2021
Үйлчлэлийн номлогчоор үйлчлэх боломж нэмэгдлээ
2021 оны 11-р сар


Үйлчлэлийн номлогчоор үйлчлэх боломж нэмэгдлээ

Үйлчлэлийн номлогчоор үйлчлэх боломж одоо дэлхийн аль ч газарт амьдарч байгаа Сүмийн ахмад насны гишүүдэд нээгдлээ. Өмнө нь үйлчлэлийн номлолд зөвхөн Нэгдсэн Улс, Канад, цөөн тооны бусад бүсэд ахмадуудыг томилох боломжтой байв. Үйлчлэлийн номлогчид гэртээ амьдарч, хамгийн багадаа 6 сарын турш долоо хоногт 8-аас 40 цаг үйлчилнэ. Орон нутгийн гадасны ерөнхийлөгч нь шашны удирдагч нь хэвээр байна.

Ахмадуудыг боломжтой бол гэрээсээ хол, бүрэн цагийн номлолд үйлчлэхэд үргэлжлүүлэн урамшуулна.

Ахмад номлогчоор эсвэл үйлчлэлийн ахмад номлогчоор үйлчлэхийг сонирхож байгаа хүмүүс маягтаа SeniorMissionary.ChurchofJesusChrist.org хаягаар орж бөглөж болно (Англи, франц, испани, португал хэлээр авах боломжтой).