2014
Бурхан Тэргүүтэнийг мэдэх нь намайг хэрхэн өөрчлөх вэ?
2014 оны нэгдүгээр сар


Бурхан Тэргүүтэнийг мэдэх нь намайг өөрчилнө гэдгийг би хэрхэн мэдэх вэ?

Бурхан Тэргүүтэний тухай таван зарчим таны амьдралын хэв маягийг өөрчилж чадна.

Зураг
Aaronic Priesthood meeting in Manaus, Brazil.

Иосеф Смит “Бурханы шинж чанарыг эргэлзээгүйгээр мэдэх нь сайн мэдээний анхдагч зарчим юм” гэж хэлжээ.1 Бурхан Тэргүүтэний тухай бидний мэдлэг бидний амьдралын хэв маягийг, зөвхөн том зүйлсийг төдийгүй бас өдөр тутмын жижиг сажиг зүйлсийг ч өөрчилж чадна. Та эдгээр таван зарчмын тухай уншсанаар Бурхан Тэргүүтэний тухай мэдлэг амьдралд тань хэрхэн нөлөөлснийг авч үзээрэй.

Бурхан Тэргүүтэн биднийг хайрлаж, бидэнд хамгийн сайн сайхныг хүсдэг.

Бурхан Тэргүүтэний гишүүд үүрд мөнх оршиж, бүхнийг чаддаг ч биднийг аз жаргалтай, амжилт бүтээлтэй байхын төлөө санаа тавьж байдаг юм. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) “Бурхан Тэргүүтэн биднийг анхаардаг бөгөөд бид Тэдний үйл хэргийн төвд байдаг билээ. Бидний хүн нэг бүрд Тэд нээлттэй байдаг. Бид Хүүгээр дамжуулан Эцэгт хүрдэг билээ. Хүү бол Бурханы хаан сэнтийний өмнө бидний зуучлагч юм. Бид Эцэгт хандан Хүүгийн нэрээр ярьж болдог нь хэчнээн гайхамшигтай билээ” гэсэн юм.2

Бурхан Тэргүүтэний гишүүд биднийг хайрлаж, бидэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсдэг учраас сонголтууд маань ялангуяа биднийг Тэдэнд улам ойртуулдаг бидний өдөр тутам хийдэг жижиг зүйлс хүртэл чухал байдаг юм. Бидний боломжууд хязгааргүй бөгөөд Бурхан бидний амжилтад, бүр жижиг зүйлсэд ч гэсэн санаа тавьж байдаг.

Тэнгэрлэг Эцэг бидэнд бүх зүйлийг өгсөн.

Тэнгэрлэг Эцэг бидэнд бүхнийг өгсөн гэдгийг бид мэдэх учраас бид Түүний мутрыг таньж, талархалтай байхыг хичээх ёстой. Хэрэв бид талархалтай байвал бидний үйлдэл өөр байх болно. Ерөнхийлөгч Томас С.Монсон “Бид атгаг санаа өвөрлөхгүй байж, зүрх сэтгэлдээ талархлыг хөгжүүлэн, төлөвшүүлсэн үед өөрсдийгөө болон өрөөл бусдыг өргөн, дэмжиж чадна” хэмээн амласан билээ.3

Бидэнд байгаа юм бүхэн Бурханаас ирсэн учир бидний талархал биднийг бусадтай хуваалцах илүү их хүсэлтэй болгодог (Moзая 2:20–21; С ба Г 59:21-ийг үзнэ үү). Ийнхүү хуваалцах зүйлд бидний цаг зав, авьяас чадварууд болон материаллаг адислалууд орно.

Тэнгэрлэг Эцэг маань нигүүлсэнгүй билээ.

Түүний ажил ба алдар суу нь “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Moсe 1:39) явдал юм. Тэрбээр биднийг амжилттай байхыг хүсдэг, тиймээс бидний алдаануудад Тэрээр өршөөлийг үзүүлдэг. Бид өмнө гаргасан алдаагаа давтахад ч гэсэн Тэрбээр биднийг нигүүлсэнгүйгээр өршөөдөг. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Ариун Сүнс гурав өөрчлөгдөхөд маань бидэнд туслах болно.

Бурханы нигүүлсэл бидэнд өршөөнгүй байхыг заадаг. Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф “Бурхан бидэнд маш их хайртай учраас бид бие биеэ хайрлаж, уучлах ёстой” гэж хэлжээ.4 Бид бас өөрсдийгөө уучлах ёстой.

Есүс Христ бидний төлөө зовсон.

Аврагч Цагаатгалаар дамжуулан бидний бүх өвдөлт, уй гашууг амссан юм (Aлма 7:11–13-ыг үзнэ үү).Хэрэв бидэнд хүнд үе тулгарч, хэн ч биднийг ойлгохгүй байгаа юм шиг санагдвал Аврагч биднийг ойлгодог гэдгийг бид мэдэж болно. Тиймээс бидэнд сайхан цаг ирж, үүнийгээ хэн нэгэнтэй хуваалцахыг хүсэхэд мөн Аврагч бидний төлөө хамт байх болно. Тэрбээр бидний өвчин зовлонг хуваалцдаг шигээ бидний баяр баяслыг бас хуваалцахыг хүсдэг.

Ариун Сүнс биднийг удирддаг.

Аврагч Өөрийн төлөөлөгчдөд Тайтгаруулагч буюу Ариун Сүнс тэдэнд зааж, тэднийг тайтгаруулан, үргэлж тэдэнтэй хамт байх болно хэмээн амласан (Иохан 14:16–17, 26–27-г үзнэ үү). Бид ч бас өөрсдийгөө удирдуулах Ариун Сүнсний бэлэгтэй байж болно. Ариун Сүнсний өгдөг хариулт бидэнд туслах болно гэдэгт бид мөн итгэж болно. Бид Түүний удирдлагаар Бурхан Тэргүүтэнтэй байнга холбоотой байж чадна. Бид хүлээн авсан сүнсний өдөөлтүүдээ дагавал Тэднийг бүр илүү сайн мэддэг болно.

Эшлэлүүд

  1. Иосеф Смит, History of the Church, 6: 305.

  2. Гордон Б.Хинкли, “Би эдгээр гурван зүйлд итгэдэг,” Лиахона, 2006 оны 7-р сар, 8-р хуудас.

  3. Томас С. Монсон, “Талархлын бурханлаг бэлэг” хэлсэн үгээс эш татав, Лиахона, 2010 оны 11-р сар, 95–99-р хуудсууд.

  4. Дийтр Ф.Угдорф, “Өршөөнгүй хүмүүс өршөөл энэрлийг хүлээн авна,” хэлсэн үгээс эш татав, Лиахона, 2012 оны 5-р сар, 76-р хуудас

Ням гарагийн хичээлүүд

Энэ сарын сэдэв: Бурхан Тэргүүтэн

Гэрэл зураг чимэглэлийг Вэлдэн К.Андэрсэн, Маттью Рэйэр нар; Анхны үзэгдэл, Дэл Парсон; Христ Гетсеманид, Харри Андэрсон