2014
Үйлчлэл хийсэн зун
Үхэр 2014


Өсвөр үеийнхэнд зориулав

Үйлчлэл хийсэн зун

Зохиогч нь АНУ-ын Виржинид амьдардаг.

Би гадаадын нэгэн оронд онцгой анхаарал халамж хэрэгтэй хүүхдүүдтэй ажиллан, нэг зуныг өнгөрөөсөн юм. Би анх тэдгээр хүүхдүүдтэй уулзахдаа маш их сандарсан. Би тэдний хэлээр яриагүй ч сүнс намайг тэдэнтэй харилцахад удирдах болно гэдэгт итгэж байлаа. Би хүүхэд бүртэй танилцах үедээ хэлний бэрхшээл нь хайрлахад саад болдоггүйг ойлгосон юм. Би хүүхдүүдтэй хамт залбирч, инээж, гар урлал хийсэн ба тэднийг гэсэн бүрэн төгс хайрыг мэдрэхгүй байж чадаагүй билээ. Би Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдээ хайрладаг тэрхүү хайрыг зэрвэсхэн харсан бөгөөд тэрхүү баяр баясгалан нь миний зүрх сэтгэлийг дүрслэн хэлэхийн аргагүйгээр дүүргэсэн билээ.

Би бусдад үйлчлэх бүрдээ зөвхөн үйлчилж буй тэднийг гэсэн хайрыг төдийгүй Тэнгэрлэг Эцэгээ хайрлах хайрыг мэдэрдэг. “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу” (Мозая 2:17) гэсэн зарчим үнэхээр үнэн болохыг би мэдсэн юм. Үйлчлэл нь том эсвэл жижиг байна уу ялгаагүй, миний үйлчлэлийн зорилго бол Бурханыг алдаршуулахын тулд билээ.( Матай 5:16-г үзнэ үү) Намайг бусдад үйлчлэх үед хүмүүс Тэнгэрлэг Эцэгийг хайрладаг миний хайрыг болон миний дотор асч буй Христийн гэрлийг олж хардаг гэдэгт би найддаг.