Институт ба семинар
27-р хичээл: Есүс Христ бол дэлхийн гэрэл, амь, найдвар мөн


27-р хичээл

Есүс Христ бол дэлхийн гэрэл, амь, найдвар мөн

Оршил

Есүс Христ “бол дэлхийн гэрэл, амь, найдвар мөн” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 3). Энэ хичээл нь Христэд ирснээр мөнх амьдралыг хүлээн авна гэсэн тэдний найдвар өсөж, амьдралын зовлон бэрхшээлүүдийг илүү зориг шийдэмгий тэвчих болно гэдгийг ойлгоход суралцагчдад тусална.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Дийтр Ф.Угдорф, “Бурханы гэрлийн найдвар,” Ensign эсвэл Лиахона, 2013 оны 5-р сар, 70, 75–77.

  • Дийтр Ф.Угдорф, “Найдварын хязгааргүй хүч,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 11-р сар, 21-24

Заах зөвлөмж

Иохан 1:1–9; Сургаал ба Гэрээ 88:6–13

Есүс Христ дэлхийн гэрэл мөн.

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг уншина уу. Хүнд харанхуйгаар хүрээлэгдсэн мэт мэдрэмж төрөхөд нөлөөлж болох нөхцөл байдлуудыг олж сонсохыг ангийнхнаас хүс.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

Би өрөөндөө Гэгээрэлд хүрэх зам нэртэй нэгэн зургийг нандигнан хадгалдаг. Үүнийг Дани улсын Копенгаген хотын анхны гадасны ерөнхийлөгч байсан, уран зураач Жон Бэнтин гэгч найз маань зурсан билээ.

“Уг зурагт харанхуй өрөөний нээлттэй хаалганаас гэрэл цацарч буйг дүрсэлсэн байдаг. Тэрхүү гэрэл өрөөг бүхэлд нь гэрэлтүүлэлгүй, зөвхөн хаалганы чанх урд хэсгийг гэрэлтүүлж байгаа нь надад их сонирхолтой санагддаг юм.

“Надад уг зурганд үзүүлсэн харанхуй хийгээд гэрэл нь зүйрлэл мэт санагддаг. Мөнх бус бие махбодыг өвлөн авсан учир зарим үед харанхуйгаар хүрээлэгдсэн мэт мэдрэгдэх нь бидний нөхцөл байдлын нэгээхэн хэсэг юм. Бид хайртай хэн нэгнээ алдсан байж болно; хэн нэгний хүүхэд нь буруу замаар замнасан байж ч магадгүй; мөн бид хүнд өвчний онош тогтоолгосон байж болно; бид ажил эрхлэлттэй холбоотой бэрхшээлүүдтэй тулгарч, эргэлзээ айдаст автагдсан байж болно; эсвэл бид ганцаардаж, биднийг хайрлахгүй байгаа мэт санагддаг ч байж болно.

“Бид өнөөгийн нөхцөл байдлаасаа болж, төөрч алдагдсан мэт мэдэрч болох хэдий ч Бурхан Өөрийн гэрлийн найдварыг өгч, Тэрээр бидний өмнөх замыг гэрэлтүүлж, харанхуйгаас гарах замыг заахаар амладаг (“Бурханы гэрлийн найдвар,” Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган).

  • Ямар нөхцөл байдлууд харанхуйгаар хүрээлүүлсэн мэт мэдрэмжийг хүнд төрүүлж болох вэ?

  • Бидэнд ийм мэдрэмж төрөх үед Бурхан юу хийж чадна гэж ерөнхийлөгч Угдорф хэлсэн бэ?

Суралцагчид хариулсны дараа, бид энэ хичээлээр хэрхэн нөхцөл байдлаас үл хамааран Бурханаас гэрэл ба найдварыг хүлээн авч чадах вэ гэдэгт төвлөрөх болно гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчаас Иохан 1:1-5-ыг чанга уншихыг хүс. Ангийнхныг даган уншиж, Иоханы Аврагчийг дүрслэхдээ хэрэглэсэн үг, хэллэгийг олоход урь. Суралцагчид олсон зүйлээ тайлагнах үед дараах сургаалыг самбар дээр бич: Есүс Христ дэлхийн гэрэл мөн.

Энэ сургаалын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь суралцагчдад туслахын тулд тэднээс Иохан 1:6–9-ийг чимээгүй уншихыг хүс. Дараа нь асуу:

  • Эдгээр шүлэг нь Дэлхийн гэрлийн хувьд Есүс Христийн гүйцэтгэх үүргүүдийн талаар юу зааж байна вэ?

  • 9-р шүлэг-ийн зүүлт тайлбар нь Есүс хүн бүрийн хувьд хэрхэн Дэлхийн гэрэл нь байж чадна гэдгийг ойлгоход танд хэрхэн туслах вэ?

Судруудад “хүн бүрийг гэгээрүүлдэг” гэрэл (Иохан 1:9) эсвэл Христийн гэрэл нь “заримдаа Их Эзэний Сүнс, Бурханы Сүнс, Христийн Сүнс, Амийн гэрэл хэмээн нэрлэгддэг” (Итгэлдээ үнэнч байх нь: A Gospel Reference [2004], 96) гэдгийг суралцагчдадаа хэл. Христийн гэрлийг Сургаал ба Гэрээ 88-д дүрсэлсэн байдаг.

Суралцагчдыг хоёр хоёроороо ажиллахаар хуваарил. Тэднээс Сургаал ба Гэрээ 88:6–13-ыг судалж, Есүс Христ хэрхэн гэрэл ба амийн эх сурвалж болдог талаар олж тодорхойлохыг хүс. Хангалттай цаг өнгөрсний дараа дараах асуултуудыг тавь:

  • Христийн гэрэл хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн бүх бүтээлд нөлөөлдөг вэ?

  • Эдгээр шүлэгт бичигдсэн үнэнүүд нь Христийн гэрэл хүн бүрийн төлөө юуг хийж чадах хүчтэй гэсэн байна вэ?

  • Ертөнцийг удирддаг гэрэл нь “та нарын ойлголтуудыг амьдруулдаг мөнхүү тэр гэрэл” мөн гэдгийг ойлгох нь яагаад чухал вэ? (C ба Г 88:11).

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Бурханы гэрэл бол бодит. Энэ нь бүх хүнд боломжтой билээ! Энэ нь бүх зүйлд амьдралыг өгдөг [С ба Г 88:11–13-ыг үзнэ үү]. Үүнд хамгийн гүн шархыг ч илааршуулах хүч буй. Энэ нь бидний бодгалийн ганцаардал, өвчин шаналалд эдгээгч болж чадна. Түүнчлэн цөхөрсөн үед бидэнд илүү гэрэл гэгээтэй найдварын үрийг суулган өгч, хамгийн хүнд хэцүү мөчүүдэд ч биднийг гэрэлтүүлэх болно. Бидний өмнө буй замыг гэрэлтүүлж, хамгийн харанхуй шөнөөр ч шинэхэн үүрийн гэгээ рүү удирдаж чадна.

“Энэ бол ‘дэлхийд ирдэг хүн болгонд гэрлийг’ өгдөг ‘Есүс Христийн Сүнс’ билээ [С ба Г 84:45–46]” (“Бурханы гэрлийн найдвар,” Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган).

Дараах асуултуудыг ангийнхантайгаа ярилц:

  • Ерөнхийлөгч Угдорфын хэлснээр, Есүс Христээр дамжуулан бидэнд өгдөг Тэнгэр дэх Эцэгийн тэрхүү гэрлээс ямар адислалууд ирдэг вэ?

  • Ерөнхийлөгч Угдорфын ярьсан адислалуудыг та нар хэзээ авч байсан бэ?

Дараах гүйцэд биш өгүүлбэрийг самбар дээр бич:

Дэлхийн гэрэл нь … өгдөг.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 88:13-ыг дахин уншиж, самбар дээрх өгүүлбэрийг гүйцээх хэллэгийг олохыг хүс. Асуу:

  • Дэлхийн гэрэл байх Аврагчийн үүрэг нь дэлхийн амь байх Түүний үүрэгтэй ямар холбоотой вэ?

  • Гэрэл нь ямар арга замаар амьтай холбогддог вэ? (“Есүсийн амилалт болон Цагаатгал нь биднийг биеийн болон сүнсний үхлээс аль алинаас нь авардаг учраас Есүс бол дэлхийн “амь” гэдгийг та онцлон хэлж болно [Даллин Х.Өүкс, “The Light and Life of the World,” Ensign, 1987 оны 11-р сар, 65]).

  • Аврагчийн гэрэл ба хүч бүх зүйлийг дэмжихээ боливол ямар үр дүнд хүргэх вэ? (Амьдрал байхаа болино.)

Судрууд нь Есүс бол үнэхээр дэлхийн гэрэл болох талаар олон жишээ өгсөн байдаг болохыг тайлбарла. Аврагчийг нас барах үед Дэлхийн гэрэл дэлхийг орхисныг бэлгэдэн гурван өдөр харанхуй байсан (3 Нифай 8:20–23-ыг үзнэ үү). Нөгөөтэйгүүр Аврагчийн төрөлтийг тэнгэрт од болон агуу их гэрлүүд дагалдаж, мөн л гурван өдрийн турш үргэлжилсэн байв (Хиламан 14:3–5; 3 Нифай 1:15, 21-ийг үзнэ үү).

Дуулал 146:5; Ром 5:3–5; 15:13; Ифер 12:4, 32; Моронай 7:3, 40–41

Есүс Христ дэлхийн гэрэл мөн

Найдвар гэдэг үг нь олон утгатай байж болно гэдгийг суралцагчдад тайлбарла. Есүс Христийн сайн мэдээний хүрээнд найдвар нь “зөв шударга ёсны амлагдсан адислалуудын төлөө итгэлтэй мөн тэвчээртэй хүсэн хүлээх”-ийг хэлнэ (Судруудын удирдамж, “Найдвар”; scriptures.lds.org). Зөв шударга байдлын амлагдсан адислалууд бидэнд Аврагчаар дамжин ирдэг учраас Түүнийг заримдаа “дэлхийн найдвар” хэмээн нэрлэдэг (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 3).

Дараах асуулт, судрын эшлэлүүдийг суралцагчдадаа үзүүл эсвэл тэдгээрийг самбарт бич.

Жинхэнэ найдвар нь юун дээр төвлөрдөг вэ? (Ифер 12:4, 32; Моронай 7:3, 40–41)

Найдвар нь энэ амьдралд бидний төлөө юу хийж чадах вэ? (Дуулал 146:5; Ром 5:3–5; 15:13)

Ангийг жижиг бүлгүүдэд хуваа. Бүлгүүдийг судрын хэсэг бүрийг судалж, найдварын талаарх чухал үг, хэллэгүүдийг олж, асуултуудынхаа хариултыг ярилцахад урь. Хангалттай цаг өнгөрсний дараа бүлгүүдийг найдварын сургаалын талаар сурсан зүйлсээ товч дүгнэсэн сургаал эсвэл зарчмын талаарх нэг юм уу хоёр мэдэгдлийг зохиож бичихийг тэднээс хүс. Бүлгүүдийг мэдэгдлүүдээ ангийнхантайгаа хуваалцахад урь. Суралцагчдадаа найдвар гэдэг нь Есүс Христийн Цагаатгалд болон зарлигуудад дуулгавартай байснаар бид мөнх амьдралыг болон Бурханы амлагдсан адислалуудыг хүлээн авах болно гэдэгт итгэхийг хэлнэ гэдгийг ойлгуул. Цаг гарвал, та дараах асуултуудыг ярилцаж болно:

  • “Илүү сайн байрны төлөө лавтайяа найдаж болох” (Ифер 12:4) гэдэг хэллэгийн лавтайяа найдах гэсэн үг нь таны хувьд юуг хэлж байна вэ?” (Баталгаа, итгэл эсвэл тодорхой байдал. Та энэ тодорхойлолтыг судрынхаа Ифер 12:4-ийн хажуу талын зайд бичихийг суралцагчдадаа санал болгож болно.

  • Эдгээр шүлэгт дүрслэгдсэнээр найдвар нь хэрхэн “хүмүүсийн бодгальд зангуу” болж, “тууштай мөн хөдөлшгүй сайн үйлээр үргэлж дүүрэн” байхад туслах вэ? (Ифер 12:4).

Дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас үүнийг чанга уншихыг хүс:

“Бидэнд найдвар байгаа үед бид Бурханы амлалтуудад итгэдэг. Хэрэв бид зөв шударгын ажлуудыг хийх юм бол бид [өөрсдийн] шагналаа бүр энэ дэлхийн амар амгаланг болон ирэх дэлхийд мөнх амьдралыг хүлээн авах болно (С ба Г 59:23). Ийм найдвар нь зөвхөн Есүс Христийн Цагаатгалаар ирдэг гэж Моронай заасан [Моронай 7:41]” (Итгэлдээ үнэнч байх нь: A Gospel Reference [2004], 85).

  • Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэх бидний итгэл яагаад жинхэнэ найдварыг хөгжүүлэхэд амин чухал байдаг вэ? Энэ нь та нарт Есүс Христ яагаад дэлхийн найдвар болохыг ойлгоход хэрхэн туслах вэ? (Бид Есүс Христэд найдах үедээ мөнх бус амьдралын зовлон бэрхшээл, уй гашуугаас цаадахыг харж чаддаг бөгөөд амилалт, мөнх амьдрал зэрэг Түүний Цагаатгалаар дамжуулан бидний авах боломжтой адислалууд дээр төвлөрч чадна).

  • Та нар энэ амьдралдаа илүү их найдвар тээн амьдрахын тулд юу хийж болох вэ?

Та Ариун Сүнсэнд хөтлөгдсөн үедээ суралцагчдаас Есүс Христээр дамжуулан амилуулагдана, мөн мөнх амьдралд хүрнэ гэсэн найдвар нь тэдний эсвэл бусдын амьдралд адислал болж байсан үеийнхээ талаар хуваалцахыг хүсэж болно.

Суралцагчийн унших материал