2018
Гэрийн болон айлчлагч багш нар маань хаана байгаа юм бол?
2018 оны 12-р сар


Гэрийн болон айлчлагч багш нар маань хаана байгаа юм бол?

Тохинууллын ажлын уян хатан байдал биднийг санаа амарч тайвшрахын оронд илүү их халамж анхаарал үзүүлэхэд урамшуулах ёстой.

Зураг
three women talking

Саяхан нэг найз маань гайхсан байдалтайгаар надаас “Айлчлагч багш нар маань хаана байгаа юм бол?” гэж асуусан. Нөхрийг нь нас барсан цагаас эхлэн тэд маш их санаа тавьж, анхаардаг байсан боловч 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр шинэ тохинууллын хөтөлбөрийг зарласнаас хойш тэр тэднийг огт хараагүй ажээ.

Бид бүгдээрээ шинэ арга замд дасахыг хичээж байгаа бөгөөд гэрээр зочлох нь тохинуулах цорын ганц арга биш ч энэ нь хайр, чин сэтгэлээсээ анхаарал тавьж байгаагаа харуулах гайхалтай арга зам бөгөөд олон гишүүнд энэ нь хэрэгтэй хэвээр байгааг зарим тохинуулагч ах, эгч ойлгоогүй бололтой.

Яагаад гэдгийг хэрхэн гэсэн асуултаас илүү чухалчлан үзэх

Зарим хүн энэхүү өөрчлөлтийн зорилгыг буруу ойлгосон нь асуудал болж байж болох юм. Гэрийн болон айлчлагч багш нарыг тохинууллаар сольсны зорилго нь зөвхөн нэг нэгнээ хэрхэн харж халамжилдаг аргаа өөрчилсөн хэрэг биш, харин яагаад гэсэн асуултад илүү удирдагдахад бидэнд туслахад оршино.

Тохинууллын эцсийн зорилго бол Аврагч Есүс Христэд илүү гүн гүнзгий хөрвөгдөж, бурханлаг чадавхдаа хүрэхийн төлөө өсөж хөгжихөд нь бусдад туслах явдал юм. Энэ хөтөлбөрийн илүү уян хатан байдал нь хүчин чармайлтаа сулруулахад биш, харин хүчин чармайлтаа Сүнсээр удирдуулах илүү агуу боломжийг бидэнд олгох зорилготой.

Тиймээс өнөөдөр хэн нэгнийд очих хэрэгтэй эсэх нь Тэнгэрлэг Эцэгийн тэдэнд зориулсан зам дээр урагшлахад туслах уу үгүй юу гэдэг илүү том хэсэгт ихэвчлэн тулгуурласан байх ёстой.

Хамтдаа суралцах

Хэдийгээр бидний тохинууллаас хүсэн хүлээж байгаа зүйл эхэндээ тодорхой бус байгаа ч ах, эгч нар маань нэг нэгэндээ хүрч үйлчилж байна. Миний аялсан газар бүрд тоолж баршгүй олон эмэгтэй (бас олон эрэгтэй) өөрсдийнх нь тохинуулсан ажил эсвэл өөрсдөд нь тохинуулсан ажил харилцаа холбоо, хувийн өсөлт хөгжилд нь эерэг нөлөө үзүүлсэн тухай түүхээ хуваалцахыг сонсоход ихээхэн таатай байсан.

Би саяхан АНУ-ын Хойд Каролина мужид очоод ирсэн бөгөөд тэндхийн нэгэн тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч гадасны удирдагчдаасаа хүлээн авсан зарим санаагаа хуваалцсан юм. Бага хэмжээний тодруулга хийснээр, тэдгээр санаа оновчтой болсон бөгөөд хуваалцах нь зүйтэй гэж надад бодогдсон.

Зураг
ministering chart 1
Зураг
ministering chart 2

Үргэлжлүүлэн хий

Бид бүгдээрээ “илүү шинэ, илүү ариун нандин” байдлаар тохинуулах хандлагыг хүлээн авч, хамтдаа суралцаж байна.1 Магадгүй зарим нь цочирдож эсвэл айж байж болох юм. “Илүү шинэ мөн илүү ариун нандин” гэдэг нь “алдаа дутагдалгүй мөн биелүүлэхийн аргагүй” гэсэн үг биш гэдгийг санах нь зүйтэй.

Тохинууллын зорилгын талаар юм уу энэ нь хэрхэн явагддагийг сайн мэддэг эсэхээс тань үл хамааран би таныг ministering.lds.org дээрх эх сурвалжуудыг үзэж, уншин, Лиахона сэтгүүл дээр сар бүр гарсан тохинууллын зарчмын тухай нийтлэлүүдийг (энэ дугаарын 8-р хуудсыг үзнэ үү) судлахад урьж байна. Эдгээр материал нь Аврагчийн ажилтай өөрсдийн тохинууллын хүчин чармайлтыг нийцүүлэхэд тусална.

Гайхамшигтай ах, эгч нар аа, хайрлаж, халамжилж, тусламжийн гараа сунгаж, өөрсдийгөө зориулж байгаад тань баярлалаа. Та нар үнэхээр гайхалтай бөгөөд та нарын тохинуулал “ер бусын зүйл” байх болно!2

Эшлэлүүд

  1. Рассэлл M.Нэлсон, “Тохинуулах нь,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 125.

  2. Emma Smith, in Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 14.