Судрууд
2 Нифай 24


Бүлэг 24

Израил цуглуулагдаж мөн мянган жилийн амгаланг эдлэх болно—Люсифер эсэргүүцлийн улмаас тэнгэрээс зайлуулагдсан билээ—Израил Вавилоныг (дэлхийг) ялан дийлэх болно—Исаиа 14-тэй харьцуул. Ойролцоогоор МЭӨ 559–545 он.

1 Өөрөөр хэлбэл Их Эзэн Иаковт нигүүлсэнгүй хандана, мөн Израилыг сонгох болно, мөн тэднийг өөрсдийнх нь нутагт суурьшуулах болно; мөн харийн хүмүүс тэдэнтэй нэгтгэгдэх болно, мөн тэд Иаковын угсаатай нийлэх болно.

2 Мөн ард түмэн тэднийг авч мөн өөрсдийнх нь газарт тэднийг авчрах болно; тийм ээ, дэлхийн хязгаарт алс холоос; мөн тэд амлалтын нутгууддаа эргэж ирэх болно. Мөн Израилын угсаа тэднийг эзэмших болно, мөн Их Эзэний нутаг зарц шивэгчингүүдтэй байх болно; мөн тэд өөрсдийг нь дарангуйлж байсан тэднийг олзолж авах болно; мөн тэд өөрсдийн дарлагчдыг эзэгнэн захирах болно.

3 Мөнхүү улиран тохиох дор тэр өдөр Их Эзэн гашуудлаас чинь, мөн айдсаас чинь, мөн чи үйлчлэх болгогдсон тэр хэцүү боолчлолоос чинь амралтыг чамд өгөх болно.

4 Мөнхүү улиран тохиох дор тэр өдөр чи Вавилоны хааны эсрэг энэ зүйр үгийг ярьж, мөн хэлнэ: Дарлагч хэрхэн зогсох болов, алтан хот хэрхэн оршихоо больсон билээ!

5 Их Эзэн ёс бусыг үйлдэгчдийн савааг нь, захирагчдын очирт таягийг хугалсан болой.

6 Ард олныг уур хилэнгээр үргэлжлүүлэн цохисон тэрээр, үндэстнүүдийг уураараа захирсан тэрээр хавчигддаг билээ, мөн нэг нь ч саад үл болдог болой.

7 Бүхэл дэлхий амран, мөн нам гүм байна; тэд гэнэт дуулж эхлэх болно.

8 Тийм ээ, шилмүүст модод, мөн түүнчлэн Ливаны бүх хуш модод танд баясна, хэлрүүн: Та доош унагаагдсанаас хойш нэгээхэн модчин бидний эсрэг ирээгүй болой.

9 Таныг ирэхэд тантай уулзахаар там дороос таны тул хөдөлсөн юм; энэ нь таны төлөө үхэгсдийг, бүр дэлхийн бүх удирдагчийг сэрээсэн; энэ нь үндэстнүүдийн бүх хаадыг хаан сэнтийнээс босгосон бөлгөө.

10 Тэд бүгд ярьж мөн танд хэлнэ: Та бас бидний адил яданги болов уу? Та бидэнтэй ижил болов уу?

11 Таны сүр жавхлан доош булшинд авчрагдсан буюу; таны хийлийн дуу чимээ эс сонсогдох буюу; өтнүүд таны дор тархаж, мөн өтнүүд таныг бүрхэх ажгуу.

12 Чи хэрхэн тэнгэрээс уначихав, ай Люсифер, өглөөний хүү! Үндэстнүүдийг доройтуулсан чи газарт яахан унагаагдав!

13 Учир нь чи зүрхэндээ хэлсэн: Би тэнгэр өөд дээшлэх болно, би өөрийн сэнтийг Бурханы оддоос дээгүүр өргөмжлөх болно; би хойд зүгт орших, их хуралдайн уулан дээр түүнчлэн суух болно;

14 Би үүлсийн өндрөөс дээгүүр дээшлэх болно; би Бүхний Дээдийн адил байх болно.

15 Гэсэн ч чи доош тамд, бүр нүхний ёроолд авчрагдах болно.

16 Чамайг харах тэд чамайг нарийвчлан ажиглах болно, мөн чамайг анхааран үзэж, мөн хэлнэ: Хаант улсуудыг чичиртэл дэлхийг доргиосон хүн нь энэ юм уу?

17 Мөн дэлхийг аглаг буйд мэт болгосон, мөн түүний хотуудыг устгасан, мөн хоригдлуудынхаа байрыг эс нээсэн нь энэ үү?

18 Үндэстнүүдийн бүх хаад, тийм ээ, тэд бүгд, тэдний нэг бүр нь байрандаа алдар суутайгаар хэвтэж буй болой.

19 Гэвч чи жигшүүрт мөчрийн адил мөн илдэнд нэвт сүлбүүлж, чулуун нүхэнд орхигдох, алагдсан тэдний үлдэгдлийн адил булшнаасаа зайлуулагдсан; хөлийн дор дэвслэгдсэн хүүр адил бөлгөө.

20 Чи булшинд тэдэнтэй нэгдэхгүй байх болно, учир юун гэвэл чи өөрийн нутгийг устгаж мөн өөрийн хүмүүсийг хөнөөсөн билээ; хилэнцийг үйлдэгчдийн үр удам хэзээ ч алдарших нь үгүй.

21 Тэдний эцгүүдийн алдсын учир түүний хүүхдүүдийн хөнөөлтөнд бэлтгэцгээ, тэд өсөж өндийхгүй, бас нутаг өмчлөхгүй, дэлхийн гадаргууг хотуудаар дүүргэхгүй байхын тулд буюу.

22 Учир нь би тэдний эсрэг босох болно хэмээн Түмний Их Эзэн өгүүлж, мөн Вавилоноос нэрийг, үлдэгдлийг, хүүг, мөн үеэлийг алах болно хэмээн Их Эзэн хэлнэм.

23 Би түүнчлэн үүнийг бух шувууны эзэмшил мөн цөөрөм болгох болно, мөн би үүнийг устгалын туужуураар шүүрдэнэ хэмээн Түмний Их Эзэн хэлдэг бөлгөө.

24 Түмний Их Эзэн тангараглаж, хэлрүүн: Гарцаагүй миний бодсончлон, тийн улиран тохиох болно; мөн миний зорьсончлон, тийн байх болно—

25 Би Ассири хүнийг нутагтаа авчрах болно, мөн өөрийн уулсын дээр түүнийг хөл дор дэвсэлнэ; тэр үед түүний буулга тэднээс мултарч, мөн түүний ачаа тэдний мөрөн дээрээс зайлах болно.

26 Энэ зорилго нь бүх дэлхийд тавигдсан тэрхүү зорилго бөлгөө; мөн энэ мутар нь бүх үндэстний дээр сунгагдсан тэрхүү мутар бөлгөө.

27 Учир нь Түмний Их Эзэн зорилго тавьсан, мөн хэн цуцлах билээ? Мөн түүний мутар сунгагдсан, мөн хэн буцааж эргүүлэх билээ?

28 Хаан Ахаз нас нөгчсөн тэр жил сайхь мөхлийн мэдээ байжээ.

29 Чамайг цохисон түүний саваа хугарсны учир, бүх Палестин, чи бүү баярла; учир нь могойн үүслээс наж могой гарч ирэх болно, мөн түүний үр нисдэг галт могой байх болно.

30 Мөн ядуугийн ууган нь идэж, мөн тарчиг нэг нь аюулгүй хэвтэх болно; мөн би чиний үндсийг өлсгөлөнгөөр хөнөөнө, мөн тэр нь чиний үлдсэн хүмүүсийг хядах болно.

31 Гасал, ай хаалга; уйл, ай хот; чи, бүхэл Палестин чи сарниж алга болсон; учир нь умардаас утаа суунаглаж, мөн түүний болзсон цагуудад хэн ч ганцаар байхгүй байна.

32 Үндэстнүүдийн элч нар тэгэхэд юу гэж хариулах билээ? Их Эзэн Сионыг үндэслэсэн, мөн түүний хүмүүсийн ядуус үүнд найдах болно хэмээн буюу.