2013
Санал зөвлөмж
2013 оны 6-р сар


Санал зөвлөмж

Бурханы сайн үгээр тэжээгдэх нь

Лиахонаг сонссоноор би үнэхээрийн сургамжтай сүнслэг туршлага хуримтлуулж байна. Би татаж авсан дуу бичлэгийн файлаа харааны бэрхшээлтэй нэгэн гишүүнтэй, жолоочийн мэргэжилтэй өөр нэг гишүүнтэй мөн бичиг үсгэндээ тааруу бусад найз нартайгаа хуваалцсан юм.

Би гэрээсээ 200 киломертийн зайд оршдог магистрын сургалтанд хамрагдаж байгаа бөгөөд Лиахона сэтгүүлийн татаж авсан файлаа сонсох нь автобусан дахь миний аяллыг арай хурдан, ая тухтай болгож өгдөг. Би ерөнхий чуулганы яриануудыг сонсохдоо Иаковын үед очиж, “Бурханы сайн үгээр бүхэл өдрийн турш арчлагдаж” (Иаков 6:7) байгаа мэт санагддаг.

Франциско Флавио Диас Карнейро, Бразил

Лиахона биднийг сүнслэгээр урамшуулж, өдөөж, хүчирхэгжүүлдэг

Би Лиахонад дуртай! Энэ нь надад зөв зам дээр үлдэхэд сүнслэгээр урамшуулж нөлөөлдөг. Мөн залуу эрэгтэйчүүдийн дуудлагаа хийхэд минь тусалдаг. Би бэрхшээл тохиолдож, сэтгэлээр унасан үедээ Мормоны Ном болон Лиахонаг уншдаг. Эдгээр нь Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ бидний нэг бүрийг хайрлаж, санаа тавьдаг хэмээх гэрчлэлийг минь хүчирхэгжүүлдэг юм.

Жеймс Аарон С.Перез, Себу, Филиппин