Ерөнхий чуулган
Сүмийн аудитын албаны 2022 оны тайлан
2023 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Сүмийн аудитын албаны 2022 оны тайлан

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн зөвлөлд

Хүндэт ах нар аа, Сургаал ба Гэрээний 120-р хэсэг дэх илчлэлтээр Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулга, Тэргүүлэх бишопын зөвлөлөөс бүрддэг Аравны нэгийн хуваарилалтын зөвлөл Сүмийн хөрөнгийн зарцуулалтад зөвшөөрөл олгодог. Сүмийн байгууллагууд батлагдсан төсөв, журам, удирдамжийн дагуу мөнгөн санг зарцуулдаг.

Мэргэшсэн мэргэжилтнүүдээс бүрдсэн Сүмийн аудит нь Сүмийн бусад бүх алба, байгууллагад харьяалагддаггүй, бие даасан алба бөгөөд хүлээн авсан хандив, зарцуулсан зарлагын талаар үндэслэлтэй баталгаа гаргаж, Сүмийн өмч хөрөнгийг хадгалж хамгаалах зорилгоор аудитын шалгалт хийх үүрэгтэй.

Аудитын шалгалтад үндэслэн, Сүмийн аудитыг 2022 онд Сүмийн хүлээн авсан бүх бодит хандив, гаргасан зардал, эд хөрөнгө нь материаллаг шинж чанарын хувьд Сүмээс баталсан төсөв, нягтлан бодох бүртгэлийн арга барил, бодлого журмын дагуу явагдсан гэж үзэж байна. Сүм гишүүддээ төсвийнхөө хүрээнд амьдарч, өр тавихаас зайлсхийн, шаардлагатай үед ашиглаж болох хадгаламжтай байхыг заадаг тогтсон зарчмаа баримталдаг болно.

Хүндэтгэсэн,

Сүмийн аудитын алба

Жарэд Б.Ларсон

Гүйцэтгэх захирал