2021
Шинэ ариун сүмүүдийг барих ажил үргэлжилсээр
2021 оны 11-р сар


Шинэ ариун сүмүүдийг барих ажил үргэлжилсээр

Орон нутгийн цар тахлын нөхцөл байдал сайжирснаар, ариун сүмүүд болон үүнтэй холбоотой нээлттэй хаалганы өдөр, онцгойлон адислах ёслолуудыг дахин зохион байгуулж эхэллээ. Ариун сүмүүдийг үе шаттайгаар дахин нээх үйл явц үргэлжилж, шаардлагатай үед орон нутгийн нөхцөл байдалд тохируулан өөрчилж байна.

2021 оны 10-р сарын 31-нд Канадын Манитоба мужийн Виннипэгт, 2021 оны 11-р сарын 7-нд АНУ-ын Айдахо мужийн Покатэллод ариун сүмийн нээлттэй хаалганы өдрүүд тус тус болох гэж байна.

Мэса Аризона ариун сүмийн зочдын шинэ төвийг 2021 оны 8-р сард онцгойлон адисалсан бөгөөд ариун сүмийн нээлттэй хаалганы өдрүүд 10-р сарын 16-аас 11-р сарын 20 хүртэл, дахин онцгойлон адислах ёслол 12-р сарын 12-нд болно.

АНУ-ын Иллинойсын шинэчлэн засварласан Наувугийн ариун сүмийн түүхэн дүүргийг онцгойлон адисалсан бөгөөд дараа нь бусад ажлыг үе шаттайгаар нэмж явуулна.

АНУ-ын Вашингтон Ди Си дэх ариун сүмийг 2022 оны 6-р сарын 19-нд дахин онцгойлон адислахын өмнө нээлттэй хаалганы өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ оны 5-р сард АНУ-ын Юта мужийн Ифраимд ариун сүм барих болсныг зарласан бөгөөд Бразилын Сальвадор, Кенийн Найроби, Камбожийн Пномпень, Тонгагийн Нэиафү, АНУ-ын Флоридагийн Таллахасси, Ютагийн Түила болон Сиракюүс, Монтанагийн Хэлэна, Пеннсильванийн Питтсбургт ариун сүм барих ажил эхлээд байна.

Ерөнхий чуулганы дараа, 2021 оны 10-р сарын 9-нд АНУ-ын Вайомингийн Каспэр, 2021 оны 10-р сарын 30-нд Америкийн Самоагийн Паго Паго дахь ариун сүмүүдийг барих ажил эхэлжээ.

Шинэ Зеландын Хамилтон, Хятадын Хонконг, Японы Токио, АНУ-ын Охайогийн Колумбус, Ютагийн Мантай, Солт Лэйк Сити, Сэйнт Жорж ариун сүмийн засварын ажлууд үргэлжилж байгаа бөгөөд

дэлхий даяар өөр 40 ариун сүмийн барилга баригдаж байна.