Ирээд, Намайг дага
Хувиараа болон гэр бүлээрээ судлах үйл явцыг дэмжих санаанууд


“Хувиараа болон гэр бүлээрээ судлах үйл явцыг дэмжих санаанууд,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“Хувиараа болон гэр бүлээрээ судлах үйл явцыг дэмжих санаанууд,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Зураг
Тоглож буй гэр бүл

Хувиараа болон гэр бүлээрээ судлах үйл явцыг дэмжих санаанууд

Бурханы үгийг гэртээ хувиараа болон гэр бүлээрээ судлахад нь ангийнхаа гишүүдийг дэмжихэд туслах зарим санаа энд бий. Ангийн бүх гишүүн гэр бүлийнхнийхээ хамт судраас суралцах боломжгүй байдагт мэдрэмжтэй ханд (жишээ нь, зарим гишүүн ганцаараа амьдардаг, зарим нь Сүмийн гишүүн бус гэр бүлд амьдардаг г.м).

  • Ангийн гишүүдийг гэртээ судраас судалсан талаарх туршлагаасаа хуваалцахад урьж бай. Тухайлбал, та тэднийг өөрсдөд нь гүн сэтгэгдэл төрүүлсэн шүлгийг хуваалцаж, яагаад тэдний хувьд энэ нь утга учиртай болохыг тайлбарлахыг хүсэж болно.

  • Ангийн гишүүдээс хувиараа эсвэл гэр бүлээрээ судар судлах үйл явцыг илүү утга учиртай болгохын тулд юу хийж байгаа талаар жишээ хуваалцахыг хүс. (Зарим санааг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын “Хувиараа судар судлах үйл явцыг сайжруулах санаанууд” ба “Гэр бүлээрээ судар судлах үйл явцыг сайжруулах санаанууд” гэсэн хэсгүүдээс олж болно.)

  • Ангийн гишүүдийг хувиараа юм уу гэр бүлээрээ судар судлахад хүлээн авсан сэтгэгдлийнхээ дагуу хэрхэн үйлдсэн туршлагаасаа хуваалцахад урь.

  • Гишүүдэд сайн мэдээг судлахад нь туслах зорилготой Сүмээс гаргасан зарим эх сурвалжийг ангийн гишүүдэд харуулж, хэдэн хором зарцуул. Судар судлахад туслах материалыг scriptures.ChurchofJesusChrist.org; “Судрын түүхүүд”-ийг children.ChurchofJesusChrist.org; өсвөр үеийнхэнд зориулсан агуулгуудыг youth.ChurchofJesusChrist.org дээрээс мөн институт, семинарын гарын авлага; видео бичлэг, аудио бичлэг, дүрс зураг гэх мэт эх сурвалжуудыг үзүүл (medialibrary.ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү). Эдгээр эх сурвалжийн олныг нь Gospel Library аппликэйшнаас олж болно.

  • Судар судлахдаа хэрхэн Gospel Library аппликэйшныг ашиглах, ялангуяа хэрхэн шүлгүүдийг тэмдэглэх, сэтгэгдлээ бичих талаар тайлбарлахад хэдэн хором зориул.

  • Ангийн нэг эсвэл түүнээс олон гишүүнийг гэрийнхэндээ сайн мэдээний тодорхой нэг зарчмыг хэрхэн заасан талаараа хуваалцахад урь.