Ирээд, Намайг дага
11-р сарын 9–15. Ифер 1–5: “Үл итгэх байдлын гивлүүрийг тас тат”


“11-р сарын 9–15. Ифер 1–5: ‘Үл итгэх байдлын гивлүүрийг тас тат,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“11-р сарын 9–15. Ифер 1–5,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Зураг
Жаредчууд цөлд аялж байгаа нь

Минэрва К.Тэйчэрт, Жаредчууд Бабелээс явсан нь

11-р сарын 9–15

Ифер 1–5

“Үл итгэх байдлын гивлүүрийг тас тат”

Ифер 1–5-аас суралцаж байхдаа мэдэж авсан зүйлээ эргэн харахад, аль үнэнийг олж нээхэд нь хүүхдүүдэд тусалбал зүйтэй гэсэн мэдрэмж танд төрж байна вэ? Тус болох санаанууд энэхүү тоймд орсон байж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Жаредын ахын зургийг үзүүл (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү). Түүний талаар мэддэг зүйлээсээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Ифер 1:33–43; 2:16–25; 3:1–6

Тэнгэрлэг Эцэг миний залбирлыг сонсож, хариулдаг.

Биднийг залбирах үед Бурханы бидэнд тусалдаг хэдэн замыг Жаредын ахын түүх үзүүлдэг.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Өөр хэл мэддэг тойргийн хэдэн гишүүнийг ангийнханд тань хандан хэдэн өгүүлбэр хэлэхэд урь (эсвэл өөр хэлээр ярьж байгаа бичлэгийг тавь). Хүүхдүүдэд өөр хэлээр ярьж байгаа дүр үзүүлэх боломж олго. Бид нэг хэлээр ярьдаггүй бол нэг нэгнээ ойлгох нь ямар хэцүү болохыг онцол. Үүнийг ашиглан Эхлэл 11:1–9 болон Ифер 1:33 дахь Бабелын цамхгийн түүхийг танилцуул. Ифер 3:13, 15-ыг уншаад, Жаредын ах өөрөө болон түүний найз нөхөд, гэр бүлийнхэн нэг нэгнээ ойлгодог болохын тулд хэрхэн залбирсныг тайлбарла (Ифер 1:34–37-г үзнэ үү). Ифер 1:35-аас түүний залбиралд өгсөн Их Эзэний хариултыг уншаад, хүүхдүүдэд ойлгоход нь тусал. Та мөн “50-р бүлэг: Жаредчууд Бабелыг орхин явсан нь,” (Мормоны Номын түүхүүд, 143–144 юм уу ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэг)-ийг ашиглаж болно.

  • Хүүхдүүдийг Ифер 2:16–17-д дүрсэлсэн усан онгоцыг барьж байгаа дүр үзүүлэхэд урь. Жаредчуудад усан онгоц барихад нь тулгарсан асуудлыг тайлбарлаад (Ифер 2:19-ийг үзнэ үү), эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд тэдний юу хийхийг хүүхдүүдээс асуу. Жаредын ах асуудлаа хэрхэн Бурханы өмнө авчран, залбирсныг хүүхдүүдэд заахын тулд Ифер 2:18–19-ийг унш. Бидэнд асуулт гарч ирэх юм уу асуудал тулгарах үед бид үргэлж залбирч болно гэдгийг гэрчил.

  • Усан онгоцны талаарх Жаредын ахын асуултад Их Эзэн хэрхэн хариулсныг тайлбарлахын тулд Ифер 2:19–3:6-г товч хураангуйлан ярь. 16 чулууг ангиар тарааж тавиад, олсон чулуугаа тоолоход хүүхдүүдийг урь. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургийг үзүүлээд, уг түүхийг дахин ярих боломжийг хүүхдүүдэд олго (мөн энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү).

Ифер 3:13, 15

Би Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн.

Жаредын ах Их Эзэнийг хараад, “бүх хүмүүс эхлэлд [Түүний] өөрийн төрхөөр бүтээгдсэн” (Ифер 3:15) болохыг олж мэдсэн.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Аврагчийн зургийг үзүүлээд, Түүний биеийн янз бүрийн хэсэг рүү заахад хүүхдүүдийг урь. Жаредын ах Есүс Христийг хараад, бид бүгдээрээ Есүстэй адилхан харагддаг болохыг мэдсэн. Зураг дээрх биеийн хэсэг рүү заахдаа биеийнхээ мөн адил хэсэг рүү заахад тэднийг урь. Бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ болон Есүс Христтэй адилхан харагдахаар бүтээгдсэн гэдгийг гэрчил.

  • Толгой, мөр, өвдөг, хөл” (Хүүхдийн дууны ном, 129) гэх мэт бидний биетэй холбоотой дууг хамтдаа дуул. Яагаад хүүхдүүд биеийнхээ өөр өөр хэсэгт талархдаг болохоо ярихад тэдэнд тусал.

Зураг
Талбайгаар гүйлдэж буй хүүхдүүд

Бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Ефер 1:33–43; 2; 3:1–17

Өөрт туслах илчлэлтийг би хүлээн авч чадна.

Та Жаредын ахын үлгэр жишээнээс илчлэлтийн талаар ойлгож мэдэхэд нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ? Их Эзэн танд асуудал эсвэл асуултынхаа шийдлийг олоход тусалж байсан ямар туршлагаасаа та хуваалцаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хичээлийн өмнө “Бос, эргэ, суу” гэсэн үгийг өөр өөр хэлээр хэд хэдэн цаасан дээр бич (та онлайн орчуулагчийн эсвэл өөр хэл мэддэг хүний тусламжийг авч болно). Хүүхэд бүрд нэг цаас өгөөд, дээрх зааврыг дагахад тэднийг урь. Үүнийг Ифер 1:33–37-д өгүүлснээр, Жаредын ах юунаас болоод залбирсныг тайлбарлахад ашигла. Эдгээр шүлгийг хамтдаа уншаад, Их Эзэн Жаредад болон түүний найз нөхөд, гэр бүлийнхэнд хэрхэн хандаж байсанд анхаарлаа хандуулахыг хүүхдүүдээс хүс. Бид энэ түүхээс залбирлын талаар юу мэдэж авч болох вэ?

  • Хүүхэд бүрд дараах судрын хэсгээс нэгийг өгөөд, Жаредын ахад ямар асуулт эсвэл асуудал байсныг олж мэдэхэд тэдэнд тусал. Үүнд: Ифер 1:33–35; Ифер 1:36–37 болон Ифер 2:18–20. Жаредын ах эдгээр асуудал, асуултыг шийдвэрлэхийн тулд юу хийсэн бэ? Их Эзэн асуудал бүрд нь түүнд хэрхэн тусалсан бэ? Хүүхдүүдийг тусламж хэрэгтэй асуудлынхаа талаар бодоход урь. Асуудлынхаа шийдлийг олохын тулд тэд Жаредын ахын жишээг хэрхэн дагаж болох вэ? Та тусламж хүсэн залбирч, Их Эзэнээс тусламж авч байсан туршлагаасаа хуваалц.

Ифер 3:4–17

Би Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн.

Таны заадаг хүүхдүүд Бурханы талаар, өөрсдийн болон тэдний бие махбодын талаар олон худал хуурмаг захиастай тулгарах болно. Эдгээр шүлэг нь тэдгээр сэдвийн талаарх мөнхийн үнэнийг заах боломж юм.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдтэй хамт Ифер 3:6–16-г уншаад, энэ үйл явдлаас Жаредын ахын Их Эзэний талаар ойлгож мэдсэн зүйлийн жагсаалтыг гаргахад нь тусал. Эдгээр зүйлийг мэдэх нь яагаад чухал вэ? Жишээлбэл, бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдгээ мэдэх нь бие махбодоо харах бидний үзэл бодолд хэрхэн нөлөөлдөг вэ?

  • Самбарт махан бие болон сүнсэн бие гэж бич. Махан биеийн шинж тэмдгийг хуваалцахад хүүхдүүдийг уриад (бидэнд арьс, цус болон өөр зүйлүүд бий), хариултыг нь самбарт бич. Ифер 3:4–17-г хамт уншаад, сүнсэн биеийнхээ тухай юу ойлгож мэдсэнээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Бидний махан болон сүнсэн бие “[Есүсийн] өөрийн төрхөөр бүтээгдсэн” (Ифер 3:15) гэдгийг гэрчил.

Ифер 5:2–4

Гурван гэрч Мормоны Номыг гэрчилсэн.

Гурван гэрч Мормоны Номын үнэнийг тогтооход тусална гэдгийг Моронай бошиглосон. Та энэ бошиглолыг хүүхдүүдийн гэрчлэлийг хүчирхэгжүүлж, өөр өөрийн арга замаар Мормоны Номын гэрч байхад өдөөж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Самбарт Ифер 5:2–4 дээрх ялтсууд, хүч, үнэн, гэрч болон гэрчлэл гэх мэт зарим чухал үгийг бич. Эдгээр шүлгийг хүүхдүүдтэй хамт уншаад, самбар дахь аль нэгэн үгийг уншихад зогсож, яагаад энэ үг чухал болох талаар ярилцахад тэднийг урь. Гурван гэрчийн талаар заахын тулд “7-р бүлэг: Алтан ялтаснуудыг харсан гэрчүүд” (Сургаал ба Гэрээний түүхүүд, 31–33) болон Мормоны Ном дахь “Гурван гэрчийн гэрчлэл”-ийг ашиглаж болно. Яагаад Бурхан алтан ялтаснуудыг гурван хүнд үзүүлэхийг хүссэн бэ?

  • Та Мормоны Номыг үнэн гэдгийг хэрхэн олж мэдсэнээ хүүхдүүдэд хэл. Яагаад үүнийг үнэн гэж мэддэгээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Мормоны Номын гэрч болж болох арга замуудын талаар бодоход тэдэнд тусал. Мөн энэ долоо хоногт өөрийг гэрчийг хэн нэгэнтэй хуваалцахад тэднийг урамшуул.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Жаредын ахтай адил Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг хүсэн гуйх ямар нэгэн зүйлийн талаар бодоход хүүхдүүдийг урь. Тэднийг залбирлаар дамжуулан Түүний тусламжийг эрэлхийлэхэд урамшуулан дэмж.

Заах чадвараа сайжруулах

Үйл ажиллагааны үеэр заа. Хүүхдүүдийн үйл ажиллагааны хуудсан дээр зураг гэх мэт үйл ажиллагааг хийж байхад та цаг ашиглан, уг үйл ажиллагаагаар зааж буй үнэнийг онцолж болно.