2014
Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос заах нь
2014 оны нэгдүгээр сар


Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос заах нь

Хүндэтгэлийн өдрийг сахих нь

Олон хүний хувьд ням гараг нь зүгээр нэг долоо хоногийн амралт, зугаа цэнгэлийн өдөр байдаг. Гэвч эртний болон өнөө үеийн илчлэлт хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих нь хэчнээн чухал болохыг заасаар ирсэн. Энэ дугаарын 56–57-р хуудсан дээр Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Ларри М.Гибсон хүндэтгэлийн өдрийг сахих бидний чухал үүргийн талаар ярьдаг. Гибсон ах “Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих бидний арга зам нь Есүс Христийг үргэлж санах бидний гэрээний гадаад илрэл мөн” хэмээн хэлжээ.

Хүүхдүүд тань хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиж сурвал олон адислал хүлээн авахад бэлтгэгдэх болно. “Хэрэв бид хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих тэнгэрлэг зарлигийг биелүүлж, үүгээр амьдрах юм бол Их Эзэн хариуд нь биднийг адислан, удирдан чиглүүлж, тулгарсан асуудлуудыг шийдвэрлэхэд бидэнд сүнслэгээр нөлөөлөх болно” гэж Гибсон ах ярилаа.

Өсвөр үеийнхэнд заах зөвлөмжүүд

  • 56–57-р хуудсан дээрх Гибсон ахын өгүүллийг хамтдаа уншиж, танай гэр бүл хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихад бэлтгэхийн тулд долоо хоног бүр юу хийж болох талаар ярилц. Гэр бүлийн үдшээр “Gently Raise the Sacred Strain” (Hymns, дугаар 146) дууллыг эсвэл хүндэтгэлийн өдрийн тухай өөр дууллыг дуулж, танай гэр бүл хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихын тулд ням гарагт юу хийж болох талаар ярилцаж болно.

  • Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын хүндэтгэлийн өдрийг сахих тухай хэсэг болон товхимлын төгсгөлд жагсаасан судруудыг өсвөр насны хүүхдүүдтэйгээ хамт унш. Та нар хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих тухай бусад судруудыг хамтдаа хайж, хүндэтгэлийн өдрийг сахих олон зарчмын талаар ярилцаж болно.

  • Мөн өсвөр насны хүүхдүүдтэйгээ хамт хүндэтгэлийн өдрийг сахихтай холбоотой видео бичлэгүүд үзэж, энэ тухай өгүүллүүдийг уншиж болох ба youth.lds.org рүү орж, цэсэн дэх “For the Strength of Youth” буюу “Залуучуудын бат бөх байдлын төлөө” гэсэн хэсэг дээр дарна уу. Дараа нь та Sabbath day observance буюу хүндэтгэлийн өдрийг сахих гэсэн хэсэг дээр дарвал холбогдох видео бичлэгүүд болон өгүүллүүдийг хуудасны баруун болон доод талаас олох болно.Хэрэв өсвөр үеийнхэнд зориулсан сургалтын хөтөлбөр төрөлх хэлээр тань байгаа бол Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих талаарх өгүүллүүд эсвэл видео бичлэгүүдийг олж, хичээлүүдийг нь ашиглаж болно. Суралцахын тулд lds.org/youth/-д орж үзнэ үү. Есдүгээр сард судлах зарлигуудын талаарх хичээлүүд нь энэ сэдвийг заахад ашиг тустай байж болно.

Хүүхдүүдэд заах зөвлөмж

  • 2013 оны 10-р сарын Лиахона-аас “Шинэхэн дикон” өгүүллийг уншин, хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихад ариун ёслол ямар ач холбогдолтой байдаг талаар ярилцана уу.

  • 2010 оны 3-р сарын Лиахона-аас “A Lesson in Reverence (Хүндэтгэлийн сургамж)” өгүүллийг уншихыг бод; түүнчлэн уг өгүүлэл дэх үйл ажиллагааг хийж болно. Сүм дээр хүндэтгэл бишрэлтэй байх нь хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихад хэрхэн тусалдаг тухай хүүхдүүдтэйгээ ярилц.

  • Танай гэр бүл Их Эзэнийг дээдлэн, хүндлэхийн тулд ням гарагт юу хийж болох талаар ярилц. 2012 оны 3-р сарын Лиахона-аас “Decide Right Now (Яг одоо шийд)” өгүүллийг хүнд нөхцөл байдалд хүндэтгэлийн өдрийг ариунаар сахидаг хүний жишээ болгон, уншиж болно.

  • Та хүндэтгэлийн өдрийн тухай зарим дууг тухайлбал, “Saturday (Бямба гараг)” (Children’s Songbook, дугаар 196) дууг хүүхдүүдтэйгээ дуулж болно. Танай гэр бүл бямба гараг болон долоо хоногийн бусад өдрүүдийг ням гарагт бэлтгэхэд хэрхэн ашиглаж болох арга замуудын тухай ярилцана уу.