2015
Саяд нэг
2015 оны аравдугаар сар


Саяд нэг

Зураг
Product Shot from October 2015 Liahona

Бид өнөөдөр дэлхий даяар

Нэг сая хүчирхэг хүүхдүүд болсон

Хүүхэд бүр Бурханы онцгой хүүхэд,

Бүх талаараа өвөрмөц.

Бид саяд нэг,

Итгэл, хүч чадалд өсөж байна!

Бид саяд нэг,

Түүний гэрэлд алхаж байна!

Маш өвөрмөц

Маш онцгой

Бид Тэнгэрлэг Эцэгийн хүсдэг шиг хүмүүс болно.

Би сайхан сэтгэлтэй,

Дуулгавартай, үнэнч байхыг сурч байна.

Би хэлж мөн хийж буй бүхэндээ

Их Эзэнд хайртай гэдгээ харуулахыг хичээдэг.

Би саяд нэг,

Итгэл болон хүч чадалд өсөж байна!

Би саяд нэг,

Түүний гэрэлд алхаж байна!

Маш өвөрмөц

Маш онцгой

Би Тэнгэрлэг Эцэгийн хүсдэг шиг хүн болно!

Би Тэнгэрлэг Эцэгийн хүсдэг шиг хүн болно.