2013
Лорензо Снөү
2013 оны 6-р сар


Лорензо Снөү

Лорензо Снөү сайн мэдээг түгээхийн тулд дэлхий дахинаар аялсан хүн. Түүнийг Хавай руу хөвж явах үед далайн шуурга хөлөг онгоцыг нь хөмөрч орхижээ. Лорензо Их Эзэнд итгэдэг байсан учраас далайд живж амиа алдахаас аврагджээ. Ерөнхийлөгч Лорензо Снөү 1899 онд Сейнт Жоржийн Табернеклд үг хэлэх үедээ аравны нэгээ бүрэн төлөхийн ач холбогдлын талаар заахаар сүнсээр өдөөгдсөнөө мэдэрсэн ажээ. Улам олон гишүүд аравны нэгээ төлж эхэлснээр Сүмийн санхүүгийн байдал тогтвортой өссөн байна. Гэгээнтнүүд мөнгөтэй үедээ аравны нэгийг мөнгөөр харин мөнгөгүй үедээ өндөг, сүү, үхэр малаар төлдөг байжээ.

Зураг

Зураг чимэглэлийг Роберт Т.Барретт