2018
Шинэ сургалтын хөтөлбөрөөр илүү агуу хүчийг нээх нь
2018 оны 12-р сар


Зөвхөн дижитал хэлбэрээр

Шинэ сургалтын хөтөлбөрөөр илүү агуу хүчийг нээх нь

2019 он Ням гаргийн ангид томоохон өөрчлөлтийг авчирч байна!

Зураг
man reading scriptures

Та амьдралдаа илүү их хүчийг буюу амьдралаа өөрчлөх, нэгэн хэвийн уйтгартай байдлыг эвдэх, тойрон хүрээлэх хүндрэл бэрхшээлээ даван гарах илүү их хүчийг хүлээн авлаа гэж төсөөл. Тэрхүү хүч бол Бурханы хүч бөгөөд үүнийг Түүний үгээр дамжуулан хэзээ ч авах боломжтой ч Ням гаргийн анги, Хүүхдийн хэсэгт хийгдэх шинэ өөрчлөлтүүд бидэнд энэ хүчийг өдөр тутмын амьдралдаа хүлээн авахад туслах зорилготой юм.

Намайг Макэнзий гэдэг бөгөөд би залуу насанд хүрэгч бөгөөд гэр орон, Ням гаргийн анги, Хүүхдийн хэсэгт зориулсан шинэ Ирээд, Намайг дага хөтөлбөрийг бичсэн хүмүүсийн нэг юм. Би Ирээд, Намайг дага гарын авлагыг бичихэд туслах боломжоор адислагдсан бөгөөд судраас илүү үр дүнтэй суралцах нь хувь хүний амьдралд, тэр тусмаа миний амьдралд ямар их өөрчлөлт, хүчийг авчирдаг болохыг харсан.

Би шинэ Ирээд, Намайг дага хөтөлбөртэй анх танилцахдаа яг юу бодохоо сайн мэдэхгүй байлаа. Би судруудыг тогтмол унших нь ямар өөр болохыг мөн адислагддаг гэдгээ мэддэг байсан ч заримдаа судраас өдөр бүр унших цаг зав гаргахад үнэхээр хэцүү байдаг. (Надаас өөр “унтахаасаа өмнө уншсан гэж хэлэхийн тулд ганц шүлэг уншдаг” хүн байна уу?) Гэхдээ эдгээр материалыг бичихэд туслахын тулд үнэхээр судраас суралцсан маань (1) судруудыг хангалттай судлах цаг зав надад гаргаж өгөхийн зэрэгцээ (2) судалж байхдаа Сүнстэй байхыг үнэхээр хичээх үед би илчлэлт, өөртөө үнэхээр мундаг илчлэлт авч болдог юм байна гэдгийг надад заасан юм.

Шинэ Ирээд, Намайг дага хөтөлбөрийн төсөл дээр ажиллах нь надад ажлынхаа төлөө судрууд дахь үнэнийг судалж, олохдоо илүү сайн болох өвөрмөц боломжийг олгосон. Хэдийгээр олон залууст үүнтэй адил боломж олдохгүй ч, Ирээд, Намайг дага гарын авлага нь бидний хүн нэг бүрд адил үр дүн өгнө гэдэгт би итгэлтэй байна.

Хөтөлбөрийн тойм бүрд тухайн шүлэг дэх зарчмуудын талаар зааж, суралцаж буй зүйлсийнхээ талаар өөрөө өөрсдөөсөө асуухад урьдаг сургаалын бяцхан хэсгүүдийн тусламжийг авч судруудыг өөрсдөө уншиж, бодол санаагаа бичиж тэмдэглэхэд урамшуулдаг. Судруудыг унших энэ энгийн арга барил бидэнд сонирхсон сэдвүүдээ илүү их судалж, тэдгээр сэдвийн талаар тунгаан бодоход тань туслах асуултыг өөрөө өөрсдөдөө тавихад тусална. Харин энэ хөтөлбөрийн хувьд хүн бүр яг адил зүйлийг хийх юм. Иймээс та нар хамтдаа цуглахдаа, өөрийг тань өөрчилсөн сайн мэдээний үнэнүүд болон зарчмуудаа ярилцаж болно. Бусад хүмүүс ч мөн адил, хүн бүрийн туйлын зорилго болох Есүс Христтэй илүү адил болохын төлөө хамтдаа ажиллаж болно.

Судраас суралцах шинэ дадал хэвшлийг суулгах нь бүхэл бүтэн үйл явц бөгөөд эхлүүлэхэд хэцүү байж болох юм. Гэхдээ Есүс Христ бусад зүйл дээр тусалдгийн адил үүнд ч бас танд туслах болно. Хэрвээ танд судрыг хичээнгүйлэн судлах дадал хэвшилтэй болж эхлэх эсвэл үүнийг үргэлжлүүлэхэд хэцүү байвал заавал Түүнд хандаарай. Ийнхүү хийснээр, та болон таны эргэн тойрны бусад хүн Түүний үгийг унших илүү их хүслээр адислагдах болно.