2014
Moронай 10:32
2014 оны нэгдүгээр сар


Шат шатаар

Moронай 10:32

Энэ жилийн мючелийн уриа нь Аврагчийг дагах Моронайн урилга юм.

32–р шүлэг, Тийм ээ, Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн, мөн бүх бурханлиг бусаас өөрсдөө татгалзагтун, мөн хэрэв та нар бүх бурханлиг бусаас өөрсдөө татгалзаж, мөн Бурханыг өөрсдийн бүх хүч, оюун, мөн чадлаар хайрлах аваас, тэгвэл түүний ач ивээл та нарт хангалттайгаас түүний ач ивээлээр та нар Христээр төгс байж болно, мөн хэрэв Бурханы ач ивээлээр та нар Христээр төгс аваас та нар Бурханы хүчийг яавч үгүйсгэж чадахгүй.

Христэд ирэгтүн

Христэд ирэх олон урилга судруудад агуулагддаг. Доор жагсаасан цөөн жишээг харна уу. Бид Аврагчид ирснээр ямар адислалууд хүлээн авдаг тухай доорх судрууд юу зааж байна вэ? Та ийм урилга агуулсан өөр судруудыг олж чадах уу?

Түүгээр төгөлдөржигтүн

Зураг
Ахлагч Рассэлл М.Нэлсон

“Хэрэв төгөлдөржилтийн төлөөх бидний хичээл зүтгэл дэндүү хэцүү, эцэс төгсгөлгүй юм шиг санагдвал бид шантрах ёсгүй. Төгөлдөржилт нь байнгын үйл явц бөгөөд зөвхөн амилуулалтын дараа Их Эзэнээр дамжин бүрэн биелэгдэх болно. Энэ нь түүнийг хайрладаг бөгөөд зарлигуудыг нь сахидаг бүх хүмүүст боломжтой юм.”

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Рассэлл M.Нэлсон, “Perfection Pending,” Ensign, 1995 оны 11-р сар, 88-р хуудас.

Бурханыг хайрла

Та Тэнгэрлэг Эцэгийг хайрладгаа Түүнд хэрхэн харуулж чадах вэ? Эдгээр санаануудыг анхаарахын хамт өөрөө илүү шинэ санаанууд гаргана уу. Юу хийхээр төлөвлөж байгаагаа тэмдэглэлдээ бичнэ үү.

  • Зарлигуудыг сахь.

  • Бусдыг хайрлаж, тэдэнд үйлчил.

  • Сүм дэх үүргүүдээ биелүүл.

  • Чин сэтгэлээсээ залбир.

Түүний ач ивээл та нарт хангалттай

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Христийн зарим шашинтнууд… хожмын үеийн гэгээнтнүүдийг авралдаа өөрсдөө хүрч чадна хэмээн Бурханы ач ивээлийг үгүйсгэдэг гэж зэмлэн, буруутгадаг. ‘Учир нь бид Христэд итгэж, мөн Бурханд нийцсэн байхыг хүүхдүүддээ … ятгахын тулд бичихээр хичээнгүйлэн хөдөлмөрлөв; учир нь бид ач ивээлээр л бид аврагдана гэдгийг мэднэ, бидний хийж чадах бүхний дараа буюу’ гэсэн үгсээр бид энэхүү буруутгалд хариулдаг (2 Ниф. 25:23). Тэгвэл ‘Бидний хийж чадах бүхэн’ гэж юу вэ? Энд наманчлал, баптисм, зарлигуудыг сахих болон эцсээ хүртэл тэвчих нь багтана” (Aлма 24:11-ийг үзнэ үү).

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Даллин Х.Өүкс, “Have You Been Saved?” Лиахона, 1998 оны 7-р сар, 68-р хуудас; Ensign, 1998 оны 5-р сар, 56-р хуудас.

Ач ивээл

Судруудад хэрэглэгдсэнээр “ач ивээл гэдэг үг нь Их Эзэн Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бидний хүлээн авдаг бурханлаг тусламж хийгээд хүч чадлыг заадаг.”

Итгэлдээ үнэнч байх нь: Сайн мэдээний эшлэлүүд (2004), 77.

Христээр төгөлдөржигтүн

Судруудад хэрэглэгдсэнээр төгс гэдэг үг нь “төгс төгөлдөр, бүрэн дүүрэн хөгжсөн, туйлын зөв, шударга гэсэн утгатай. Төгс гэсэн үг нь мөн нүгэл хилэнцгүй гэсэн утгатай. Зөвхөн Христ бүрэн төгс байсан юм. Христийн жинхэнэ дагалдагчид түүний ач ивээл болон Цагаатгалаар дамжин төгс төгөлдөр болно” (Судруудын удирдамж, “Төгс” scriptures.lds.org).

Яав ч

Яав ч гэдэг нь арга байхгүй, огт болохгүй гэсэн утгатай.

Зураг
Product Shot from January 2014 New Era

График зургийг Design Farm