2010–2019
2016 оны Сүмийн аудитын албаны тайлан
2017 оны 4-р сар


2016 оны Сүмийн аудитын албаны тайлан

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөлд

Хүндэт ах нар аа, Сургаал ба Гэрээний 120 дугаар хэсэг дэх илчлэлтийн дагуу Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга болон Тэргүүлэх Бишопын Зөвлөлөөс бүрддэг Аравны нэгийн хуваарилалтын зөвлөл нь сүмийн хөрөнгийн зарцуулалтад зөвшөөрөл олгодог. Сүмийн байгууллагууд батлагдсан төсөв, журам, удирдамжийн дагуу мөнгөн санг зарцуулдаг.

Мэргэшсэн мэргэжилтнүүдээс бүрдсэн Сүмийн аудитын алба нь Сүмийн бусад албад хамаарахгүй, бие даасан алба бөгөөд хүлээн авсан хандив, зарцуулсан зарлагын талаар үндэслэлтэй баталгаа гаргах, Сүмийн өмч хөрөнгийг хадгалж хамгаалах зорилгоор аудитын шалгалт хийх үүрэгтэй.

Сүмийн аудитын алба нь хийсэн аудитын шалгалтад үндэслэн, 2016 онд Сүмийн бүх хүлээн авсан бодит хандив, гаргасан зарлага, эд хөрөнгө нь Сүмээс баталсан төсөв, журам, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны дагуу хийгдсэн хэмээн үзэж байна. Сүм гишүүддээ төсвийнхөө хүрээнд амьдрах, өр тавихаас зайлсхийх, шаардлагатай үед ашиглаж болох хадгаламжтай байхыг заадаг дэг журмаа баримталдаг болно.

Хүндэтгэсэн,

Сүмийн аудитын алба

Кэвин Р.Жэргэнсэн

Захирал