2013
Санваартны удирдагчдын зөвлөгөөг дагах таван арга зам
2013 оны 6-р сар


Санваартны удирдагчдын зөвлөгөөг дагах таван арга зам

Их Эзэн Өөрийнхөө үед шавь нартаа хандан ярьж, хүмүүст заадаг байлаа. Тэр өнөөдөр ч бас үүнийгээ хийсээр байна.

Зураг

гэрэл зураг чимэглэлийг Стив Бундерсон, хуулбарлаж болохгүй

Аврагч хэдийгээр бидний дунд өөрийн биеэр байхгүй ч биднийг удирдуулахаар Өөрийн Сүмийн гишүүдийг дуудаж, тэдний зөвлөгөөг дагахыг биднээс хүсдэг. Тэд энэхүү зөвлөгөөг Ариун Сүнсээр дамжуулан хүлээн авдаг билээ.

Надад хамаатай илчлэлтийг хэн хүлээн авдаг вэ?

Хувийн илчлэлт танд Сүнсээр дамжин ирж болно. Энэ нь бас гишүүдийг дуудлагуудад адисалдаг бөгөөд тэдний төлөө санаа тавих болон удирдамж хүлээн авахад нь тэдэнд туслах үүрэг хүлээсэн санваартны удирдагчдаар дамжин ирж болно.

Бошиглогч Сүмд бүхэлд нь зориулсан илчлэлт хүлээн авдаг. Харин Бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөл өөрийн бүсэд зориулсан илчлэлтийг, харин гадасны ерөнхийлөгч гадсандаа зориулсан, бишоп тойрогтоо зориулсан илчлэлтийг хүлээн авдаг.

Удирдагчдаа дэмжих гэдэг нь юу гэсэн үг вэ?

Бид хүмүүсийг дэмжихийн тулд баруун гараа өргөдөг нь тэднийг дуудлагаа эрхэмлэн биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, тэдэнд хүндэтгэлтэй хандах болно гэсэн амлалт өгч байгаа хэрэг юм. Удирдагчдынхаа зөвлөгөөг дагах нь бид тэднийг дэмжиж байгаа нэг хэлбэр мөн. Удирдагчид мэргэн ухаантай, холын бодлоготой байдаг бөгөөд тэдний заавар сайн мэдээгээр амьдрахад бидэнд туслах зорилготой юм.

Санваартны удирдагчдынхаа зөвлөгөөг дагаж болох таван арга замыг дор дурдав:

  1. Ерөнхий чуулган, гадасны болон тойргийн чуулгануудад оролцож байх. Чуулганууд дээр хэлсэн үгсийг тэмдэглэх цаас, үзэгтэй ирж байх хэрэгтэй. Санваартны удирдагчдын үгийг сонсох үед өөртөө төрсөн онцгой сэтгэгдэл, хийх ёстой зүйлс, амьдралдаа гаргах ёстой өөрчлөлтийг тэмдэглэж бай. Сүмийн бусад цуглаанууд дээр хэлсэн үгс болон ярилцлагын үеэр өөрт чинь өгсөн зөвлөгөөг тэмдэглэж авч байхад анхаар.

  2. Удирдагчдын өгсөн зөвлөгөөний талаар гэрчлэлтэй болохын төлөө залбир. Танд өгсөн зөвлөгөө бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэл юм шүү гэдгийг Ариун Сүнс Өөрт тань гэрчлэх болно.

  3. Удирдагчдын өгсөн зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж ажилла. Жишээ нь, бошиглогчид Сүмийн гишүүдэд боловсролтой болох зөвлөгөө өгдөг. Танд энэ талаар төлөвлөгөө байна уу? Коллеж эсвэл мэргэжлийн сургуульд орох уу? Тэр сургуульд юу судлах вэ? Хэзээ сургуульд орох вэ? Суралцахыг хүсдэг ажил мэргэжилдээ бэлтгэхийн тулд одоо юу хийж байна вэ?

  4. Байнга мэдээлэлтэй бай. Сүмийн гарын авлага, бусад материалуудыг уншиж, Сүмийн удирдагчдаас тухайн үед өгсөн зөвлөгөөний талаар мэдлэгтэй бай. Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол бол маш чухал эх сурвалж. Лиахона сэтгүүлд бошиглогчид, төлөөлөгчдийн үгс нийтлэгддэг. Танай тойрог буюу салбар мэдээллийн хуудас гаргадаг бол тэндээс орон нутгийнхаа санваартны удирдагчдын захиасыг уншиж бай. Хамгийн чухал нь сүүлчийн ерөнхий чуулганууд дээр удирдагчдын хэлсэн үгсийг нэгтгэн дүгнэж бай.

  5. Тэр даруй эхэл. Бид заримдаа удирдагчдынхаа зөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг хойш тавьж, уруу татагддаг. Зөвлөгөө, захиасыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргасан тэр даруйдаа идэвхтэй үйл ажиллагааг эхэл.

Ням гарагийн хичээлүүд

Энэ сарын сэдэв: Санваар ба санваарын түлхүүрүүд

гэрэл зураг чимэглэлийг Элдон Линскотен