Ирээд, Намайг дага
8-р сарын 10–16. Aлма 53–63: “Түүний гайхамшигт хүчээр хамгаалагдан үлдсэн”


“8-р сарын 10–16. Aлма 53–63: ‘Түүний гайхамшигт хүчээр хамгаалагдан үлдсэн,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“8-р сарын 10–16. Aлма 53–63,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Зураг
Хоёр мянган залуу дайчин

Хоёр мянган залуу дайчин, Арнолд Фрайбэрг

8-р сарын 10–16

Aлма 53–63

“Түүний гайхамшигт хүчээр хамгаалагдан үлдсэн”

Та энэ тойм дахь заах санаануудыг үзэхдээ ангид тань юу тустай талаар бодож, ангийн гишүүдийн хэрэгцээнд тохируулан үйл ажиллагаануудыг өөрчилж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Та ангийн гишүүдийг Алма 53–63-аас ойлгож мэдсэн зүйлээ хуваалцахад урамшуулахын тулд тэднийг уг бүлгүүдийг гүйлгэн хараад, бэрхшээлтэй тулгараад байгаа хэн нэгэнтэй хуваалцаж болох нэг шүлгийг олохыг хүсэж болох юм. Тэднийг эдгээр шүлгийг ангиас гадуур нэг хүнтэй хуваалцахад урь.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Алма 53:17–21; 56:43–48, 55–56; 57:20–27; 58:39–40

Биднийг Бурханд итгэх итгэл найдвараа хөгжүүлэх үед Тэр биднийг хүчирхэгжүүлэх болно.

  • Ангийн гишүүдийн гэртээ ойлгож мэдсэн зүйлс дээр үндэслэн Хиламаны дайчдын тухай ангийн ярилцлагаа сонирхолтой болгож болно. Үүнийг хийх нэг арга нь ангийн гишүүдэд гүн сэтгэгдэл төрүүлсэн залуу дайчдын шинж чанаруудыг хуваалцахад урих явдал юм (эдгээрийн зарим нь Алма 53:17–21; 56:45–48; 57:20–21, 26–27; 58:40 дээрээс олдоно). Эдгээр шинж чанар нь дайн байлдааны үед эдгээр зоригтой дайчдад хэрхэн тусалсан бэ? Эдгээр нь бидэнд сүнслэг тулаан хийх үед хэрхэн туслах вэ? Ангийн гишүүд орчин үеийн “залуу дайчдын” тухай түүхүүдийг хуваалцаж болно.

  • Ангид тань байдаг эцэг эхчүүд хүүхдүүд нь Хиламаны залуу дайчдын адил итгэлийг хөгжүүлээсэй гэж найдаж байгаа байх. Ангийнхаа эцэг эхчүүдэд болон ирээдүйн эцэг эхчүүдэд тэдний түүхээс суралцахад туслахын тулд та хүүхдүүдээ итгэлтэй болгон өсгөхөд туслах санаануудыг хуваалцах хэд хэдэн хүнийг оролцуулсан ярилцлагыг зохион байгуулж болох юм. Ярилцлагад оролцох эдгээр гишүүнийг Алма 56:47–48 болон 57:20–27-г урьдчилан уншаад, уг залуу дайчдад итгэлээ хөгжүүлэхэд нь юу тусалсан талаарх бодлоо хуваалцахаар бэлтгэхийг хүс. Ярилцлагын багийг саналаа хуваалцах үед ангийн гишүүдэд ойлголтоо хуваалцах цаг гаргаж өг. Энэ ярилцлагыг “Нэмэлт эх сурвалж” дахь Жой Д.Жонс эгчийн үгс болон ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Эгч нараас гуйх гуйлт” (Ensign Nov. 2015, 95–97 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 85–88) зэрэг бусад эх сурвалж баяжуулна. Ярилцлагын төгсгөлд та ангийн гишүүдэд дараахтай адил асуултуудын талаар тунгаан бодох цөөн минут гаргаж өгч болно. Хэн та нарын гэрчлэлд найдаж байж болох вэ? Та тэднийг хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж мөн хэлж болох вэ?

Зураг
Нифай үндэстэн хүүхдүүд ээжтэйгээ хамт

Баатрууд (эхчүүдээрээ заалгасан), Лиз Лэмон Свиндл

Aлма 58:1–12, 30–3761

Бид бусдыг сайн талаас нь бодохыг мөн гомдохгүй байхыг сонгож чадна.

  • Их цэрэгт нь тусламж ирэхгүй байсан үед Хиламаны хандсан хандлага нь бидэнд буруутгагдсан мэт санагдах үед хүчтэй үлгэр жишээ болж болно. Түүний үлгэр жишээний талаар ярилцлага өрнүүлэхийн тулд, та ангийн нэг гишүүнийг Хиламаны нөхцөл байдлыг болон засгийн газраас түүний хэрэгцээг хангахгүй байсан шалтгаануудыг дүгнэн ярихаар бэлтгэн ирэхэд урь (Алма 58:1–9, 30–37; 61:2–8). Та самбар дээр Хиламаны хариулт болон Бусдын хэлж болох хариулт гэж бич. Тэгээд ангийнхныг Алма 58:1–12 болон 30–37-г судлан, гарчиг болгоны доор Хиламаны өөрийн нөхцөл байдалд бодож, хэлж, хийсэн хариултыг түүний бодож, хэлж, хийж болох байсан зүйлстэй харьцуулан дүрслэн бичихэд урь. Бид буруутгагдаж, мартагдсан мэт санагдах үедээ Хиламаны жишээг дагахын тулд юу хийж чадах вэ?

  • Моронай Алма 60 дээр Пахораныг шүүмжлэхэд Пахоран гомдон уурлаж болох байсан. Харин тэр “уурлаагүй” бөгөөд “[Моронайн] зүрх сэтгэл агуу ихэд [баясав]” (Алма 61:9) гэж хариулжээ. Та ангийн гишүүдэд Пахораны үлгэр жишээнээс сурахад нь туслахын тулд, бусдад гомдохоос хэрхэн зайлсхийх талаар заахдаа Алма 61 дээрх Пахораны жишээн дээр тулгуурлан Сүмийн сэтгүүлд зориулан өгүүлэл бичихийг тэднээс хүслээ гэж төсөөлөн бодохыг хүс. Та тэгээд ангийн гишүүдийг бүлгүүдэд хуваарилаад, Aлма 61:3–14-ийг уншиж, өгүүлэлдээ багтааж болох хэд хэдэн гол сэдвийг жагсааж бичихийг хүс. “Нэмэлт эх сурвалж” дахь ахлагч Дэвид А.Бэднарын зөвлөгөө танд тусалж магадгүй.

Алма 60:7–14

Өөрсдийн эргэн тойрон дахь хүмүүсийг дэмжиж туслах хариуцлага бидэнд бий.

  • Хэрвээ Пахоран нифайчуудын их цэргийн хэрэгцээг санаатайгаар үл ойшоосон бол Бурхан түүнд хариуцлага хүлээлгэнэ гэж Моронай бичсэн. Ангийн гишүүдийг Алма 60:7–14-ийг хамтдаа уншин, тусламж хэрэгтэй байгаа бөгөөд тоогдохгүй байгаа мэт санагдаж байж болох хэн нэгний талаар бодохыг хүс. Бид бусдын талаар бодож, тэдний хэрэгцээг хангахын тулд юу хийж чадах вэ? Тохинуулагч ах, эгч нар зэрэг бусад хүн бидэнд хэрхэн тусалж байсан бэ?

Алма 62:39–41, 48–51

Бид зовлон бэрхшээлтэй бас хөгжин дэвших цаг үедээ Их Эзэнийг санах ёстой.

  • Хүнд хэцүү ба хөгжин дэгжиж байсан цаг үе дэх нифайчуудын хандлага нь (Алма 62:39–41, 48–51-ийг үзнэ үү) зовлон бэрхшээлийг туулж байсан ч хөгжин дэгжиж байсан ч бид даруу байхыг сонгож чадна гэдгийг харуулдаг. Та ангийн гишүүдийг эдгээр шүлгийг уншиж, өөрсдөд нь гүн сэтгэгдэл төрүүлсэн зүйлсийг хуваалцахад урьж болно. Та цөөн гишүүнээс ангийнхантайгаа хуваалцахыг хүсэхээсээ өмнө тэднийг хоёр хоёроороо санаа бодлоо ярилцахад урь.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Та Хиламан 1–6 дээр сонирхлыг нь татахын тулд эдгээр бүлэгт нифайчууд хилэнцэт болж, харин леменчүүд зөв шударга болдог гэдгийг ангийнханд тайлбарлаж болох юм. Ийм байдлаар дүр солигдсон нь хожмын үеийн хэцүү бэрхшээлт энэ өдрүүдэд бидэнд чухал хичээл болно.

Зураг
эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Хүүхдүүдээ нүглийг эсэргүүцэх чадвартай болгох нь.

Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгч Жой Д.Жонс эгч “нүглийг эсэргүүцэх чадвартай үе удмыг” өсгөх талаар дараах хүчин зүйлсийг хуваалцсан.

“[Хүүхдүүдээ] хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн охид, хөвгүүд гэдгийг мөн Тэр тэднээс бурханлаг зүйлс шаардаж байгааг ямар ч эргэлзээгүй мэддэг болоход нь бид туслах ёстой.

Хоёрдугаарт, наманчлалын сургаалыг ойлгох нь нүглийг эсэргүүцэх чадвартай болоход нэн чухал. Нүглийг эсэргүүцэх чадвартай байна гэдэг нь нүгэлгүй байна гэсэн үг биш ч үргэлж наманчилж, сонор сэрэмжтэй мөн зоригтой байна гэсэн үг юм. Нүглийг эсэргүүцэх чадвар нь нүглийг дахин дахин эсэргүүцсэнээр ирдэг адислал ч байж магадгүй. …

… Тиймээс судрууд, Итгэлийн тунхаг, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол, Хүүхдийн хэсгийн болон Сүмийн дуулал, бидний хувийн гэрчлэл гэх мэт тэднийг Аврагч руу хөтөлдөг сайн мэдээний үндсэн сургаал, зарчмуудыг бага байхаас нь эхлэн хайраар ойлгуулах нь хүүхдүүдээ нүглийг эсэргүүцэх чадвартай болгоход туслах гурав дахь гол хүчин зүйл юм. …

… Хүүхдүүддээ ариун нандин гэрээнүүдийг ойлгож, байгуулж, сахихад туслах нь … өөр нэгэн чухал арга зам юм. Хүүхдүүдээ бага балчир байхад энгийн амлалтаа биелүүлдэг байхыг тэдэнд зааснаар хожим нь амьдралдаа ариун нандин гэрээнүүдээ сахидаг байхад бэлтгэх болно” (“Нүглийг эсэргүүцэх чадвартай үеийнхэн,” Ensign, May 2017, 88–89 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 75).

Гомдохоос хэрхэн зайлсхийх талаар.

Ахлагч Дэвид А.Бэднар “And Nothing Shall Offend Them” (Ensign or Liahona, Nov. 2006, 89–92) сэдэвт хэлсэн үгэндээ дараах зөвлөгөөг өгсөн.

  • Бусдад гомдох нь сонголт гэдгийг олж хараарай. “Хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл биднийг гомдож, уурлаж, зовоход, үзэн ядахад хүргэдэг гэдэгт итгэх нь ёс суртахууны сонгох эрхийг маань бууруулж, биднийг өөрсөд дээрээ үйлдүүлдэг зүйлс болгож өөрчилдөг. Бид бүгдэд сонгох эрх байдаг учраас та ч мөн би ч гомдмоор, эмзэглүүлсэн нөхцөл байдалд өөрсдөө үйлдэх болон ямар хариу үйлдэл үзүүлэхээ сонгох хүч чадалтай.”

  • Аврагчид ханд. “Аврагч бол байж боломгүй гомдмоор үйл явдалд эсвэл нөхцөл байдалд хэрхэн хариу үзүүлэх ёстойг харуулсан хамгийн агуу үлгэр жишээ юм” [1 Нифай 19:9-ийг үзнэ үү].

  • Бусдын дутагдалтай талд хүлээцтэй ханд. “Сүнслэг байдлын хувьд хэр зэрэг боловсорсны хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг нь бусдын сул дорой байдал, туршлагагүй байх болон өөрийг нь гомдоож мэдэх бусдын үйлдлүүдэд хэрхэн хариулж байгаагаар илэрдэг.

  • Шууд тулж харьц. Хэрэв хэн нэгэн хүн бидэнд гомдохоор зүйл хэлсэн эсвэл хийсэн бол бид юуны түрүүнд гомдохгүй байж, дараа нь тэр хүнтэй биечлэн уулзаж, үнэн сэтгэлээсээ, илэн далангүй ярилцах үүрэгтэй. Ийм хандлага нь Ариун Сүнсний нөлөөллийг урьж, буруу ойлголтыг залруулан, бодит байдлыг жинхэнэ үнэнээр нь ойлгох боломжийг олгодог.”

Заах чадвараа сайжруулах

Гэр орон дахь жишээн дээр тулгуурла. Гэр орон бол сайн мэдээнд суралцах төв учраас ангид болж байгаа үйл явдал гэрт болсон зүйл дээр хэрхэн тулгуурлаж болохыг бодож үз. Жишээлбэл, та ангийн гишүүдийн хувиараа болон гэр бүлээрээ суралцах байдлыг бататгахын тулд Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав дээрх олон үйл ажиллагааг өөрчлөн ашиглаж болно.