2015
Есүс Христийн тэнгэрлэг зан чанарууд: Энэрэл, хайраар дүүрэн
2015 оны аравдугаар сар


Айлчлагч багшийн захиас бичиг

Есүс Христийн тэнгэрлэг зан чанарууд: Энэрэл, хайраар дүүрэн

Энэ материалыг залбирч судлаад, хуваалцах зүйлээ олж мэдэхийг эрэлхийл. Аврагчийн тэнгэрлэг зан чанаруудыг ойлгох нь Түүнд итгэх итгэлийг тань хэрхэн нэмэгдүүлж, мөн айлчлагч багшийн хувьд харж ханддаг хүмүүсийн тань амьдралыг хэрхэн адисалж болох вэ? Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол reliefsociety.lds.org хаягаар орж үзнэ үү.

Итгэл, гэр бүл, халамж

Зураг
Visiting teachers with an elderly woman.

Зөв шударга эмэгтэйчүүдийн нөлөө, Жюли Рожерс

Судрын удирдамж дээр энэрлийг “хамгийн дээд, хамгийн эрхэм ариун, хамгийн хүчтэй хайр” хэмээн тодорхойлжээ (“Энэрэл”). Энэ бол Есүс Христийн цэвэр хайр. Бид Есүс Христийн талаар суралцаж, Түүнтэй адил болохыг хичээснээрээ өөрсдийнхөө амьдралд Түүний цэвэр хайрыг мэдэрч эхлэх бөгөөд Түүний адилаар бусдыг хайрлаж, үйлчлэхээр өдөөгдөх болно. Ерөнхийлөгч Томас С.Монсон “Энэрэл нь биднийг сэтгэлээр унагасан хүмүүст тэвчээртэй хандаж, амархан уурлаж, гомдох зүйлст биеэ барьдаг байхыг шаарддаг. Мөн сул дорой байдал, хүмүүний дутагдлыг ойлгож, хүмүүсийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх явдал юм. Энэ нь хүмүүсийн гадаад төрхийг биш, харин цагийн уртад үл бүдгэрэх дотоод сэтгэлийг харж, бусдыг ялгаварлах сэтгэлийг эсэргүүцэхийг хэлдэг” хэмээн хэлжээ.1

Бид Мормоны Номоос “та нар түүний Хүү, Есүс Христийн үнэн дагалдагчид бүгдийн дээр түүний цутгасан хайраар дүүргэгдэж болохын төлөө; [бид] Бурханы хөвгүүд [ба охид] болж болохын тулд; тэрбээр хүрч ирэхэд бид түүнтэй адил байх болно, учир нь бид түүнийг байгаагаар нь харах болно гэсний учир, бидэнд энэ найдвар байж болохын тулд, түүний цэврийн адил бид цэвэр болгогдож болохын тулд зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирагтун” (Moронай 7:48) хэмээх агуу үнэнийг мэдэж авдаг.

Нэмэлт судрууд

Иохан 13:34–35; 1 Коринт 13:1–13; 1 Нифай 11:21–23; Ифер 12:33–34

Бидний түүхээс

“Саяхан бэлэвсэрсэн нэгэн эгч өөртэй нь хамт гашуудаж, өөрийг нь тайтгаруулсан айлчлагч багш нартаа талархаж явдаг. Тэр: ‘Надад ярилцах хэн нэгэн хэрэгтэй байсан. Намайг сонсох хүн хэрэгтэй байсан. … Тэд намайг сонссон. Тэд намайг тайтгаруулсан. Тэд мөн надтай хамт уйлсан. Тэд намайг тэвэрч, … ганцаардлын эхний хэдэн сарын гүн уй гашуу, сэтгэл санааны зовлонг даван туулахад надад тусалсан юм’ гэж бичжээ.

“Өөр нэг эмэгтэй айлчлагч багшаасаа жинхэнэ энэрэл хүлээн авсан мэдрэмжээ товчхон дүрслэхдээ: ‘Би гишүүнчлэлийн жагсаалт дээрх тооноос илүү чухал учраас тэр над дээр айлчилж ирсэн гэдгийг би мэдсэн. Тэр надад санаа тавьж байгааг би мэдсэн.’”2

Эдгээр эгчтэй адил, дэлхий даяар амьдарч буй олон хожмын үеийн гэгээнтэн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрийн (1924–2015) хэлсэн дараах үгсийн үнэнийг баталж чадна: “[Аливаа гэр бүл] хаашаа ч явсан бай, Сүмийн өөр нэг гэр бүл тэднийг хүлээж байгаа гэдгийг мэдэх нь ямар их тайвшралыг өгдөг гээч. Тэд ирсэн өдрөөсөө л эрэгтэй нь санваарын чуулгад, эмэгтэй нь Халамжийн нийгэмлэгт харьяалагдах болно.”3

Эшлэлүүд

  1. Ерөнхийлөгч Томас С.Монсон, “Энэрэл хэзээ ч дуусдаггүй,” Лиахона, 2010 оны 11-р сар, 124.

  2. Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 119–120.

  3. Daughters in My Kingdom, 87.