2014
Хайрын хэлхээ
Үхэр 2014


Хүүхдүүдэд зориулав

Хайрын хэлхээ

Насанд хүрсэн хэн нэгнээр туслуулан, нэг бүр нь 2,5 см-ын өргөнтэй, 20 см-ын урттай нарийхан хэдэн ширхэг цаас хайчил. Өдөр бүр хэн нэгэнд хайраа үзүүлэх үйлчлэлийг энэ сард хий. Чи эцэг, эхдээ гэр орноо цэвэрлэхэд нь тусалж эсвэл хөршдөө эелдэг үгтэй зурвас бичиж болох юм.

Өдөр бүр хэрхэн үйлчлэл хийснээ нарийхан цаасан дээр бичээд дараа нь тойрог үүсгэхийн тулд нарийхан цааснуудын үзүүрүүдийг холбон наалдуулдаг туузаар эсвэл цавуугаар наа. Шинэ цааснуудын үзүүрүүдийг нийлүүлэн, наалдуулдаг туузаар эсвэл цавуугаар наахаасаа өмнө нэг шинэ цаасны үзүүрийг өмнөх өдрийн тойргоос гулсуулан татаж, тойргоо холбож болно. Чиний хайрын хэлхээ өсч байгааг анзаараарай! Үйлчлэлийн гинжин хэлхээгээ хоёрдугаар сар дууссан ч үргэлжлүүлэн хийж болно шүү дээ.