2014
Их Эзэнд хайраар үйлчил
Үхэр 2014


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг, 2014 оны 2-р сар

Их Эзэнд хайраар үйлчил

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

Есүс Христ “учир нь хэн амиа аврахыг хүснэ, тэр нь амиа алдах болно. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр нь амиа аварна” (Лук 9:24) хэмээн заасан билээ.

Ерөнхийлөгч Томас С.Монсон хэлсэн үгэндээ “Бид бусдад үйлчлэхэд өөрсдийгөө зориулахгүй бол бидний амьдралын зорилго өчүүхэн юм гэдгийг Аврагч бидэнд захиж хэлсэн. Зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг хүмүүс эцэстээ уруудан доройтож, чухамдаа амиа алддаг бол бусдад үйлчлэхийн төлөө өөрийгөө умартдаг хүмүүс дэвжин хөгжиж, үүнийхээ ачаар амиа авардаг гэдэгт би итгэдэг” гэжээ.1

Ерөнхийлөгч Монсоны хэлсэн үйлчлэлийн талаарх дараах эшлэлүүд нь хожмын үеийн гэгээнтнүүдэд тэд бол Их Эзэний мутар бөгөөд бусдад итгэлтэйгээр үйлчилдэг тэдгээрийг мөнх оршихуйн адислалууд хүлээдэг гэдгийг сануулдаг билээ.

Ариун сүм дэх үйлчлэл

“Бид хөшигний цаана байгаа хүмүүсийн өмнөөс ёслолуудыг гүйцэтгэснээр агуу үйлчлэл хийдэг. Ихэнх тохиолдолд бид хэний төлөө ёслол гүйцэтгэж байгаагаа мэддэггүй. Бид ямар нэгэн талархал эсвэл бидний санал болгож буй зүйлийг хүлээж авч байгаа эсэх баталгааг хүсэн хүлээдэггүй. Гэсэн хэдий ч бид үйлчилдэг бөгөөд ингэснээр бид өөр ямар ч хүчин чармайлтаас ирдэггүй тэрхүү зүйлийг олж авдаг билээ: бид үнэндээ Сион уулан дээрх аврагчид болдог. Аврагч маань Өөрийн амьдралыг бидний төлөө золиосолсны адилаар бид ч гэсэн мөн хэр хэмжээндээ, дэлхий дээрх хэн нэгэн хүн тэдний төлөө ямар нэгэн зүйл хийхгүй л бол мөнхийн аялал руу өсч хөгжих боломжгүй тэдгээр хүмүүсийн төлөө ариун сүмд тэднийг төлөөлөх ёслолуудыг гүйцэтгэдэг юм.2

Бид Их Эзэний мутар билээ

“Ах, эгч нар аа, бидний анхаарал халамж, урам дэм, тусламж дэмжлэг, тайтгаруулал, нинжин сэтгэл хэрэгтэй байгаа бидний гэр бүлийн гишүүд, найз нөхөд, таньдаг, таньдаггүй хүмүүс эргэн тойронд маань хаа сайгүй байна. Бид бол дэлхий дээрх Их Эзэний хүүхдүүдэд үйлчилж, тэднийг өргөх үүрэгтэй Түүний мутар болсон хүмүүс юм. Тэрээр бидний хүн нэг бүрд найдлага тавьдаг. …

“Бидний дуудагдсан үйлчлэл бол Их Эзэн Есүс Христэд үйлчлэх үйлчлэл мөн.”3

Аврагчийн адилаар үйлчлэх нь

“Миний сүмд хийх ёстой зүйлүүдээ та нар мэднэ; учир нь миний хийхийг та нарын харсан тэр ажлуудыг та нар түүнчлэн хийх болно; учир нь миний хийснийг та нар харсан, бүр түүнийг та нар хийх болно” хэмээн Их Эзэн амилсныхаа дараа шинэ дэлхийд тунхагласан [3 Нифай 27:21].

“Бид “сайныг үйлдэж явсан … Назарын Есүсийн” адил бусдад үйлчилснээр тэдний амьдралыг адисалдаг [ Үйлс 10:38]. Дэлхий дээрх Бурханы хүүхдүүдэд үйлчилснээр бид Тэнгэр дэх Эцэгтээ үйлчилдэг. Тэрээр үүнээс ирдэг баяр баяслыг олж авах боломжоор биднийг адисалдаг билээ.”4

Үйлчлэх хэрэгцээ

“Үйлчлэх боломж бидэнд олгох хэрэгтэй. Бид идэвхгүй эсвэл дахин идэвхтэй болох талаар эргэлзэж байгаа гишүүдэд туслах арга замыг залбирч эрэлхийлэх ёстой. Боломжтой үйлчлэл хийхийг тэднээс хүсэх нь дахин идэвхтэй болоход нь тэдэнд хэрэгтэй хөшүүрэг байж болно. Гэвч энэ талаар тусалж чадах удирдагчид заримдаа ийнхүү туслахдаа дурамжхан байдаг. Бид хүмүүс өөрчлөгдөж чадна гэдгийг санах хэрэгтэй. Тэд муу зуршлуудаа орхиж чадна. Тэд гэм нүглүүдээ наманчилж чадна. Тэд зохистой санваартан болж чадна. Тэд Их Эзэнд хичээнгүйлэн үйлчилж чадна.”5

Хийх хэрэгтэй бүх зүйлүүдээ бид хийж байна уу?

“Дэлхийд бидний тусламж хэрэгтэй байна. Хийх хэрэгтэй бүх зүйлүүдээ бид хийж байна уу? Бид ерөнхийлөгч Жонн Тэйлорын “та нар дуудлагаа эрхэмлэн биелүүлэхгүй аваас үүргээ биелүүлснээр аврах боломжтой байсан тэдгээр хүмүүсийн төлөө Бурхан та бүгдтэй хариуцлага тооцох болно” хэмээн хэлсэн үгсийг санаж байна уу. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Жонн Тэйлор (2001), 164. Өргөн босгох хөл, атгах гар, урам зориг өгөх сүнс, сэнхрүүлэх зүрх, аврах сүнснүүд байна. Мөнх амьдралын адислалууд та бүгдийг хүлээж байна. … үйлчлэлийн талбарт үзэгчид биш харин оролцогчид байх боломж та нарт байна.”6

Эшлэлүүд

  1. “Өнөөдөр би хэн нэгний төлөө юу хийв?” Лиахона, 2009 оны 11-р сар, 85.

  2. “Биднийг дахин уулзтал” Лиахона 2009 оны 5-р сар, 113–14.

  3. “Өнөөдөр би хэн нэгний төлөө юу хийв?” 86, 87.

  4. “Аврагчийн үйлчлэх дуудлага”Лиахона 2012 оны 8-р сар, 5

  5. “Бусдыг ирээдүйд ямар болсон байхаар нь харж сур,”Лиахона, 2012 оны 11-р сар, 68

  6. “Үйлчлэх хүсэлтэй мөн зохистой байх нь,”Лиахона, 2012 оны 5-р сар, 69

  7. Teaching, No Greater Call: Сайн мэдээг заах удирдамж (1999), 12

Энэхүү захиасаас заах нь

“Хэрэв танд Христийнхтэй адил хайр байгаа бол та сайн мэдээг заахад илүү сайн бэлтгэгдэх болно. Та бусдад Аврагчийг таньж мэдэн Түүнийг дагахад нь туслахаар Сүнсээр өдөөгдөх болно.”7 Айлчилж очдог хүмүүсээ хайрлах хайраа нэмэгдүүлэхийн төлөө залбирах талаар бод. Тэднийг хайрлахдаа Христийнхтэй адил хайрыг хөгжүүлснээр Их Эзэн болон айлчилж очдог хүмүүстээ утга учиртай арга замаар үйлчлэх илүү боломжтой болох болно.