Ирээд, Намайг дага
4-р сарын 1–7: “Христийн Цагаатгалаар Бурханд нийцсэн бай.” Иаков 1–4


“4-р сарын 1–7: ‘Христийн Цагаатгалаар Бурханд нийцсэн бай.’ Иаков 1–4,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2024)

“4-р сарын 1–7. Иаков 1–4,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2024)

Зураг
Есүсийн хөлд сууж буй эмэгтэй

Өршөөгдсөн нь, Грэг Олсэн Зөвшөөрөлтэй ашиглав. www.GregOlsen.com

4-р сарын 1–7: “Христийн Цагаатгалаар Бурханд нийцсэн бай”

Иаков 1–4

Нифайчууд Нифайг өөрсдийн “агуу өмгөөлөгч” гэж үздэг байв (Иаков 1:10-ыг үзнэ үү). Тэр мөн тэднийг сүнслэг аюулаас хамгаалж, нүглээс сэрэмжлүүлж, Христэд ирэхэд урьдаг байсан. Харин одоо санваартан, хүмүүсийн багш байх үүрэг Нифайн ариулан адисалсан Иаковт оногдов (Иаков 1:18-ыг үзнэ үү). Иаков бусдын нүглээс болж хохирсон хүмүүсийн “шархадсан зүрх сэтгэлийг” тайтгаруулахын зэрэгцээ “нүгэлд замнаж эхэлж байгаа” хүмүүсийг зоригтойгоор сэрэмжлүүлэх үүргээ мэдэрсэн (Иаков 2:5–9-ийг үзнэ үү). Тэр энэ хоёр ажлыг хэрхэн хийсэн бэ? Тэр тэднийг Есүс Христ рүү чиглүүлсэн. Учир нь эдгээр хоёр бүлэг хүний аль алинд нь Аврагчийн эдгэрэл хэрэгтэй байв (Иаков 4-ийг үзнэ үү). Иаковын гэрчлэл нь өмнө нь байсан Нифайн захиастай адил “Христийн цагаатгалаар [Бурханд] нийцсэн бай[хад]” (Иаков 4:11) урьсан урилга байв.

Гэрт болон Сүмд суралцахад зориулсан санаа

Иаков 1:6–8, 15–19; 2:1–11

Би “Их Эзэнээс даалгавар” хүлээн авсан.

Иаковын хувьд Бурханы үгийг заах “даалгаврыг Их Эзэнээс ав[сан]” тул “өөр[ийн] албан тушаалд” (Иаков 1:17, 19) хичээнгүйлэн хөдөлмөрлөжээ. Иаковын ашигласан эдгээр үг таны хувьд ямар утгатай вэ? Томруулдаг шил ямар үүрэгтэй талаар бодож үз. Энэ нь танд ямар нэг санаа өгч байна уу? Иаков 1:6–8, 15–19, 2:1–11-ийг тунгаан бодохдоо, Их Эзэний танд өгч болох даалгаврын тухай тунгаан бод. Эдгээрийг “эрхэмлэн үзэхийн тулд” танд юу хийх сүнслэг өдөөлт төрж байна вэ?

Иаков 2:12–21

“Зүрх сэтгэлийн тань бардамнал бодгалийг тань устгахыг бүү зөвшөөр!”

Нифайчууд бардамнал, эд баялагт анхаарснаас болоод асуудалд орсон (Иаков 2:13-ыг үзнэ үү) ба энэ нь зөвхөн тэдний эсвэл тухайн цаг үеийн асуудал байсангүй. Дайсан эд баялгийг тахин шүтэх явдлыг хэрхэн хөхиүлэн дэмждэг вэ? Иаков 2:12–21-ийг уншсаныхаа дараа, Бурхан биднийг материаллаг эд баялгийг хэрхэн хараасай гэж хүсдэгийг өөрийнхөө үгээр тайлбарла.   Та мэдэж авсан зүйлийнхээ дагуу юу хийхээр сүнсээр өдөөгдсөн бэ?

Зураг
Семинарын дүрс

Иаков 2:22–35; 3:10–12

Бурхан ариун явдалд баясдаг.

Та Иаков 2:22–35; 3:10–12-ыг уншихдаа, яагаад ариун явдал Бурханд чухал болохыг ойлгоход тусалсан юуг олж мэдсэн бэ? Иаковын амьдарч байсан үед болон манай энэ цаг үед ёс суртахуунгүй байдлын ямар сөрөг үр дагаврууд байдаг вэ? Ариун явдлын хуулийн дагуу амьдарснаар ямар ямар адислал хүлээн авдаг вэ?

Ахлагч Дэвид А.Бэднар бид “үр удмаа үлдээх хүч чадлын ариуныг элэглэн тохуурхдаг дэлхийд” амьдарч байгаа гэж заасан (“Бид ариун явдалд итгэдэг,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 50–53). Яагаад ариун явдлын хуулийг дагадгаа та бусдад хэрхэн ойлгуулах вэ? Эхлээд Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч дэх “Таны бие махбод бол ариун нандин юм” (22–29-р хуудас) сэдвээс бэлгийн харьцаа, мэдрэмжүүдийн талаарх Бурханы жишгүүдийг тайлбарлавал зохино. Та яагаад ариун явдлын хуулиар амьдардгаа тайлбарлахад туслах өөр юуг энэ эх сурвалжаас олж мэдсэн бэ?

Дээр дурдсан ахлагч Бэднарын захиаснаас та нэмэлт хариулт олж авч болно.

Бэлгийн харьцааны талаарх Бурханы жишиг тантай тааралдаж болох өөр захиаснуудаас юугаараа өөр байна вэ? Ариун явдлын хуулийн дагуу амьдарснаар ямар ямар адислал хүлээн авдаг вэ?

Иаков 4

Би Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Бурхантай нийцэж чадна.

Иаков “Христийн цагаатгалаар [Бурханд] нийцсэн бай[хыг]” (Иаков 4:11) өөрийн хүмүүсээс хүссэн. Нийцэх гэдэг үгийн өөр нэг тодорхойлолт бол нөхөрлөл, эв нэгдлээ сэргээх гэсэн утгатай. Та амьдралаа тунгаан бодохдоо, Тэнгэрлэг Эцэгээс холдсон мэт мэдрэмж төрж байсан үеэ бод. Энэ харилцаагаа сэргээхэд Аврагч бидэнд хэрхэн тусалдаг вэ? Та энэ бүлгээс Бурхантай эвлэрэхэд туслах ямар зөвлөгөөг олж чадах вэ? (4–14-р шүлгийг үзнэ үү).

Матай 5:23–24-өөс өөр ямар нэмэлт ойлголтыг олж авч болох вэ? Аврагч Бурхантай болон бусадтай эвлэрэхэд тань хэрхэн туслах вэ?

Мөн 2 Нифай 10:24-ийг үзнэ үү.

Иаков 4:8–18

Бид Аврагч дээр төвлөрснөөр сүнслэг байдлын хувьд харалган байхаас зайлсхийж чадна.

Иаков өөрийн хүмүүсийг Их Эзэнд илүү бүрэн дүүрэн хандуулах гэж хичээхдээ тэднийг сүнслэг байдлын хувьд харалган байхаа больж, сайн мэдээний “тодорхой байдлын үгсийг” (Иаков 4:13–14-ийг үзнэ үү) басамжлахгүй байхад сэрэмжлүүлжээ. Иаков 4:8–18-д цэдэглэснээр, сүнслэг байдлын хувьд харалган болохоос зайлсхийхийн тулд бид юу хийж болох вэ?

Аврагч аливаа зүйлийг өдөр тутмын амьдралтай харьцуулан заадаг байсан. Есүсийн сургаалт зүйрлэл нь өөрсдийн энгийн туршлагаас сүнслэг үнэнийг олоход нь хүмүүст тусалдаг байв. Та ч бас заахдаа үүнтэй адил үйлдэхийг хичээгээрэй. Жишээлбэл: Иаков 4:8–18-ыг зааж байхдаа та суралцагчдаасаа нүдний үзлэгт орж байсан эсэхийг асуу. Эмч тэдний харааг хэрхэн дүгнэдэг вэ? Бид сүнслэг хараагаа хэрхэн дүгнэж болох вэ?

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

Иаков 2:8

Бурхан шархалсан сэтгэлийг анагаадаг.

  • Та хүүхдүүдэд “шархадсан зүрх сэтгэл” хэрхэн эдгэрдгийг ойлгоход нь туслахын тулд бидний бие хэрхэн шархаддаг мөн юу тэдгээрийг эдгээхэд тусалдаг талаар хамтдаа ярилцаж болох юм. Танай хүүхдүүд шархдаж байснаа мөн юу тэдэнд эдгэрэхэд нь тусалсныг ярьж болно. Та тэдэнд энэ харилцан ярианы үеэр боолт эсвэл эм үзүүлж болно. Магадгүй таны сүнсэнд эдгэрэл хэрэгтэй үед Аврагч танд хэрхэн тусалж байсныг тэдэнтэй хуваалцаж болох юм.

Иаков 2:17–19

Би бусадтай хуваалцсанаар хэрэгцээтэй үед нь тэдэнд тусалж чадна.

  • Иаковын амьдарч байсан цаг үед зарим хүн маш баян байсан ч байгаа зүйлсээ ядуустай хуваалцахыг хүсдэггүй байв. Та Иаков 2:17–19 дэх Иаковын сургаалыг тэдэнд уншиж өгөхдөө, эдгээр шүлгэн дээрх үг хэллэгтэй нийцэх зургуудыг юм уу эд зүйлсийг хүүхдүүддээ өгч бариул. Та тэдгээрийг тэдэнтэй хуваалцмаар байгаагаа тайлбарлаж болно. Харин дараа нь тэдгээрийг тантай юм уу өөр хоорондоо хуваалцахад тэднийг урьж болно. Хуваалцах үед ямар мэдрэмж төрсөн талаар ярилцаарай. Бусдыг аз жаргалтай болоход туслахын тулд бид өөр юугаа хуваалцаж болох вэ?

  • Иаков 2:17-г хамтдаа уншсаныхаа дараа танай хүүхдүүд Тэнгэрлэг Эцэгийн өгсөн зарим адислалыг нэрлэж болох юм. Тэр яагаад биднийг бусадтай хуваалцаасай гэж хүсдэг вэ?

Иаков 4:6, 10–11

Би Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлж чадна.

  • Иаковын Христэд итгэх итгэл гуйвшгүй байсан. Итгэлээ хэрхэн үүнтэй адил хөгжүүлэх талаар хүүхдүүддээ заахын тулд та тэднээс бие махбодоо илүү хүчтэй болгохын тулд юу хийдгийг нь асууж болно. Бид Есүс Христэд итгэх итгэлээ илүү хүчтэй болгохын тулд юу хийж чадах вэ? Иаков 4:6-г хамт уншаад, Иаков болон түүний хүмүүс итгэлээ “гуйвшгүй” болгохын тулд юу хийснийг олж мэдэхэд нь хүүхдүүдэд тусал.

  • Хүүхдүүддээ итгэлээрээ “гуйвшгүй” байх гэдгийн утгыг ойлгоход туслах өөр нэг арга зам бол нэг том мод олоод, нэг мөчрийг нь сэгсрэхийг тэднээс хүсэх байж болно. Дараа нь эх биеийг нь сэгсрэхийг тэднээс хүс. Яагаад эх биеийг нь сэгсрэхэд хэцүү байна вэ? Иаков 4:6, 10–11 дэх ямар үгс Есүс Христэд итгэх итгэлээ гуйвшгүй болгохын тулд бидний хийх ёстой зүйлүүдийг дүрсэлж байна вэ?

    Зураг
    Цэцэрлэгт хүрээлэн дэх том мод

    Модны эх биеийн адил, Христэд итгэх бидний итгэл “гуйвшгүй” байж болно.

  • Есүс Христэд итгэх гуйвшгүй итгэлийн талаар хүүхдүүдэд заах бусад харьцуулалтыг харахын тулд Нийл Л.Андэрсэны “Сүнслэг хар шуурга” захиасыг (2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган) эсвэл “Мэргэн мунхаг хоёр” дууг (Хүүхдийн дууны ном, 132 ба Матай 7:24–27) үзнэ үү.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Зураг
Иаков алтан ялтаснууд дээр бичиж байгаа нь

Би тэдний үгсийг илгээх болно (багш Иаков), Элспэт Кэйтлин Янг