Дуу хөгжим
Христэд итгэнэ, би


68

Христэд итгэнэ, би

Бадрангуй

1. Христэд итгэнэ, би. Тэр миний Хаан!

Бүх сэтгэлээсээ Түүнд хандана.

Баярлан хөөрч магтан дуулсаар

Бахдалтайяа “Амен” хэмээнэ.

Христэд итгэнэ, би. Бурханы Хүү Тэр

Өөрийн биеэр дэлхийд ирсэн.

Өвдсөнийг эдгээж, үхсэнийг амьдруулж,

Сайн үйлс хийсэн Түүнийг магтъя.

2. Христэд итгэнэ би. Ивээгдсэн нэр!

Мөнх бус хүмүүний дунд амьдарч,

Муу үйлийн уршгаас аврахаар

Мариагийн Хүү болж Тэр төрсөн.

Христэд итгэнэ, би. Замыг Тэр зааж,

Бүхнийг Эцэгээс өвлөн авсан.

Бурхантай байхын тулд та нар

“Ирээд, Намайг дага” гэж айлдсан.

3. Христэд итгэнэ, би. Эзэн намайг

Сургаалын хөрсөнд суулгасан.

Сайх үнэн, гэрлийн эх Түүнийг

Сэтгэлийн угаас би шүтнэ.

Христэд итгэнэ, би. Тэрээр намайг

Сатаны гинжнээс чөлөөлсөн.

Сүрлэг тэнгэрийн ордондоо би

Сэтгэл дүүрэн баяртай байна.

4. Христэд итгэнэ, би. Тэр бүхний Дээд!

Хүслийн дээдийг Түүнээс олно.

Түмэн зовлон туулж явахад минь

“Та олно” гэх үг сонсогддог.

Христэд итгэнэ, би. Тэр энэ дэлхийд

Хүмүүнийг хаанчлахаар ирнэ.

Тэр агуу цагт юу ч тохиосон

Түүнтэй хамт зогсох болно, би.

Үг: Брүс Р.Макконки, 1915–1985. © 1972 IRI

Ая: Жон Лонгхөрст, т. 1940. © 1985 IRI

2 Nephi 25:23, 26, 29

Mormon 7:5–7