Ирээд, Намайг дага
2-р сарын 12–18: “Бид аз жаргалтай хүмүүний ёсоор амьдарч байлаа.” 2 Нифай 3–5


“2-р сарын 12–18: ‘Бид аз жаргалтай хүмүүний ёсоор амьдарч байлаа.’ 2 Нифай 3–5,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2024)

“2-р сарын 12–18. 2 Нифай 3–5,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2024)

Зураг
Нифай эхнэртэйгээ хамт

2-р сарын 12–18: “Бид аз жаргалтай хүмүүний ёсоор амьдарч байлаа”

2 Нифай 3–5

1 Нифайг уншихад Нифай яагаад ч юм бусдаас өөр ер бусын хүн байсан гэсэн сэтгэгдэл танд төрж болох юм. Тэр бие болон сүнслэг байдлын хувьд “ханхар” (1 Нифай 2:16) байсан тул тулгарсан сорилт бэрхшээлдээ нугаршгүй мэт байв. Эсвэл бид ингэж боддог байж болох юм. Хэдийгээр Нифайн итгэл гайхалтай байсан ч 2 Нифай 4 дээрх түүний зөөлөн үгс итгэлтэй хүмүүст ч заримдаа “золгүй” мэт санагдаж, уруу таталтад “амархан хавчи[гддагийг]” илчилсэн. Үүнээс бид хичээж байгаа мөн баяр баясгалантай байхыг хүсдэг ч “нүглүүдийн учир зүрх [нь] ёол[дог]” нэгнийг олж харж болно. Бид үүнийг болон “гэсэн хэдий ч, би хэнд итгэснээ мэдэж байна” (2 Нифай 4:15–19-ийг үзнэ үү) гэсэн итгэл дүүрэн шийдэмгий байдал юу болохыг мэднэ.

Хэдийгээр Нифай болон түүний хүмүүс “аз жаргалтай хүмүүний ёсоор” (2 Нифай 5:27) амьдарч сурсан ч мөн аз жаргал амар олддоггүй буюу уй гашууг амсалгүйгээр ирдэггүй гэдгийг мэддэг байв. Энэ бүхэн эцсийн эцэст “[бидний] миний зөв шударгын хад” (2 Нифай 4:35) болох Их Эзэнд итгэж найдах үед ирдэг.

Гэрт болон Сүмд суралцахад зориулсан санаа

Зураг
Семинарын дүрс

2 Нифай 3:6–24

Иосеф Смит сайн мэдээг сэргээхээр Бурханаар сонгогдсон.

Лихай Египетийн Иосефын өгсөн бошиглолыг хүү Иосефтойгоо хуваалцсан юм. Уг бошиглол нь ирээдүйн “сонгогдсон үзмэрч” Иосеф Смитийн талаар байв. 6–24-р шүлэгт Иосеф Смит Бурханы хүмүүсийг адислах ямар зүйлийг хийнэ хэмээн өгүүлсэн байна вэ? Иосеф Смитийн хийсэн ажил таны хувьд хэр “агуу үнэтэй” байсан талаар бодож үз.   Дараахтай адил асуултуудын талаар бодоод, хариултуудаа тэмдэглэхийг бод.

  • Иосеф Смитийн заасан зүйлсийн ачаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар та юу мэдэх вэ?

  • Их Эзэний Иосеф Смитээр дамжуулан сэргээсэн зүйлсийн ачаар таны амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

  • Хэрэв Сэргээлт тохиогоогүй байсан бол амьдрал тань ямар байх байсан бэ?

Иосеф Смитийн үйл хэргийн нэгэн чухал хэсэг бол Мормоны Номыг урагш гаргаж ирэх явдал байв. Та энэ бүлгээс Мормоны Ном яагаад чухал болох талаар юу сурч мэдсэн бэ? Та ялангуяа 7, 11–13, 18–24-р шүлгээс шалтгаануудыг хайж болно.

Тэр хүнийг магтъя” дууллыг Дуулал номын д. 18-аас үзнэ үү.

Зураг
Бошиглогч Иосеф Смит

Их Эзэний бошиглогч, Дэвид Линдслий

2 Нифай 4:15–35

“Ай Их Эзэн би танд найдсан билээ.”

Нифай “дотоод сэтгэлийн зүйлийг” (15-р шүлэг) бичнэ гэсэн. 2 Нифай 4:15–35-д түүний бичсэн зүйлийг уншихдаа та өөрөөсөө “Миний дотоод сэтгэлийн зүйлс юу вэ?” гэж асуу. Тэдгээрийг Нифайн адил бичээд, хайртай хүмүүстэйгээ хуваалцахыг бод.

Цөхөрч, сэтгэл нь тавгүй байхад Нифай хэрхэн тайтгардаг байсныг олж харах нь үүнтэй адил мэдрэмж төрөх үед танд тусална. 15–35-р шүлгээс танд тайтгарал авчрах судрын хэсгүүдийг ол. Судрын эдгээр хэсгээс тайтгарал авч болох өөр хэн нэгнийг та мэдэх үү?

Роналд А.Расбандын “Миний дотоод сэтгэлийн зүйлс” захиасыг 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 39–41-ээс үзнэ үү.

2 Нифай 5

Би Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарснаар аз жаргалтай болж чадна.

Аз жаргалтай байх гэдэг нь таны хувьд юу вэ? Хүмүүс “аз жаргалтай хүмүүний ёсоор амьдарч байв” (2 Нифай 5:27) хэмээн Нифай бичсэн. Та Нифайн болон түүний хүмүүсийн сонгосон, аз жаргалтай болгоход нь тусалсан сонголтуудыг олж болох юм (Жишээлбэл: 2 Нифай 5:6, 10–17-г үзнэ үү). Нифайн хүмүүсийн адил аз жаргалаар дүүрэн амьдралыг бүтээхэд танд юу туслах вэ?

2 Нифай 5:20–21

Леменчүүд дээр ямар зүхэл ирсэн бэ?

Нифайн өдрүүдэд леменчүүд зүхэгдсэнээр “тэд Их Эзэний дэргэдээс тусгаарлагдах болно …[энэ нь] тэдний алдсын улмаас бөлгөө” (2 Нифай 5:20–21-ийг үзнэ үү). Энэ нь Их Эзэн Сүнсээ тэдний амьдралаас холдуулсан гэсэн утгатай. Леменчүүдийг наманчилж, сайн мэдээгээр амьдарсан үед “Бурханы зүхэл тэднийг цаашид дагасангүй” (Алма 23:18).

Мормоны Номд нифайчуудыг тусгаарлагдсаны дараа арьс нь харлах тэмдгийг леменчүүд дээр буулгасан тухай мөн өгүүлдэг. Уг тэмдгийн мөн чанар, харагдах байдал бүрэн тайлагдаагүй байгаа. Энэ тэмдэг эхэндээ леменчүүдийг нифайчуудаас ялгадаг байсан. Хожим нь нифайчууд, леменчүүдийн аль аль нь ёс бус болон зөвт байдлаар амьдарсан цаг үеүдийг туулснаар уг тэмдэг ач холбогдлоо алджээ.

Бидний өдрүүдэд бошиглогчид хар арьс нь тэнгэрлэг буруушаалт эсхүл зүхлийн тэмдэг биш гэдгийг баталсан. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бурханы өмнө эзлэх байр суурийг тань арьсны өнгөөр тодорхойлдоггүй гэдгийг би баталж байна. Бурханы тааллыг олох, алдах нь таны арьсны өнгөнөөс биш, харин Бурханд болон Түүний зарлигуудад хэр үнэнч байгаагаас хамаардаг” хэмээн тунхаглажээ (“Бурхан ялах болтугай,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 103).

Нифайн зааснаар, Их Эзэн “хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм, түүнд ирэх хэнээс боловч үл татгалздаг; … Бурханд бүгд адил” (2 Нифай 26:33).

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

2 Нифай 3:6–24

Иосеф Смит бошиглогч байсан.

  • Бурханы Иосеф Смитээр дамжуулан гүйцэлдүүлсэн агуу ажлын талаар хүүхдүүддээ хэрхэн зааж болох талаар тунгаан бод. Эхлээд та хүүхдүүддээ 2 Нифай 3:6 дээрх “үзмэрч” гэдэг үгийг олоход нь туслаад, бидний харж чадахгүй зүйлсийг харахад нь Тэнгэрлэг Эцэг тусалдаг учраас бошиглогчдыг үзмэрч хэмээн нэрлэдгийг тайлбарлаж болно. Сүмийг удирддаг үзмэрчтэй байгаадаа та яагаад талархдагаа хуваалц.

  • Бурханы Иосеф Смитээр дамжуулан хийсэн ажлын талаар заахад ашиглах хэдэн зураг Сайн мэдээний уран зургийн цуглуулгад бий (89–95-р зургийг үзнэ үү). Зургуудын талаар мэддэг зүйлсээ хуваалцах боломжийг хүүхдүүдэд олго. Иосеф Смитийг яагаад “сонгогдсон үзмэрч” гэж нэрлэсэн бэ? Иосеф Смит “агуу үнэт болох” (7-р шүлэг) юуг хийсэн бэ?

2 Нифай 4:15–355

Би “Их Эзэний зүйлүүдэд дуртай.”

  • Биднийг юу аз жаргалтай болгодог вэ? Нифай юунд баясаж эсвээс юунд баярлаж байсныг олж мэдэхийн тулд 2 Нифай 4 дээрх шүлгүүдийг хамтдаа уншихыг бод (15–16, 20–25, 34–35-р шүлгийг үзнэ үү). Ахлагч Роналд А.Расбанд “Миний дотоод сэтгэлийн зүйлс” хэлсэн үгэндээ өөрт нь чухал “Их Эзэний зүйлсийг” хуваалцсан (2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган). Түүний жагсаалтыг хамтдаа хараад, өөрсдийн хувьд чухал “Их Эзэний зүйлүүдийнхээ” талаар ярилцаж болно.

  • 2 Нифай 5 нь мөн нифайчуудад “аз жаргалтай хүмүүний ёсоор” (27-р шүлэг) амьдрахад нь тусалсан зүйлсийг дурддаг. Та тэдгээрийг төлөөлөх зарим үг хэллэг эсвэл зургуудыг өгөөд, хүүхдүүдэд 5-р бүлгийн шүлгүүдтэй тохируулахад нь тусалж болно. Зарим жишээнд гэр бүл (6-р шүлэг), Бурханы зарлигууд (10-р шүлэг), судрууд (12-р шүлэг), ажил (15 ба 17-р шүлэг), ариун сүм (16-р шүлэг) болон Сүмийн дуудлага (26-р шүлэг) орж болно. Эдгээр нь бидэнд хэрхэн аз жаргал авчирдаг вэ?

2 Нифай 5:15–16

Ариун сүм бол Их Эзэний өргөө юм.

  • Хүүхдүүддээ 2 Нифай 5:15–16-г уншиж өгөх үед тань тэд Нифайд ариун сүм барихад тусалж байгаа мэт дүр үзүүлж болно. Та мөн тэдэнд ариун сүм гээд өөр өөр барилгын зургийг үзүүлж болох юм. Ариун сүм бусад барилгаас юугаараа өөр вэ? Ариун сүм яагаад танд чухал болохыг бие биетэйгээ хуваалц (мөн “Би ариун сүм харах дуртай” дууг Хүүхдийн дууны номын х. 99-өөс үзнэ үү).

Аль ч цаг мөчид зааж болно. Гэр бүлдээ хичээл заахыг долоо хоногт нэг удаа албан ёсны хичээлийн үеэр хийдэг зүйл гэж битгий бод. Үүнийг байнга хийдэг зүйлээ гэж бодоорой.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Зураг
Нифайчууд ариун сүм барьж байгаа нь

Нифайн ариун сүм, Майкл Т.Мом