Дуу хөгжим
Эзэн, Таныг дагая


121

Эзэн, Таныг дагая

Намуухан

1. Аврагч аа, би Таныг хайрлан,

Алхсан замаар Тань явъя.

Алдхан биеэ умартан би

Ахан дүүстээ тусалж байя.

Аврагч аа, би Таныг хайрлана.

Эзэн, Таныг дагая.

2. Өөр нэгнийг шүүх би хэн билээ?

Өөгүй төгс биш байтлаа би.

Үл үзэгдэх гуниг зовлон

Өр зүрхэнд нь оршин байна.

Өөр нэгнийг шүүх би хэн билээ?

Эзэн, Таныг дагая.

3. Хүмүүст би хүрч, туслагч нь болж,

Хайрлан энэрэх хүчийг олж,

Хэцүү бэрх цагт бусдыг тэтгэн,

Халуун сэтгэлээр тусална.

Хүмүүст би хүрч, туслагч нь болж,

Эзэн, Таныг дагая.

4. Аврагч намайг хайрладаг шиг

Ах, эгч, дүүсээ би хайрлая.

Агуу Танаас эрч хүчийг олж,

Ариун үйлчлэлд тань нэгдье.

Аврагч аа, би бусдыг хайрлая.

Эзэн, Таныг дагая.

Үг: Сюзан Эванс Макклауд, т.1945. © 1985 IRI

Ая: К.Нюэл Дэйли, т.1939. © 1985 IRI

John 13:34–35

1 John 3:16–19

1 John 4:21