2022
Бүтээлт
2022 оны 1 ба 2-р сар


Ирээд, Намайг дага

Бүтээлт

Эхлэл 1–2; Мосе 2–3; Абрахам 4–5

Зураг
earth with sun and moon

Биднийг амьдрах, суралцах, сонгох эрхээ ашиглан сайн сонголт хийх газартай болгохын тулд Есүс Христ дэлхийг Тэнгэрлэг Эцэгийн удирдлаган доор бүтээсэн юм (Абрахам 3:24–26).

Иосеф Смит “бүтээлт нь оргүй хоосноос бүтээсэн гэсэн үг биш ба энэ нь хүн материалыг зохион байгуулснаар усан онгоц бүтээдгийн адилаар зохион байгуулсан гэсэн үг билээ”1 хэмээн заажээ. Еврей хэлний “бүтээх” гэдэг үг хэвд оруулах, загварт оруулах, зохион байгуулах, хэлбэржүүлэх (Эхлэл 1:1; Абрахам 3:24-ийг үзнэ үү) гэсэн утгатай.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “биет зүйлсийн Бүтээлт нь тогтоосон цаг тооллын дарааллаар хийгдсэн” ба энэ нь хуанлийн өдрүүдээр хийгдээгүй. Мөн энэ нь “өдөр, цаг хугацаа эсвэл эрин үе хэмээн нэрлэгдэхээс үл хамааран [Бүтээлтийн] үе шат бүр хоёр тодорхой үйл явдлын хоорондох буюу мөнх байдлыг хуваасан цаг хугацаа байсан”2 хэмээн хэлсэн.

Эхний өдөр: Гэрэл ба харанхуй

“Бурхан гэрэл бий болтугай! гэж айлдсан!” ба Тэр “гэрлийг харанхуйгаас салгаж” өдөр, шөнийг бүтээжээ (Эхлэл 1:3-5-ийг үзнэ үү.)

Хоёр дахь өдөр: Ус ба тэнгэр

Бурхан усыг, огторгуйгаас салгав. “Бурхан хэлэв: Усны дунд мандал байг. … Бурхан огторгуйг тэнгэр гэж нэрлэжээ.” (Эхлэл 1:6–8-ыг үзнэ үү.)

Гурав дахь өдөр: Далай ба газар

“Бурхан хуурайг нь газар, … усыг нь далай гэж нэрлэв” (Эхлэл 1:10). Газар нь ургамал ургахад бэлэн болов (Эхлэл 1:11–12-ыг үзнэ үү).

Дөрөв дэх өдөр: Нар ба улирал

Бурхан “өдрийг шөнөөс салгахын тулд” нар, сар, оддыг бүтээсан ба “эдгээр нь тэмдэг, улирал, өдөр, жилийн тулд байг” (Эхлэл 1:14–16-г үзнэ үү).

Тав дахь өдөр: Амьд биет

Бурхан “амьд биетийг төрөл төрлөөр” нь бүтээсэн” (Эхлэл 1:21). Бурхан тэднийг үржиж олширцгоон, газар болон далай тэнгисийг дүүргэ гэж зарлигласан (Эхлэл 1:22-ыг үзнэ үү).

Зургаа дахь өдөр: Адам ба Ева

“Зэрлэг амьтад,” “мал адгуус,” “мөлхөгчид” зэргийг бүтээснээр Түүний амьдралыг бүтээх бүтээл үргэлжлэв (Абрахам 4:24–25). Тэгээд Тэр Адам, Ева хоёрыг “өөрийн биеийн дүр төрхөөр” (Мосе 6:9) бүтээсэн ба тэдэнд “үржиж, олширцгоог, газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшицгээг … амьтан бүрийг захирцгааг” (Эхлэл 1:28) хэмээн зарлигласан.

Долоо дахь өдөр: Амралтын өдөр

Ажлаа дуусгасны дараа Бурхан долоо дахь өдөр амрав. “Бүтээж байсан бүх ажлаасаа энэ өдөр амарсан тул Бурхан долоо дахь өдрийг ерөөж ариун болгов” (Эхлэл 2:3).

Бурхан “Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь” (Гэтлэл 20:8) хэмээн хожим нь зарлиглажээ.

Бид сүм рүү явах цаг гаргаж, ариун ёслолоос хүртэн, Аврагчийг санан дурсах замаар Хүндэтгэлийн өдрийг ариун болгож болно. “Учир нь үнэнээр энэ бол хөдөлмөрүүдээсээ амрахаар, мөн Бүхний Дээдэд чи бүхнээ зориулахаар чамд өгөгдсөн өдөр юм” (Сургаал ба Гэрээ 59:10) хэмээн Их Эзэн заасан.

Түүний ариун өдрөөр “бидний бодол, үйлс, зан байдал Бурханд үзүүлж буй тэмдэг бөгөөд Түүнийг гэсэн хайрын маань илрэл юм.”3

Эх сурвалж

  1. Joseph Smith, discourse given on Apr. 7, 1844, in History, 1838–1856, volume E-1 [1 July 1843–30 April 1844], page 1973, josephsmithpapers.org.

  2. Russell M. Nelson, “The Creation,” Liahona, July 2000, 103.

  3. Дэвид А.Бэднар, “Үнэн бөгөөд гайхалтай амлалтууд,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 92; мөн Рассэлл М.Нэлсон, “Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 122.