2022
Енох гэж хэн байсан бэ?
2022 оны 1 ба 2-р сар


Ирээд, Намайг дага

Енох гэж хэн байсан бэ?

Мосе 6–7

Зураг
Enoch’s family tree

Зургийг Дэнис Фрэйтас

Энэхүү ургийн мод нь Адам, Ева хоёрын угсаан дахь Енох хэмээх хоёр эрийг харуулдаг. Каины хүү Енох буюу Адамын ач хүү (Мосе 5-ыг үзнэ үү), Жаредын хүү Енох буюу Адамын зургаа дахь удам ба Сион хотыг байгуулсан Енох хоёр бол өөр өөр хүмүүс юм (Мосе 6–7-г үзнэ үү).

Бошиглогч Енох өөрийн дуудлагад хэрхэн хариулсан бэ?

Зураг
image of the prophet Enoch

Енох наманчлалыг номлохоор дуудагдах үедээ өөрийгөө хангалтгүй гэж бодож байсан ба өөрийгөө “ярихдаа удаан” хэмээн Их Эзэнд хэлсэн (Мосе 6:31). Гэхдээ Бурхан Енохт хүч өгч, “Амаа нээ, мөн энэ нь дүүргэгдэх болно, мөн би чамд үгийг өгөх болно” (Мосе 6:32) гэж амлажээ. Олон хүн түүний үгэнд итгэсэн бөгөөд Енох Сион хотыг байгуулсан.

Енохын үлгэр жишээг дурсан санаж, ахлагч Дэвид А.Бэднар шинэ дуудлага, үүрэг нь дааж давшгүй мэт, гүйцэтгэж чадамгүй, тэнцэхээргүй мэт санагдаж байгаа тэд бүгдэд “өдгөө хүртэл Их Эзэний Енохт өгсөн адислал адил хүчинтэй” хэмээн баталсан юм (“In the Strength of the Lord,” general conference, Oct. 2004).