2016
Моронай болон миний ээж, мөн амьдралын сургамж
нэгдүгээр 2016


Моронай болон миний ээж, мөн амьдралын сургамж

Зохиогч нь Сингапурт амьдардаг.

Мормоны Номоос сурсан энэ сургамж би сүнсээрээ хэзээ ч ганцаардахгүй гэдгийг олж мэдэхэд надад тусалсан юм.

Зураг
Moroni (Book of Mormon prophet) kneeling beside a tree as he places the gold plates into a box. The box is lying in a hole dug into the ground. There are trees in the background.

Моронай ялтсуудыг булж байгаа нь, Гари Өрнэст Смит

17 нас хүрсэн тэр жил миний хувьд олон зүйл өөрчлөгдсөн. Би шинэ сургуульд элсэн орж, семинарт гурав дахь жилдээ явж эхлэв. Тэр ч бүү хэл, ээж маань миний семинарын шинэ багш болов.

Би ангийнхаа цорын ганц суралцагч байсан гэдгээ та нарт хэлсэн билүү? Суралцах сургууль маань гэрээс галт тэргээр явж хүрэхэд нэг цагийн зайтай байдаг тул ээж минь намайг хичээлдээ цагтаа амжиж очуулахын тулд өглөөний семинарын хичээлийг гэртээ заахаар шийдсэн юм. Ээж маань надад өдөр бүр заадаг байсан нь миний хувьд завшаантай хэрэг байсан ч би бага зэрэг эмээж байв. Өглөөний 5:30 гэхэд түүнд бүх анхаарлаа хандуулах нь надад хэцүү байдаг байлаа.

Бид Мормоны Номыг судалж байхдаа миний хамгийн дуртай бошиглогч болох Моронай дээр ирэв. Гэхдээ миний мэдэхийг хүсдэг байсан хэд хэдэн зүйл байлаа: Яагаад Моронай ганцаараа байсан бэ? Тэнгэрлэг Эцэг яагаад хамт байх хэн нэгнийг түүн рүү илгээгээгүй вэ? Их Эзэн Мормоны Номыг дуусгуулахаар түүнийг цор ганцааранг нь үлдээхэд тэр яагаад гомдоллоогүй юм бол?

Ээж минь надад Моронай зөв шударга, Тэнгэрлэг Эцэгт итгэлтэй байсан учраас ганцаараа биш гэдгээ мэдэж байсан гэж тайлбарласан юм. Түүнд Мормоны Номыг дуусгахад нь туслах Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр байсан. Моронай хэн нэгэн сүнсээрээ үргэлж түүнтэй хамт байж, харж хандаж байгаа гэдгийг мэддэг байсан учраас түүний хажууд хэн нэгэн биечлэн байх шаардлагагүй байсан гэдгийг би ойлгосон юм. Тэнгэрлэг Эцэг хэзээ ч түүний дэргэдээс холдохгүй гэдгийг тэр мэдэж байв.

Энэ нь надад маш гүн гүнзгий нөлөөлсөн. Харин одоо ганцаардсан мэт санагдах үедээ Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христтэй илүү ойртоход маань тусалдаг Ариун Сүнс надтай хамт байгаа учраас сүнсээрээ хэзээ ч ганцаардахгүй гэдгээ би мэднэ. Их Эзэнд итгэж найдаж байх юм бол хэзээ ч ганцаараа алхахгүй гэдгээ би мэднэ.

Энэ хичээл Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христэд итгэх миний итгэл, гэрчлэлд ихээхэн нөлөөлсөн юм. Хэдийгээр би семинарынхаа хичээлийг гэртээ авна гэдэгт санаа зовж байсан ч энэ нь надад ээжтэйгээ хамт суралцах онцгой боломжийг өгсөнд талархаж явдаг.