Ирээд, Намайг дага
Нэмэлт эх сурвалж


“Нэмэлт эх сурвалж,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“Нэмэлт эх сурвалж,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Нэмэлт эх сурвалж

Эдгээр эх сурвалжийг Gospel Library аппликэйшн болон ChurchofJesusChrist.org вэбсайтаас олж болно.

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав

Та энэ эх сурвалжийн аль ч үйл ажиллагааг Ням гаргийн ангидаа тохируулан өөрчилж болно. Хэрэв ангийн гишүүд эдгээр үйл ажиллагааг хувиараа болон гэр бүлээрээ судраас суралцахад ашигласан бол тэднийг ойлголт, туршлагаасаа хуваалцахад урамшуулан дэмж.

Сүмийн сэтгүүл

Лиахона сэтгүүлд гардаг нийтлэл, бусад материал нь Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав гарын авлагаас таны зааж байгаа зарчмуудад нэмэлт эх сурвалж болж чадна.

Сүмийн дуулал болон Хүүхдийн дуу

Ариун нандин хөгжим Сүнсийг урьдаг бөгөөд сургаалыг мартагдашгүй аргаар заадаг. Та Сүмийн дуулал болон Хүүхдийн дууны ном зэрэг номын хэвлэмэл хувилбараас гадна music.ChurchofJesusChrist.org вэбсайтаас олон дууллын бичлэгүүдийг олох боломжтой.

Медиа сан

Зураг, видео бичлэг болон бусад медиа нь таны зааж буй хүмүүст Мормоны Номын сургаал, түүхүүдийг төсөөлөхөд тусална. Мормоны Номын түүхүүдийг дүрслэн өгүүлсэн Мормоны Номын видео бичлэгүүдийн цуврал бүхий Сүмийн медиа эх сурвалжуудын цуглуулгыг medialibrary.ChurchofJesusChrist.org руу орж үзээрэй. Медиа эх сурвалжийг LDS Media Library аппликэйшнээс олж болно.

Сайн мэдээний зургууд

Зургууд нь таны зааж байгаа хүмүүст Мормоны Ном дээрх сургаал, түүхүүдийг санаандаа бодож төсөөлөхөд тусална. Та Сайн мэдээний уран зургийн цуглуулга, medialibrary.ChurchofJesusChrist.org, LDS Music болон LDS Media Library аппликэйшнээс хичээл дээрээ ашиглаж болох олон зураг олж авч болно.

Институт, семинарын гарын авлагууд

Институт, семинарын гарын авлагуудад судруудад байдаг зарчмуудын түүхэн нөхцөл байдал, сургаалын тайлбар агуулагддаг. Тэдгээр нь Ням гаргийн ангид ашиглаж болох заах санаануудыг өгч болох юм.

Сайн мэдээний сэдвүүд

Та сайн мэдээний төрөл бүрийн сэдвийн ерөнхий мэдээлэл, тэдгээртэй холбогдох Ерөнхий чуулганы үгс, нийтлэл, судар, видео бичлэг зэрэг хэрэгтэй эх сурвалжуудын холбоосыг topics.ChurchofJesusChrist.org-оос олж болно. Түүнчлэн та Gospel Topics Essays дээрээс сургаалтай болон түүхтэй холбоотой асуултуудын дэлгэрэнгүй хариултуудыг олох болно. 

Итгэлдээ үнэнч байх нь

Энэ нь сайн мэдээний сэдвүүдийг үсгийн дарааллаар жагсаан, энгийн тайлбар өгдөг.

Миний сайн мэдээг номло

Номлогчдод зориулсан энэ гарын авлагад сайн мэдээний үндсэн зарчмуудын тоймыг харуулдаг.

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө

Энэ эх сурвалжид Их Эзэний адислалуудыг хүртэхүйц зохистой байхад маань тусалж чадах Сүмийн жишгүүдийг тоймлосон байдаг. Хэрвээ та өсвөр үеийнхэнд зааж байгаа бол үүнийг байн байн лавлан үзэж байхад анхаар.

Аврагчийн арга барилаар заах нь

Энэ эх сурвалж Христийн адил заах зарчмуудыг сурч, хэрэгжүүлэхэд тань тусална. Эдгээр зарчмыг багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, мөн дадлага хийдэг.

Зураг
Gospel Library аппликэйшныг таблет дээр харуулж байгаа байдал