Ирээд, Намайг дага
Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав гарын авлагыг ашиглах нь


Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав гарын авлагыг ашиглах нь,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав гарын авлагыг ашиглах нь,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав 2020

Зураг
Ангид ярьж буй эмэгтэй

Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав гарын авлагыг ашиглах нь

Ням гаргийн ангид заахад бэлтгэх нь

Гэртээ хувиараа болон гэр бүлээрээ суралцах нь сайн мэдээнээс суралцах төв байх ёстой. Энэ нь танд төдийгүй зааж буй хүмүүсийн тань хувьд үнэн юм. Та заахаар бэлтгэхдээ судартай холбоотой өөрийн гэсэн туршлагатай болохоос эхэл. Таны хийх хамгийн чухал бэлтгэл нь судруудыг судалж, Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэх үед эхэлдэг.

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага нь таны хувиараа суралцах, заах бэлтгэлээ хангах хоёрын аль алинд чухал юм. Энэ нь судруудад байдаг сургаалын зарчмуудын талаар илүү бүрэн дүүрэн ойлголт олж авахад тань тусална. Та мөн ангийн гишүүдийг хувиараа болон гэр бүлээрээ судар судлах үйл явцаа сайжруулахдаа Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагыг ашиглахад урамшуулан урих боломжтой болно (үүнийг хийхэд туслахын тулд, энэ эх сурвалжид байгаа “Хувиараа болон гэр бүлээрээ судлах үйл явцыг дэмжих санаанууд”-ыг үзнэ үү). Та эдгээрийг хийж байхдаа гэр бүлийн нөхцөл байдлаасаа болж гэр бүлээрээ судраас тогтмол судлах эсвэл гэр бүлийн үдэш хийх боломжгүй ангийн гишүүдэд мэдрэмжтэй хандахаа сана.

Зааж буй хүмүүсийн тань талаар болон сударт байгаа зарчмууд тэдний амьдралыг хэрхэн адислах, тэднийг судраас бие даан судалж байхдаа тэдгээр зарчмыг олж мэдэхэд нь хэрхэн урамшуулан дэмжих тухай бодол, сэтгэгдэл хичээлд бэлтгэх үед тань төрөх болно.

Заах санаанууд

Та хичээлдээ бэлдэж байхдаа энэ эх сурвалж дээрх заах тоймыг судалснаар нэмэлт сүнслэг өдөөлт хүлээн авч болох юм. Эдгээр санааг та хийх алхмуудыг заасан зааварчилгаа гэхээс илүүтэй өөрийн гэсэн өдөөлт авах санаанууд гэж бодох хэрэгтэй. Та ангийнхаа гишүүдийг мэддэг ч ангидаа хамтдаа суралцах үедээ тэднийг илүү сайн мэддэг болох болно. Түүнчлэн Их Эзэн тэднийг мэддэг бөгөөд ангийн гишүүдийн гэртээ сайн мэдээнээс суралцахад нь нэмж туслах хамгийн сайн арга замуудаар таныг сүнслэгээр өдөөх болно.

Заахад бэлтгэхдээ ашиглаж болох Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав болон Сүмийн сэтгүүлүүд дээрх санаанууд зэрэг бусад олон эх сурвалж бий. Эдгээр болон бусад эх сурвалжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Нэмэлт эх сурвалж”-аас үзнэ үү.

Анхаарах зарим зүйл

  • Гэр орон бол сайн мэдээнээс суралцах хамгийн тохиромжтой газар юм. Багшийн хувьд та ангийн гишүүдийн гэртээ сайн мэдээнээс ойлгож мэдсэн зүйлийг нь дэмжих, урамшуулах, түүн дээр нь суурилан заах чухал үүрэгтэй.

  • Жинхэнэ сургаалыг ойлгож, хэрэгжүүлснээр ангийн гишүүдийн Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгдөх үйл явц улам лавшрах болно. Тэднийг Ариун Сүнснээс хүлээн авсан сэтгэгдлээ бичиж тэмдэглэн, түүний дагуу үйлдэж байхад урамшуул.

  • Заах гэдэг нь лекц унших болон ярилцлагыг зүгээр нэг удирдахаас илүү чухал. Таны нэг үүрэг бол сэнхрүүлэх бөгөөд сударт суурилсан оролцоог урамшуулах явдал юм. Түүнчлэн та судруудыг судлах үедээ хүлээн авсан, сүнслэгээр өдөөгдсөн аливаа ойлголтуудаа хуваалцаж болно.

  • Тэнгэрлэг Эцэг таныг багшийн хувьд амжилттай байгаасай хэмээн хүсдэг. Тэрээр танд туслахын тулд багшийн зөвлөлийн хурал гэх мэт олон эх сурвалжийг өгсөн. Та эдгээр хурал дээр өөрт тулгарсан асуудлуудын талаар бусад багштай зөвлөлдөж болно. Мөн та Христтэй адил заах зарчмуудын тухай ярилцаж, дадлага хийж болно.

  • Хүмүүс заах боломжтой үедээ хамгийн сайн суралцдаг. Заримдаа ангийн гишүүдэд болон өсвөр үеийнхэнд хичээлийн нэг хэсгийг заах боломж олгох талаар бодож үзнэ үү. Энэ шийдвэрээ ангийн гишүүдийн хэрэгцээ, чадварт үндэслэн гарга. Хэрэв та ангийн нэг гишүүнийг заахад уривал тухайн гишүүнд энэхүү эх сурвалж болон Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагад буй санаануудыг ашиглан, урьдчилан бэлтгэхэд нь цаг гарган тусал. Багшаар дуудагдсаны хувьд та тухайн ангид юу заагдаж байгаад хариуцлага хүлээнэ гэдгээ сана.

  • Энэхүү эх сурвалжид жилд Ерөнхий чуулган болдог хоёр ням гаргаас бусад бүх долоо хоногт зориулсан төлөвлөгөө багтсан. Гадасны чуулган эсвэл өөр бусад шалтгаанаар Ням гаргийн анги ороогүй ням гаргуудад гэр бүлүүд гэртээ Мормоны Номыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав дээр төлөвлөсөн хуваарийн дагуу үргэлжлүүлэн уншиж болно. Та Ням гаргийн ангийн хичээлээ хуваарийн дагуу явуулахын тулд нэг хичээл алгасах юм уу хоёр хичээлийг нэгтгэхээр шийдэж болно. Будилуулахгүйн тулд Ням гаргийн ангийн ерөнхийлөгч нь эдгээр өөрчлөлтийн талаар Ням гаргийн ангийн багш нартаа урьдчилан мэдэгдэх нь зүйтэй.