2014
Есүс Христийн тэнгэрлэг зорилго: Сайн хоньчин
Үхэр 2014


Айлчлагч багшийн захиас бичиг 2014 оны 2-р сар

Есүс Христийн тэнгэрлэг зорилго: Сайн Хоньчин

Энэ материалыг залбирч судлан, хуваалцах зүйлээ мэдэхийн тулд эрэлхийл. Аврагчийн амьдрал болон зорилгыг ойлгох нь таны Түүнд итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлж мөн айлчилж очдог хүмүүсийг тань хэрхэн адислах вэ? Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл reliefsociety.lds.org хаягаар орж үзнэ үү:

Итгэл, гэр бүл, халамж

Сайн Хоньчин, Есүс Христ

“Та нарын дундаас хэн чинь зуун хоньтой байтал, нэг нь алдагдахад ерэн есөн хонио бэлчээрт орхин, алдагдсан хонины араас явж, түүнийг олтлоо хайдаггүй вэ? …

“Би та нарт хэлье … гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно” (Лук 15:4, 7) хэмээн заасан билээ.

Бид Есүс Христийг Сайн Хоньчин гэдгийг ойлгох үед Түүний жишээг дагах мөн гачигдалтай тэдэнд үйлчлэх бидний хүсэл нэмэгддэг. Есүс “Би бол сайн хоньчин мөн. Би өөрийнхийгөө мэдэх бөгөөд Өөрийнхөн минь Намайг мэднэ.” … Би хоньдын төлөө амиа өгнө” (Иохан 10:14–15). Христийн Цагаатгалын ачаар бидний хэн нь ч гэртээ харих замаа мэдэхгүй байхаар төөрөн одохгүй юм (Лук 15-ыг үзнэ үү).

Ерөнхийлөгч Томас С.Монсон “Сүргийг халамжлах нь бидний үүрэг билээ” хэмээн хэлсэн. … Бид үйлчлэхээр урагшлах болтугай.”1

Судруудаас

Дуулал 23; Исаиа 40:11; Мозая 26:21

Бидний түүхээс

Халамжийн Нийгэмлэгт хамгийн анх оролцсон Элизабэт Анн Витни 1830 онд хэрхэн хөрвөгдсөн талаараа ярихдаа: “Би ахлагчдыг сайн мэдээг номлож байхыг сонсмогцоо энэ нь Сайн Хоньчны дуу хоолой байсныг мэдсэн” гэжээ.2 Элизабэт Сайн Хоньчны дуу хоолойг дагасан бөгөөд баптисм хүртэж, гишүүнээр батлуулжээ.

Бид ч гэсэн Сайн Хоньчны дуу хоолойг сонсож чадах бөгөөд Түүний сургаалуудыг бусадтай хуваалцаж чадна. Ерөнхийлөгч Монсон “Бид бол энэ дэлхий дээрх Их Эзэний хүүхдүүдэд үйлчилж, тэднийг өргөх үүрэгтэй Түүний мутар болсон хүмүүс юм”3 хэмээн хэлсэн.

Хоньчин алдагдсан хоньдоо эрж хайдаг шиг эцэг, эхчүүд төөрөлдсөн хүүхдийнхээ араас явах хэрэгтэй. Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Жэймс И.Фауст (1920–2007) “Дуулгаваргүй хүүхдүүддээ заахдаа зөв шударга, хичээнгүй, залбиралтай байдаг, зүрх сэтгэл нь шаналсан тэдгээр эцэг, эхчүүд та нарт Сайн Хоньчин тэднийг харж байгаа гэдгийг бид хэлж байна. Бурхан та нарын их гунигийг мэддэг мөн ойлгодог. Найдвар байна” гэж хэлжээ.4

Эшлэлүүд

  1. Томас С.Монсон, “Тэнгэрлэг гэрүүд, Үүрд мөнхийн гэр бүлүүд,” Лиахона, 2006 оны 6-р сар, 70

  2. Элизабэт Анн Витни, Миний хаант улсын охид: Халамжийн Нийгэмлэгийн түүх ба ажил (Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society) (2011), 128

  3. Томас С.Монсон, “Өнөөдөр би хэн нэгний төлөө юу хийв?” Лиахона, 2009 оны 11-р сар, 86.

  4. Жэймс И.Фауст, Төөрөөд алга болсон хоньд ч гэсэн үнэ цэнэтэй, Лиахона, 2003 оны 5-р сар, 68.

Би юу хийж чадах вэ?

  1. Аврагч бол Сайн Хоньчин гэдгийг мэдэх нь бидний амьдралд хэрхэн амар амгаланг авчирдаг вэ?

  2. Бид ямар арга замаар сүмээс “алдагдсан” эсвэл өөр шашинтай хүмүүст үйлчилж чадах вэ?

  3. Хүүхдүүд нь сайн мэдээгээр амьдрахгүй байгаа эцэг, эхэд би хэрхэн тусалж чадах вэ?