Судрууд
Мормоны Ном


Нифайн Хоёр дахь Ном

Бүлэг 14

Сион болон түүний охид Мянганы өдөр гэтэлгэгдэж мөн цэвэршигдэх болно—Исаиа 4 дүгээр бүлэгтэй харьцуул. Ойролцоогоор мэө 559–545 он.

1Мөн тэр өдөр, долоон эмэгтэй нэг эрийг барьж, хэлэх нь: бид өөрсдийнхөө талхыг идэж, мөн өөрсдийн хувцсыг өмсөх болно; зөвхөн таны нэрээр нэрлэгдэж шившгээ зайлуулахыг бидэнд зөвшөөрөөч гэцгээх болно.

2Тэр өдөр Их Эзэний мөчир гоо үзэсгэлэнтэй мөн сүр жавхлантай байх болно; Израилаас зугтаж чадсан тэдэнд дэлхийн жимс онцгой сайн мөн дур булаам байх болно.

3Мөнхүү улиран тохиох дор, Сионд хоцорч мөн Иерусалимд үлдсэн тэд ариун гэж нэрлэгдэх болно, Иерусалимд амьд үлдэгсдийн дунд бичигдсэн хүн бүр буюу—

4Их Эзэн Сионы охидын бузар буртгийг угаан арилгасны дараа мөн Иерусалимын цусыг тэдний дундаас шүүлтийн суу билгээр мөн дүрэлзэх суу билгээр ариутгасны дараа болой.

5Мөн Их Эзэн Сионы уулын оршин байх нутаг бүрийн дээр, мөн түүний чуулгануудын дээр, өдөр нь үүл манан болон утаа, мөн шөнө нь дүрэлзэх галын гэрлийг бүтээнэ; учир нь Сионы бүх алдар суугийн дээр хамгаалал байх болно.

6Мөн өдөр нь халуунаас сүүдэрлэхийн тулд, мөн хоргодох газар байхын тулд, мөн шуурга борооноос халхлахын тулд асар байх болно.