Судрууд
Мормоны Ном


Нифайн Хоёр дахь Ном

Бүлэг 7

Исаиа Мессиагийнхаар ярив—Мессиа эрдэмтний хэлтэй байх болно—Тэрээр занчигчдад нуруугаа хандуулах болно—Тэрээр мадлагдахгүй байх болно—Исаиагийн 50 дугаар бүлэгтэй харьцуул. Ойролцоогоор мэө 559–545 он.

1Тийм ээ, өөрөөр хэлбэл Их Эзэн тийн хэлэв Би чамайг холдуулж, эсвэл би чамайг үүрд зайлуулсан гэж уу? Тухайлбал Их Эзэн тийн хэлэв: Чиний эхийн гэрлэлт цуцлагдсан баримт хаана байна? Би чамайг хэнд зайлуулан өгч, эсвэл ямар зээлдүүлэгчиддээ би чамайг худалдсан билээ? Тийм ээ, хэнд би чамайг худалдсан билээ? Болгоогтун, алдсуудынхаа төлөөснөөс чи өөрийгөө худалдсан, мөн зөрчлүүдийн чинь учир эх чинь холдуулагдсан бөлгөө.

2Иймийн тул, намайг ирэхэд хүн үгүй байв; намайг дуудахад, тийм ээ, хариулах хэн ч үгүй байв. Ай Израилын угсаа, аварч чадахааргүй болж гар минь өчүүхэн ч гэсэн богинодсон нь үгүй буюу, эсвээс надад чөлөөлөх хүч үгүй гэж үү? Болгоогтун, зэмлэлээрээ би далайг хатааж, би үүний ус, голыг аглаг газар болгон мөн ус нь хатсаны учир загас нь өмхийрч, мөн тэд цангасны учир үхэх болно.

3Би тэнгэрт харыг өмсгөж, мөн би тэдний хучлагыг зотонгоор хийх бөлгөө.

4Их Эзэн Бурхан эрдэмтний хэлийг надад өгсөн нь, би та нарт үгийг улиралд нь хэрхэн ярихыг мэдэхийн тулд билээ, Ай Израилын угсаа. Та нарыг эцэх үед тэрээр өглөөнөөс өглөөд сэрээх буюу. Эрдэмтэн мэт сонсохын тулд чихийг минь тэрээр сэрээх ажгуу.

5Их Эзэн Бурхан чихийг минь нээсэн билээ, мөн би эсэргүүцсэн нь, мөн нүүр буруулсан нь ч үгүй.

6Би нуруугаа занчигчдад, мөн хацраа үсийг нь зулгаах тэдэнд өгсөн билээ. Би нүүрээ ичгүүрээс мөн нулималтаас нуугаагүй.

7Учир нь Их Эзэн Бурхан надад туслах болно, тиймийн тул би шившиглэгдэхгүй. Тиймийн тул би царайгаа цахиур чулуу лугаа адил болгосон буюу, мөн би ичгүүрлэгдэхгүй гэдгээ би мэддэг бөлгөө.

8Мөн Их Эзэн ойрхон байна, мөн тэрээр намайг зөвтгөх болно. Хэн надтай тэрслэх билээ? Нэгдэн зогсоцгооё. Хэн миний өрсөлдөгч билээ? Тэр миний дэргэд ирэг, мөн би түүнийг үгийнхээ хүчээр цохих болно.

9Учир нь Их Эзэн Бурхан надад туслах болно. Мөн намайг үгүйсгэх тэд бүгд, болгоогтун, тэд бүгд хувцас лугаа адил үжирч хуучран, мөн удган эрвээхий тэдгээрийг идэх болно.

10Та нарын дунд хэн чинь Их Эзэнээс эмээж, түүний үйлчлэгчийн дуу хоолойг дагаж, харанхуйд мөн гэрэл үгүй алхдаг вэ

11Болгоогтун гал түлж өөрсдийгөө очоор хүрээлүүлсэн та нар бүгд, галынхаа гэрэлд мөн өөрт асаасныхаа очинд алхагтун. Та нар үүнийг миний гараас авах бөлгөө—та нар харамсан хэвтэх болно.