Судрууд
Мормоны Ном


Нифайн Хоёр дахь Ном

Бүлэг 22

Мянганы өдөр бүх хүмүүн Их Эзэнийг магтан дуулах болно—Тэрээр тэдний дунд орших болно—Исаиагийн 12 дугаар бүлэгтэй харьцуул. Ойролцоогоор мэө 559–545 он.

1Мөн тэр өдөр чи хэлэх болно: Ай Их Эзэн, би таныг магтан дуулна; та надад уурласан гэлээ ч таны уур хилэн тайлагдан цэлмэх буюу, мөн та намайг тайтгаруулах буюу.

2Болгоогтун, Бурхан бол миний аврал; би найдах болно, мөн айх минь үгүй болой; учир нь Их Эзэн Иехова бол миний хүч мөн миний дуу; тэрээр түүнчлэн миний аврал болсон бөлгөө.

3Тиймийн тул, та нар баяр хөөртэйгөөр авралын худгуудаас ус татах болно.

4Мөн тэр өдөр та нар хэлнэ: Их Эзэнийг магтан дуулцгаа, түүний нэрийг дуудацгаа, түүний үйлсийг хүмүүсийн дунд тунхаглацгаа, түүний нэр өргөмжлөгдсөнийг дурдан хэлцгээ.

5Их Эзэнд дуулцгаа; учир нь тэрээр онц гайхамшигт зүйлийг хийсэн болой; энэ нь бүх дэлхийд мэдэгдсэн буюу.

6Хашгир мөн бархир, Сионы оршин суугч та; учир нь Израилын Ариун Нэгэн бол та нарын дунд агуу их билээ.