2014
Хэн залбирахыг хүссэн гээч?
2014 оны нэгдүгээр сар


Хэн залбирахыг хүссэн гээч?

Филиппин, Жаррэл М.,

Хамтрагч бид хоёр номлолд байхдаа нэлээн хэдэн хүүхэдтэй нэгэн гэр бүлд заадаг байлаа. Нэг удаа бид төлөвлөгөө хийх үеэрээ залбирч, хүүхдүүдэд нь дараагийн удаа юу заах вэ гэдгийг ярилцаад залбирлын тухай заая гэж хоёул санал нэгдлээ.

Бид тэднийд очиход эмээ нь ач, зээ нартайгаа хамт ихэд баярлаж, догдолсон байдалтай байв. Бид хичээлээ залбирлаар эхэллээ. Хүүхдүүд чимээгүй болж, сонсоход бэлэн болоход бид тэдэнд хэрхэн бас яагаад залбирах ёстойг тайлбарлалаа. Бид хичээлийнхээ төгсгөлд “Хэн хаалтын залбирал хийх вэ?” гэж тэднээс асуув. Тэд бүгдээрээ залбирахыг хүслээ! Тиймээс биднийг хичээл заахаар ирэх болгонд хэн хэн хэзээ залбирах тухай хуваарь хийсэн юм. Түүнчлэн биднийг байхгүй үед ч залбирч байхад тэднийг урилаа.

Тэр хичээлийн дараа “Насанд хүрсэн сонирхогчдод залбирах нь хэцүү байхад яагаад бага насны хүүхдэд залбирах нь хялбар байдаг юм бол?” хэмээн би бодож байж билээ. Би энэ асуултын хариуг Библийн толь бичгээс олсон юм: “Бид Бурханд (чухамдаа Бурхан бидний Эцэг, харин бид түүний хүүхдүүд) үнэн сэтгэлээсээ хандаж сурсан тэр даруйд залбирал нь жам ёсоороо буюу бидний талаас зөн совингийн шинжтэй болдог” (Maтай 7:7–11). Залбирал хийх тал дээр гардаг олон хүндрэлтэй асуудал нь энэхүү харилцааг мартсанаас үүдэлтэй байдаг (мөн Судруудын удирдамж, “Залбирал” scriptures.lds.org-ыг үзнэ үү).

Би тэр үеэс хойш хүмүүст Тэнгэр дэх Эцэгтэйгээ харилцах жинхэнэ харилцаагаа ойлгоход нь туслахыг хичээдэг болсон. Дэлхийн эцэг эхчүүд маань бидэнтэй ярилцахыг хүсдэг шиг Тэнгэр дэх бидний Эцэг мөн хүүхдүүдтэйгээ ярилцахыг хүсдэг. Тэр бидэнд хайртай мөн бидэнтэй ярилцахыг хүсдэг бас биднийг Өөртэйгөө ярилцаасай хэмээн хүсдэг билээ.