.org дээрх Мормоны Номын тухай видео бичлэгүүд:

  • “Book of Mormon Introduction”

  • “What Is the Book of Mormon? A 60-Second Overview”

  • “A Book of Mormon Story”

Илүү ихийг үзэх бол ChurchofJesusChrist.org эсвэл Gospel Library аппликэйшн дээрх Мормоны Номын видео бичлэгүүдийн цуглуулгыг үзнэ үү.

Гурван гэрчийн ач холбогдол

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Гурван гэрчийн гэрчлэл яагаад ийм хүчтэй болохыг ийн тайлбарласан.

Мормоны Номын Гурван гэрчийн гэрчлэл хүчирхэг хэвээр үлдсэн юм. Хэрэв гэрчлэл нь худал байсан бол тэдний хэн хэнд нь үгүйсгэх эсвэл ямар нэгэн зүйл нь алдаа мадагтай байсан бол тэдгээрээс бултан зайлсхийх хангалттай шалтаг, боломжууд байсан. Энэхүү гурван гэрч гурвуулаа гэрчлэл нь хэвлэгдэж гарснаас хойш найман жилийн дараа Сүмийн бусад удирдагчийн зөрчилдөөн, атаархлаас болж Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнчлэлээс хасагдсаныг бүгд мэднэ. Тэд гурвуулаа нэгдэж хуйвалдах ямар нэгэн ашиг сонирхол тээлгүйгээр тус тусын замаа хөөсөн юм. Гэсэн хэдий ч тэд амьдралынхаа сүүлийн мөчийг хүртэл, тухайлбал гишүүнчлэлээс хасуулснаасаа хойших 12–50 жилийн хугацаанд тэдний хэн нь ч хэвлэгдсэн гэрчлэлээсээ хазайж эсвэл үнэнийг үгүйсгэх ямар ч зүйл хэлээгүй юм” (“The Witness: Martin Harris,” Ensign, May 1999, 36).

Жон Витмерийн гэрчлэл.

Мормоны Номын Найман гэрчийн нэг Жон Витмер “Би хэзээ ч гурав эсвэл найман гэрчийн хэн нь ч гэрчлэлээ үгүйсгэснийг сонсож байгаагүй. … Бидний нэрс Бурханы тэнгэрлэг илчлэлтийн хувьд бүх үндэстэн, хэлтэн хүмүүст очсон. Мөн энэ нь дээр нь агуулагдах тэрхүү тунхгийн дагуу Бурханы хүслийг улиран тохиолгох болно” гэж мэдэгдсэн (in Noel B. Reynolds, ed., Book of Mormon Authorship Revisited: The Evidence for Ancient Origins [1997], 55–56).

Заах чадвараа сайжруулах

Хувийн илэрхийлэлт эрэлхийл. Эдгээр тоймыг дагах ёстой удирдамж гэж харахын оронд заадаг хүмүүсийнхээ хэрэгцээний талаар бодох зуур сүнслэг удирдамж хүлээн авах санаа болгон ашигла.