2015
Аюулгүй газарт хүрэх зам
2015 оны аравдугаар сар


Биднийг дахин уулзах хүртэл

Аюулгүй газарт хүрэх зам

“Finding Safety in Counsel,” Лиахона, 1997 оны 7-р сар, 23–25-аас авав.

Аливаа сэрэмжлүүлгийг Их Эзэнээс ирсэн гэдгийг мэдэх нэг арга зам бол эрх мэдэл олгогдсон гэрчүүдийн хууль юм.

Зураг
Images from the April 2013 general conference.

Биднийг аюулгүй газар тийш удирдах гэсэн Аврагчийн хүсэл хязгааргүй мэт байдаг. Тэрээр бидэнд замыг үзүүлэхдээ хувиршгүй байдаг. Тэр нэгээс илүү арга замаар дууддаг бөгөөд ингэснээр энэ нь хүлээн авах хүсэлтэй хүмүүст хүрдэг. Эдгээр арга замын нэг нь хүмүүс Бурханы бошиглогчтой байх зохистой байгаа үед Өөрийн бошиглогчийн амаар захиас илгээх явдал юм. Тэдгээр эрх мэдэлтэй үйлчлэгчид нь үргэлж хүмүүсийг сэрэмжлүүлэх, тэдэнд аюулгүй газарт хүрэх замыг заах үүрэгтэй байдаг.

1838 оны намар АНУ-ын Миссурийн хойд хэсэгт хурцадмал байдал үүсээд байхад, бошиглогч Иосеф Смит бүх гишүүнийг хамгаалагдахын тулд Фар Вестэд цугларах анхааруулга өгчээ. Олон хүн алслагдмал фермүүдэд эсвэл тархан суурьшсан газруудад байжээ. Тэрээр Хаунс Милл хэмээх сууринг үүсгэн байгуулсан Иаков Хаунд тусгайлан зөвлөсөн юм. Тухайн үеийн баримт бичигт дараах зүйл тэмдэглэгджээ: “Иосеф ах тээрмийг эзэмшиж байсан Хаунаар дамжуулан тэнд амьдарч байсан ах нарт Фар Вестэд ир гэж хэлүүлсэн боловч ноён Хаун уг захиасыг дамжуулаагүй байна” (Philo Dibble, in “Early Scenes in Church History,” in Four Faith Promoting Classics [1968], 90). Хожим бошиглогч Иосеф Смит өөрийнхөө түүхэнд ингэж тэмдэглэсэн байдаг: “Энэ өдрийг хүртэл зөвлөгөөг дагадаг хүмүүсийг аврах хүчийг Бурхан надад өгсөн. Миний зөвлөгөөг дагасан хүмүүсээс нэг ч хүн алагдаагүй” (History of the Church, 5:137). Дараа нь бошиглогч хүмүүс түүний зөвлөгөөг хүлээн авч, дагасан бол Хаунс Миллд байсан олон гэмгүй хүний амийг аварч болох байсан талаар бичжээ.

Өнөө үед бидэнд нүгэл, уй гашуугаас хамгаалах хамгаалалтыг хаанаас олж болох талаар сэрэмжлүүлсэн. Эдгээр сэрэмжлүүлэг давтагдсан байдаг нь тэдгээрийг таних нэг түлхүүр болдог. Жишээлбэл, бошиглогч маань Ерөнхий чуулган дээр нэгээс дээш удаа өмнөх бошиглогчоос эш татаж, хоёр дахь эсвэл бүр гурав дахь гэрч болохыг та нар сонсож байсан. Төлөөлөгч Паул “Хоёр буюу гурван гэрчийн амаар үг бүр батлагдах болно” (2 Коринт 13:1) хэмээн бичжээ. Аливаа сэрэмжлүүлэг Их Эзэнээс ирсэн гэдгийг мэдэх нэг арга зам бол эрх мэдэл олгогдсон гэрчүүдийн хууль юм. Бошиглогчдын үгс давтагдах үед бид үүнд анхаарлаа хандуулж, ийм адислагдсан цаг үед амьдарч байгаадаа талархах талархлаар зүрх сэтгэл маань дүүрэн байх ёстой. …

Тэнгэрлэг Эцэг маань бидэнд хайртай. Тэрээр Хайртай Хүүгээ бидний Аврагч болгохоор илгээсэн. Бидний мөнх бус байдал аюулд орно гэдгийг, тэр дундаа чөтгөрийн уруу таталтууд хамгийн хүнд аюулд орно гэдгийг Тэр мэдэж байсан. Тийм учраас Аврагч санваарын түлхүүрүүдийг өгсөн бөгөөд сонсох чихтэй, дуулгавартай дагах итгэлтэй хүмүүс аюулгүй газруудад очиж чадна.