Судрууд
2 Нифай 29


Бүлэг 29

Олон харийнхан Мормоны Номыг эсэргүүцэх болно—Бидэнд илүү Библи хэрэггүй хэмээн тэд хэлэх болно—Их Эзэн олон үндэстэнд ярьдаг—Тэрээр бичигдэх тэрхүү номуудаас энэ дэлхийг шүүх болно. Ойролцоогоор МЭӨ 559–545 он.

1 Гэвч болгоогтун, олон нь—би хүмүүсийн үрстэй хийсэн өөрийн гэрээнүүдийг санаж болохын тулд, Израилын угсаа болох өөрийн хүмүүсийг буцааж авахын тулд мутраа хоёр дахь удаагаа дахин хөдөлгөж болохын тулд би тэдний дунд гайхамшигт ажил хийхээр зорих тэрхүү өдөрт болой;

2 Мөн түүнчлэн, би та нарын үр удмыг санана хэмээн; мөн та нарын үр удмын үгс та нарын үр удамд миний амаар шилжинэ хэмээн Нифай чамд, мөн түүнчлэн чиний эцэгт амласнаа санаж болохын тулд буюу; мөн миний үгс дэлхийн хязгааруудад, Израилын угсаа болох миний ард түмэнд далбаа болж исгэрэх болно;

3 Мөн миний үгс исгэрэн ирэх учир—харийнхнаас олон нь: Ай Библи! Ай Библи! Бидэнд Библи байгаа билээ, мөн өөр ямар ч Библи байж болохгүй хэмээх болно.

4 Гэвч Их Эзэн Бурхан ийн хэлдэг болой: Ай мунхгууд, тэд Библитэй байх болно; мөн энэ нь миний эртний гэрээт ард түмэн болох иудейчүүдээс гарч ирэх болно. Мөн тэднээс хүлээж авсан тэр Библийн учир иудейчүүдэд тэд хэрхэн талархдаг билээ? Тийм ээ, харийнхан ямар хүсэлтэй билээ? Харийнханд авралыг авчрахаар иудейчүүдийн тарчилсныг мөн хөдөлмөрлөснийг, мөн шаналсныг, мөн миний төлөөх хичээл зүтгэлийг нь тэд санадаг уу?

5 Ай харийнхан та нар, миний эртний гэрээт ард түмэн иудейчүүдийг та нар санасан уу? Үгүй; харин та нар тэднийг зүхэн, мөн тэднийг үзэн ядсан, мөн тэднийг буцаан авчрахыг эрэлхийлээгүй. Гэвч болгоогтун, би эдгээр бүх зүйлийг та нарын өөрсдийн чинь толгой дээр буцаах болно; өөрөөр хэлбэл Их Эзэн би өөрийн хүмүүсийг мартаагүй.

6 Ай Библи, бидэнд Библи байгаа, мөн бидэнд өөр ямар ч Библи хэрэггүй хэмээн хэлэх мунхаг та нар. Иудейчүүдээр дамжуулахгүйгээр та нар Библийг олж авсан гэж үү?

7 Та нар нэгээс илүү үндэстнүүд байдгийг мэдэхгүй гэж үү? Би, Их Эзэн та нарын Бурхан бүх хүнийг бүтээснийг, мөн би далайн арлууд дээрх тэднийг санадгийг, мөн би дээр тэнгэрт мөн доор дэлхийд захирдгийг; мөн би өөрийн үгийг хүмүүсийн үрсэд, тийм ээ, бүр дэлхийн бүх үндэстний дээр авчирдаг гэдгийг та нар эс мэднэ гэж үү?

8 Та нар яахан бувтналдана вэ, та нар миний үгээс илүү ихийг хүлээн авах учраас тэр үү? Хоёр үндэстний гэрчлэл нь би бол Бурхан, би нэг үндэстний адил нөгөөг ч санахыг та нарт гэрчилж буйг та нар эс мэднэ гэж үү? Иймийн тул, нэг үндэстний адил нөгөө үндэстэнд би ижил үгсийг ярьдаг болой. Мөн хоёр үндэстэн хамтран нэгдэх үед хоёр үндэстний гэрчлэл түүнчлэн хамтран нэгдэх болно.

9 Мөн би бол өчигдөр, өнөөдөр, мөн үүрд нэгэн адил; мөн би өөрийн үгсийг тааллынхаа дагуу ярьдгийг олонд баталж болохын тулд би үүнийг хийдэг. Мөн би нэг үг ярьсан учир та нар намайг өөрийг хэлж чадахгүй хэмээн бодсоны хэрэггүй; өөрөөр хэлбэл миний ажил хараахан дуусаагүй байна; энэ нь хүмүүний төгсгөл хүртэл дуусах нь үгүй, мөн тэр цагаас хойш мөн үүрд дуусахгүй байх болно.

10 Иймийн тул, та нарт Библи байгаа болохоор та нар энэ нь миний бүх үгийг тээсэн гэж бодох хэрэггүй; бас та нар би өөр илүүг бичүүлээгүй хэмээн бодох хэрэггүй.

11 Өөрөөр хэлбэл би бүх хүнд, өрнөдөд мөн дорнодод аль алинд нь, мөн өмнөдөд бас умардад мөн далайн арлуудад, тэд миний тэдэнд ярих тэдгээр үгийг бичихийг зарлиг болгодог; учир нь бичигдэх тэр номуудаас би дэлхийг шүүнэ, хүн бүрийг тэдний үйлүүдийнх нь дагуу, бичигдсэн түүний дагуу болой.

12 Учир нь болгоогтун, би иудейчүүдэд ярьж мөн тэд үүнийг бичих болно; мөн би түүнчлэн нифайчуудад ярих болно мөн тэд үүнийг бичих болно; мөн түүнчлэн өөрийн гадагш удирдсан тэр Израилын угсааны бусад овогт би ярих болно, мөн тэд үүнийг бичих болно; мөн би түүнчлэн дэлхийн бүх үндэстэнд ярих болно, мөн тэд үүнийг бичих болно.

13 Мөнхүү улиран тохиох дор иудейчүүдэд нифайчуудын үгс байх болно, мөн нифайчуудад иудейчүүдийн үгс байх болно; мөн нифайчууд мөн иудейчүүдэд Израилын алдагдсан овгуудын үгс байх болно; мөн Израилын алдагдсан овгуудад нифайчуудын болон иудейчүүдийн үгс байх болно.

14 Мөнхүү улиран тохиох дор Израилын угсааных болох миний ард түмэн өөрсдийн эзэмшлийн нутагт, гэртээ цуглуулагдах болно; мөн миний үг түүнчлэн нэг болон нэгтгэгдэх болно. Мөн миний үгийн эсрэг мөн Израилын угсааных болох миний хүмүүсийн эсрэг тулалдах тэдэнд, би бол Бурхан мөн үр удмыг нь үүрд санана хэмээн Абрахамтай би гэрээ хийснээ үзүүлэх болно.