2014
Бидний хуудас
2014 оны нэгдүгээр сар


Бидний хуудас

Аав, ээж хоёр намайг бага байхаас минь эхлэн надад ариун сүмийн тухай заасаар ирсэн. Ариун сүм хол байсан ч би гэр бүлтэйгээ хамт тийшээ явах дуртай. Би аав, ээж хоёртойгоо лацдан холбогдох үеэрээ ариун сүмд орж үзсэн. Үнэхээр гайхалтай байсан. Одоо бид ариун сүмд очих үед би гадаа нь үлдэж, хүлээдэг. Би том болохоороо ариун сүмд өөрийн гэрээнүүдийг хийнэ.

Никарагуа, Дэвид В., нас 6

Есүс Христ амьд бөгөөд бид бүгдийн төлөө анхаарал тавьдгийг мөн сүм үнэн гэдгийг би мэднэ.

Бразил, Осирис М., нас 6

Бразил, Трис М., нас 8

Би сүмийн дууллуудыг дуулах үнэхээр дуртай бас гэрийнхэнтэйгээ хамт гэр бүлийн үдэшт оролцох дуртай.Би Жарэд, Сарай гэдэг хоёр дүүтэй, тэдэндээ маш их хайртай. Би ээжийгээ хоол хийхэд нь туслах дуртай. Яагаад гэвэл би том болохоороо ээж шигээ сайхан хоол хийдэг байхыг хүсч байна.

Эквадор, Амбар А., нас 9

Би гэр бүлийн үдэш хийхэд ээждээ туслах дуртай. Манай гэр бүл ариун сүм явахыг хүсдэг, тэгснээрээ бид үүрд хамт байж чадна. Би том болохоороо үеэлүүдтэйгээ адилхан номлолд үйлчлэхийг хүсч байна. Би Тэнгэрлэг Эцэг болон бошиглогч, ерөнхийлөгч Томас С.Монсонд хайртай. Би “Есүс Христийн сүм” гэдэг Хүүхдийн хэсгийн дуунд дуртай.

Гондурас, Кэйди П., нас 12

Камбож, Д.Ван Хийп, нас 11

Би бүр багаасаа л сайн мэдээг заалгасан. Тэгээд наймтайдаа баптисм хүртэхээр шийдсэн юм. Би тэр онцгой өдөрт зориулан Итгэлийн 13 тунхгийг бүгдийг нь чээжилсэн. Би уснаас гарч ирэхдээ их хүчтэй ямар нэгэн зүйлийг мэдэрсэн. Ийм мэдрэмжүүд Ариун Сүнснээс ирдэг гэж ээж надад хэлсэн. Иосеф Смит Есүс Христийн сүмийг сэргээсэн, Мормоны Ном үнэн, Томас С.Монсон бол амьд бошиглогч гэдгийг би мэднэ.

Испани, Абигэйл А., нас 8