2022
Шинэ эх сурвалж
2022 оны 5-р сар


Шинэ эх сурвалж

Гишүүдэд сайн мэдээний дагуу амьдрах, гэр бүлээ бэхжүүлэх, Сүмийн үүрэг хариуцлагыг биелүүлэхэд нь чиглүүлэхэд туслах эх сурвалжууд бэлэн болоод удаагүй байна.

Хуучин Гэрээний түүхүүд

Энэхүү зурагт ном нь одоо гэр бүлүүдэд гэртээ судраас судлахад нь туслах шинэ зураг чимэглэл, бичвэрүүдтэй болсон. Шинэчлэгдсэн номд 350 гаруй шинэ зураг чимэглэл бий. Өмнөх бүх өгүүллэгийг дахин бичиж, есөн өгүүллэг нэмж оруулан, номыг 63 хэлээр орчуулсан. Өгүүллэг тус бүрээр 10 хэл дээр хүүхэлдэйн кино болон аудио өгүүллэгийг боловсруулан гаргажээ. Хуучин Гэрээний түүхүүд болон дагалдах видеог scripturesto.ries.ChurchofJesusChrist.org, Gospel Library, Gospel for Kids аппликэйшн мөн YouTube дээрээс үзэх боломжтой. Хэвлэсэн хувилбарыг store.ChurchofJesusChrist.org эсвэл хангамжийн төвүүдээс авч болно.

Муслим ба Хожмын Үеийн Гэгээнтнүүд: Итгэл үнэмшил, үнэт зүйлс болон амьдралын хэв маяг

Энэхүү шинэ товхимол нь исламын шашинтнууд (Исламын шашныг дагагчид) болон хожмын үеийн гэгээнтнүүдийг өөр хооронд нь танилцуулдаг. Үүнийг анх 2021 оны 10-р сард Бригам Янгийн Их Сургуульд болсон Исламын шашны асуудлаарх бага хурлын үеэр Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар, Гэррит В.Гонг нар танилцуулсан юм. Уг товхимол Gospel Library (ChurcuofJesusChrist.org эсвэл гар утасны аппликэйшн)-д араб, англи, фарси, франц, герман, орос, испани, турк хэлээр бий. Gospel Library руу ороод, Books and Lessons хэсэг рүү орж, Interfaith Relations хэсгийг нээнэ үү.

Тэтгэлэг авах боломж

БЯИС-Патвэй Ворлдвайд (BYU–Pathway Worldwide) нь одоогоор оюутан бүрийн хэрэгцээнд тулгуурлан тэтгэлэгтэй суралцах боломжийг санал болгож байгаа. Тэтгэлэгт хамрагдахын тулд сурлагын гүйцэтгэлийн шаардлага хангасан байх шаардлагагүй. Патвэй Коннэкт (PathwayConnect)-д элссэн оюутнууд мэдээллийн модулийг бөглөх шаардлагатай.

Их Эзэнээс хүч чадлыг олох нь: Сэтгэлийн тэнхээтэй байх

Энэхүү бие даах чадвар олгох сургалтыг албани, хятад, чех, дани, голланд, англи, франц, герман, унгар, итали, япон, солонгос, португал, орос, испани хэлээр авах боломжтой.

Дуудлагын удирдамж

Удирдагчдын дуудлагын удирдамж нь Залуу эмэгтэйчүүдийн удирдагчдад өсвөр үеийнхнийг зааж чиглүүлэхэд тусалдаг. Удирдамжийг авахын тулд Gospel Library руу ороод, Гарын авлага ба дуудлага хэсэг рүү орж, Тойрог ба салбарын дуудлага дотор буй Залуу эмэгтэйчүүд хэсэг рүү орно уу. Нэмэлт мэдээллийг YoungWomen.ChurchofJesusChrist.org-оос үзэж болно.

Холбоо барих мэдээлэл

2000 оноос хойш номлолд үйлчилсэн хожмын үеийн гэгээнтнүүд одоо Member Tools аппликэйшн дахь номлолын шинэ лавлахаар дамжуулан номлолын хуучин удирдагчидтайгаа холбоо барих мэдээллээ хуваалцах боломжтой. Бүртгүүлснээр, номлогч байсан хүн номлолын удирдагчдад өөрийнхөө нэр болон холбоо барих мэдээллийг харах боломжийг олгодог. Номлолын удирдагчид энэ мэдээллийг ашиглан номлогчидтой ганцаарчлан мөн бүлгээр харилцах боломжтой.

Gospel for Kids

Эдгээр нь одоо англи, португал, испани хэл дээр үзэх боломжтой YouTube суваг юм. Gospel Library нь Хүүхдүүд гэдэг шинэ хэсэгтэй бөгөөд энэ нь хүүхдүүдэд түүх, видео, харилцан тоглох үйл ажиллагаатай танилцах боломжийг олгодог.

Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь

Англи хэл дээрх сүүлийн засварууд дууссан бөгөөд бусад хэл дээрх засвар 2022 онд дуусах болно.