2015
Үзмэрч Иосеф
2015 оны аравдугаар сар


Үзмэрч Иосеф

Иосеф Смит үзмэрчийн хувьд хэрхэн үүргээ биелүүлж, Мормоны Номыг орчуулсныг түүхэн бичээсүүд тодруулж өгдөг.

Зураг
Profile portrait of Joseph Smith.

Joseph Smith, attributed to David Rogers, courtesy of Community of Christ Library-Archives, Independence, Missouri

1830 оны 4-р сарын 6-нд Иосеф Смит Христийн Сүмийг (хожим нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм болсон) зохион байгуулсан1 бөгөөд цугласан хүмүүст хандаж илчлэлтээр ирсэн үгсийг тунхаглажээ. “Болгоогтун, та нарын дунд цэдэг хөтлөгдөх болно; мөн … үүнд чи [Иосеф Смит] үзмэрч … хэмээн дуудагдах болно” (С ба Г 21:1).

Шинээр зохион байгуулагдсан Сүмд Иосеф Смитийн үзмэрч байсны хамгийн илэрхий тэмдэг бол Мормоны Ном байсан бөгөөд энэ нь ”Бурханы бэлэг ба хүчээр” орчуулагдсан гэж тэрээр олонтоо тайлбарладаг байжээ.2 Иосефын ойр дотны хүмүүс Сүмийг зохион байгуулагдахаас нэг жилийн өмнө Мормоны Номын ирсэн үйл явцыг харж мөн үзмэрч гэдэг үгийн талаар зарим нэг ойлголттой болсон байв.

Үзмэрч гэдэг үгийн утга

Үзмэрч гэдэг нь залуу бошиглогч ба түүний үед амьдарч байсан хүмүүсийн хувьд ямар утгатай байсан бэ? Иосеф Библи уншдаг гэр бүлд өссөн бөгөөд үүнд үзмэрч гэдэг үг олон гардаг. Жишээ нь: 1 Самуел дээр “Урьд Израильд хэн нэгэн хүн Бурханы хүслийг асуухаар очихдоо “Үзмэрчид очъё” гэдэг байжээ. Одоогийн эш үзүүлэгчийг урьдын цагт үзмэрч гэдэг байв” гэж бичигдсэн байдаг (1 Самуел 9:9).

Хүмүүс саваа,3 шургааг ороосон гуулин могой (анагаахын салбарын бэлгэ тэмдэг болсон),4 ефод (энэ нь санваартны өмсгөлийн нэг хэсэг бөгөөд хоёр чулуутай байсан), 5 Урим ба Туммим6 зэргийг ашиглан сүнслэг илэрхийллүүдийг хүлээн авдаг байсан тухай Библид дурдсан байдаг.

“Үзэгдэл үзэх” ба “үзмэрч” гэсэн ойлголтууд нь Америкийн болоод Иосеф Смитийн өссөн гэр бүлийн соёлын нэг хэсэг байжээ. Библид агуулагддаг ба европын дүрвэгсдээр дамжин хойд Америкт ирсэн соёлоос үүдэн 19-р зууны эхээр зарим хүн онцгой бэлэг бүхий хүмүүсийг “үзэгдэл үзэх” эсвэл сүнслэг үзэгдлүүдийг үзмэрч чулуу гэх мэт биет зүйлүүдээр дамжин хүлээн авах боломжтой гэдэгт итгэдэг байв.7

Залуу Иосеф Смит тухайн үеийн иймэрхүү итгэл үнэмшлийг хүлээн зөвшөөрч, үзмэрч нь алдагдсан эсвэл нуугдсан зүйлүүдийг чулуугаар дамжуулан харж болно гэдэгт итгэдэг байв. Бурхан хүмүүсийн итгэлийг нэг зүйлд төвлөрүүлэхийн тулд, эсвэл эрт үед сүнслэг зүйлүүдийг ойлгуулахын тулд биет зүйлс ашигладаг байсан тухай Библид дурдагдсан байдаг учраас Иосеф болон бусад хүн ийм зүйлд итгэж байв. Иосефын эцэг Ахмад Иосеф Смит, эх Люси Мак Смит хоёр тэдний гэр бүл энэ соёлыг хүлээн зөвшөөрч, биет зүйлсийг ашигладаг байсныг баталсан юм. Мөн Смитийн гэр бүл амьдарч байсан Нью Йоркийн Палмирагийн болон Манчестер тосгоны хүмүүс алдагдсан эд зүйлсийг олохын тулд Иосефыг 1827 оны сүүлээр Пеннсильвани руу нүүхээс нь өмнө эрж хайж байжээ.8

19-р зууны үед Иосефын нутагт амьдарч байсан хүмүүсийн шүтлэг бишрэлийн талаар ойлголтгүй хүмүүсийн хувьд үзмэрч чулуу нь танил бус бөгөөд эрдэмтэд түүний амьдралын энэ цаг үеийн талаар маргалдсаар ирсэн. Соён гэгээрүүлэгчдийн буюу оюун ухааны гэгдэх шинжлэх ухааны болон дэлхий дээрх нээлтүүдийг сүнслэг зүйлүүдээс илүүд үзэж байсан эрин үеийн нөлөөнөөс болж Иосефын үед амьдарч байсан олон хүн чулуу эсвэл саваа гэх мэт биет зүйлсийг мухар сүсэг эсвэл шашны зориулалтаар ашиглахад зохимжгүй хэмээн үзэх болсон байна.

Хожим нь Иосеф өөрийн гайхамшигт түүхийг ярихдаа үзэгдэл ба сүнслэг тохиолдлуудаа онцолсон юм.9 Нөгөө талаас, хуучны танилууд нь үзмэрч чулуу ашигласных нь төлөө түүний нэр хүндийг унагаахыг оролдож байв. Иосеф ба эхэн үеийн гишүүд номлох ажлаа хийж байхдаа энэ уламжлалыг ашиглахад төдийлөн анхаарал хандуулаагүй юм. Учир нь оюун ухааны хөгжлийн үеийн хөрвөгч болох олон хүн Учир шалтгааны эрин үе дэх шашны талаар шинэ ойлголттой болж байв. Гэсэн хэдий ч, албан ёсны илчлэлтүүдэд Иосеф үзмэрч чулуу ба бусад хэрэгсэл, мөн эдгээрийг ашиглах чадвар нь чухал бөгөөд Бурханаас ирсэн ариун нандин, чухал бэлэг хэмээн заасаар байсан юм.10

Мормоны Номыг орчуулахад ашиглагдсан хэрэгслүүд

Иосеф Смит ба Мормоны Номын орчуулгыг дүрсэлсэн түүхэн бичээсүүдэд үзмэрч чулууны тухай гардаг. 1838 онд албан ёсоор эхэлсэн Иосефын түүхэнд Моронай хэмээх тэнгэр элчийн тухай гардаг бөгөөд тэрээр ойролцоох гүвээнд булаастай алтан ялтсуудын тухай хэлжээ. Иосефыг тэнгэр элчтэй ярилцаж байх зуур түүний оюунд “үзэгдэл нээгдэн,” тэнд очихдоо уг газрыг танихуйц маш илэрхий бас тодорхойгоор харж чадсан гэж хэлсэн байдаг (Иосеф Смит—Түүх 1:42).

Зураг
Joseph Smith depicted kneeling on the Hill Cumorah as the angel Moroni stands above him. The angel Moroni appears dressed in white and surrounded by intense light as he is holding the gold plates. The event took place on September 22, 1827. Painting number 2 of the 23 paintings in the "Mormon Panorama" series.

Сүмийн түүхийн туршид гишүүд Иосеф Смитийн алтан ялтсуудыг олж, орчуулсан түүхийг ойлгохыг хүсэж ирсэн. К.К.А.Кристэнсэний 1886 онд зурсан энэ зураг Иосеф Смит тэнгэр элч Моронайгаас алтан ялтсуудыг авч байгааг дүрслэн харуулдаг.

Тэнгэр элч Моронай ялтсуудыг Иосеф Смитэд өгч байгаа нь, К.К.А.Кристэнсэн

1838 оноос эхтэй Иосефын түүхэнд Моронай түүнд “надад сануулга болгон нэмж, (эцгийн минь гэр бүлийн ядуу тарчиг амьдралын үр дагавраас болж) ялтсуудыг баяжих зорилгын тулд эзэмшүүлэхээр Сатан намайг уруу татахыг хичээх болно гэдгийг хэлэв.” Тэнгэр элч түүнд Бурханы хаант улсыг байгуулахаас “өөр ямар нэгэн шалтгаан” байвал “тэдгээрийг авч чадахгүй” гэж хэлсэн хэмээн Иосеф хэлжээ (Иосеф Смит—Түүх 1:46). Иосеф 1832 оны түүхэндээ тайлбарлахдаа “Би баяжих зорилгоор ялтсуудыг авахаар эрэлхийлж, Бурханы алдар суугийн төлөө бүхнээ зориулах ёстой гэсэн зарлигийг сахиагүй”11 гэжээ. Үүний үр дүнд, тэрээр хүлээн авахад бэлэн болох хүртлээ дөрвөн жилийн турш жил бүр уг газарт ирэх ёстой болсон юм (Иосеф Смит—Түүх 1:53–54-ийг үзнэ үү).

Иосеф 1827 онд Моронайгаас ялтсуудыг авахдаа тэдгээрийг орчуулахад ашиглах хоёр чулуу хүлээн авсан гэж хэлжээ. Иосеф болон түүний дотны хүмүүс эдгээр чулууг цагаан эсвэл тунгалаг харагддаг, орчин үеийн нүдний шилтэй адил хүрээнд суулгагдсан бөгөөд том чээжний хуягтай холбогдсон байсан гэж бичсэн байв.12 Уг дүрслэлээс үзэхэд энэхүү үзмэрч хэрэгсэл нь нэлээд овортой байжээ. Иосеф чулуунуудыг ашиглахад илүү хялбар байлгахын тулд чээжний хуягаас нь салгасан гэж түүний ээж хэлж байжээ.13

Мормоны Номонд эдгээр чулууг “хөрвүүлэгч” гэж нэрлэдэг ба тэдгээр нь “эхлэлээс бэлтгэгдсэн ажээ, мөн хэлнүүдийг хөрвүүлэх зорилгын учир үеэс үед гардуулагдсан байв,” мөн “Их Эзэний мутраар хамгаалагдаж мөн хадгалагдан үлдсэн” (Moзая 28:14‒15, 20) гэж тайлбарладаг.

Уг номонд Их Эзэн Жаредын ахад “хоёр чулуу” өгсөн тухай гардаг ба эдгээр нь түүний үгийг авчрахад ирээдүйн үеийнхэнд туслах болно гэдэг амлалтыг өгсөн байна. “Эдгээр зүйлийг бичигтүн мөн тэдгээрийг лацдагтун; мөн би тэдгээрийг өөрийн зохих цагт хүмүүний үрст үзүүлэх болно.” “Чиний бичих эдгээр зүйлүүдийг хүмүүсийн нүдэнд эдгээр чулуунууд тодруулахаар болгоно” (Ифер 3:24, 27) хэмээн Их Эзэн тайлбарласан.

Зураг
Detail from a page of the original Book of Mormon manuscript containing the departure of Lehi’s family from Jerusalem in what is today 1 Nephi 2.

Лихайн гэр бүл Иерусалимаас гарсныг өгүүлсэн, эдүгээ 1 Нифай 2-р бүлэг болох Мормоны Номын анхны гар бичмэлийн хуудас. Иосеф Смит Оливер Каудери нарын хэд хэдэн бичээчид Мормоны Номыг хэлж бичүүлжээ.

Сүмийн түүхийн номын сангийн зөвшөөрлөөр нийтлэв; ИЛҮҮ ОЙЛГОМЖТОЙ БОЛГОХ ГЭРЭЛ ЗУРАГ

1829 оны дундуур Иосеф Смит Мормоны Номын орчуулгыг бичээчид хэлж бичүүлж дуусгаад байх үед үзмэрч гэдэг үгийн утга илүү тодорхой болжээ. Мормоны Номонд Египетийн Иосефын үр удмын нэг нь буюу Иосеф Смит “сонгогдсон үзмэрч” байх бөгөөд бусад үр удмыг Бурханы эцэг өвгөдтэй нь хийсэн “гэрээнүүдийн мэдлэгт” авчрах болно гэсэн бошиглол байдаг (2 Нифай 3:6, 7).

Мормоны Номын өөр нэгэн хэсэгт залуу Алма хөрвүүлэгчдийг өөрийн хүү Хиламанд өгсөн. Алма мөнгөн нуман дахь хоёр чулууны талаар ярихдаа түүнд “эдгээр хөрвүүлэгчдийг хадгалан үлдээ” хэмээн зөвлөсөн байдаг. Гэвч Алма нэг чулууны талаар дурдсан бас нэгэн бошиглолыг “Мөн Их Эзэн хэлсэн нь: … би өөрийн зарц Газелемд, харанхуйг гэрлээр гийгүүлэх чулууг бэлтгэн өгөх болно” хэмээн эш татсан (Aлма 37:21, 23).

Хэдийгээр энэ бошиглол нь “хөрвүүлэгчдийн” (олон тоон дээр) тухай өгүүлж байгаа боловч “харанхуйг гэрлээр гийгүүлэх чулууг бэлтгэн өгөх болно” гэсэнчлэн ирээдүйн үйлчлэгчид өгөх нэгэн “чулууны” (ганц тоон дээр) тухай өгүүлдэг.14 Эхэн үеийн гэгээнтнүүд бошиглогдсон энэ үйлчлэгч Иосеф Смит байсан гэдэгт итгэдэг.15

Чухамдаа, Иосеф Смит Мормоны Номыг орчуулахдаа “хөрвүүлэгчид” гэж нэрлэгдсэн хоёр үзмэрч чулуунаас гадна наад зах нь бас нэг өөр чулуу ашигласан бөгөөд гэрэл хаахын тулд ихэвчлэн малгайн дотор хийдэг байсан гэдгийг түүхэн баримтууд харуулдаг. Иосеф Смитийн үед амьдарч байсан хүмүүсийн хэлснээр, тэрээр чулуун дээрх үгийг илүү сайн харахад үүнийг ашиглажээ.16

1833 он гэхэд Иосеф Смит болон түүний нөхөд тэнгэрлэг илчлэлт хүлээн авахад ашиглагддаг нифайчуудын хөрвүүлэгчдийг болоод ганц ширхэг үзмэрч чулууг Библид гардгаар “Урим ба Туммим” гэж нэрлэж эхэлсэн ажээ.17 Энэ тодорхой бус хэллэг нь Мормоны Номыг орчуулсан үнэн зөв арга барилыг дахин тодруулах гэсэн оролдлогуудыг будлиулсан юм. Мартин Харрисын хэлснээр, Иосеф Мормоны Номын орчуулгын үеэр хөрвүүлэгчдээс гадна овор багатай болохоор нь үзмэрч чулуунуудынхаа нэгийг ашигладаг байжээ. Иосефыг орчуулгын зэмсгүүдээ сольсон тухай өөр бусад эх сурвалж баталдаг.18

Мормоны Ном хэвлэгдсэний дараа

1830 оны 3-р сард Мормоны Ном хэвлэгдсэний дараа Иосеф Смит болон түүний бичиг хэргийн ажилтнууд Библийн Иосеф Смитийн орчуулга хэмээн эдүгээ нэрлэгддэг Библийн Хаан Жэймсийн хувилбарын сүнсээр нөлөөлөгдсөн засвар дээр ажиллаж эхлэв.19 Иосефын түүхэн баримтад дурдсанаар энэ орчуулгын ажилд нифайчуудын хөрвүүлэгчдийг ашиглах боломжгүй байжээ. Учир нь эдгээр нь түүнд байхаа больсон байв.

Иосефын түүхэнд “Бурханы мэргэн ухаанаар, тэдгээр нь миний гарт аюулгүй байдалд, гарт минь даалгасан тэдгээрийг биелүүлтэл үлдсэн юм. Тохиролцсоны дагуу, уг элч тэдгээрийг хүсэхэд би түүнд тэдгээрийг гардуулж өгсөн билээ; мөн тэрээр тэдгээрийг өөрийн мэдэлд энэ … өдрийг хүртэл байлгаж буй болой” (Иосеф Смит—Түүх 1:60) хэмээн тайлбарласан байдаг.

Ерөнхийлөгч Бригам Янг (1801–77) үүнийг “Иосеф орчуулгын ажлыг дуусгаад Урим ба Туммимыг ялтсуудтай хамт буцааж тавьсан” хэмээн тайлбарлажээ.20

Зураг
Bust portrait of Joseph Smith. He is depicted wearing a dark suit, white shirt with a high collar and white tie.

Иосеф Смит амьд ахуй цагтаа мянга мянган хүнд, нас барснаасаа хойш сая сая хүнд бошиглогч, үзмэрч, илчлэгч хэмээн нэрлэгдсээр ирсэн.

Joseph Smith, attributed to David Rogers, courtesy of Community of Christ Library-Archives, Independence, Missouri

Иосефт өөр үзмэрч чулуу байсан. Гэхдээ Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын, хожим Сүмийн түүхч байсан ахлагч Орсон Праттын (1811–1881) хэлснээр, энэ үед Иосефын сүнслэг ойлголт өндөр түвшинд хүрсэн байв. 1874 оны 6-р сарын 28-нд ерөнхийлөгч Бригам Янг болон өөр олон ерөнхий эрх мэдэлтэн оролцсон хурал дээр ахлагч Пратт Иосеф Смитийг “Шинэ Гэрээг орчуулж байхад” нь “олон удаа дэргэд” нь байсан гэж цугларагсдад хэлжээ. Орчуулгын үеэр хөрвүүлэх ямар ч зэмсэг олж хараагүй учраас тэрээр Иосефыг яагаад “Мормоны Номыг орчуулсан шигээ Урим ба Туммимыг ашиглахгүй байгаа юм бол” гэж бодож байв.

Ахлагч Пратт бошиглогчийн орчуулж байгааг ажиглаж байгаад, “Иосеф түүний бодлыг уншсан юм шиг түүн рүү харсан бөгөөд илчлэлтийн Сүнсэнд туршлагагүй байхад нь Их Эзэн өөрт нь Урим ба Туммимыг өгсөн, харин одоо бол тэр маш их ахисан ба Сүнс яаж ажилладгийг ойлгодог болсон учраас түүнд зэмсгийн дэмжлэг хэрэггүй болсон байв” хэмээн тайлбарлажээ.21

Бригам Янг хоёр жилийн дараа өөр хүмүүст үзмэрч чулуу хүлээн авах тухай үүнтэй төстэй бодлоо хуваалцсан байна. Тэрээр “Энэ чулууг олж авах хүсэл надад байхгүй” хэмээн хэлжээ.22 Үзмэрч байхын тулд үзмэрч чулуу шаардлагагүй гэдгийг ойлгож байснаа Бригам энэ мэдэгдлээрээ илэрхийлдэг.

1831 оны 10-р сарын 25-нд Иосеф Смит Огайогийн Оранжид болсон чуулганд оролцжээ. Чуулганы үеэр түүний ах Хайрум “Мормоны Номын ирэх тухай хүн бүр өөрсдөө мэдэж авч болохын тулд уг мэдээллийг Иосеф өөрөө тэнд цугласан ахлагчдад хэлбэл хамгийн үр дүнтэй гэж бодсоноо” хэлсэн байна. Хурлын тэмдэглэлд бичигдсэнээр Иосеф “Мормоны Номын ирэх талаар бүх нарийн тодорхой зүйлүүдийг дэлхийд мэдүүлэх зорилго байгаагүй бөгөөд эдгээр зүйлийг ярих нь түүний хувьд шаардлагатай биш хэмээн хэлжээ.”23 Үзмэрчийн үүрэгтээ дадлага туршлагатай болж, үзмэрч чулуу нь илчлэлт хүлээн авахад шаардлагатай биш гэдэгт итгэж эхэлсэн тэрээр хүмүүсийг уг номон дээр бус, харин яаж ирсэнд нь хэт их анхаарал хандуулах вий хэмээн санаа зовсон байж болох юм.

Мормоны Номын талаар Иосеф Смитийн хэлсэн хамгийн чухал зүйл нь тэрээр үүнийг “Бурханы бэлэг болон хүчээр” орчуулсан явдал юм.24 Тэрээр Сүмийн удирдагчдад энэ ном нь өөрөө “энэ дэлхий дээрх бусад бүх номноос хамгийн зөв нь, мөн манай шашны тулґуурын чулуу, түүнчлэн бусад ямар ч номноос илүүгээр, үүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болой”25 хэмээн заажээ.

Эшлэлүүд

  1. Сургаал ба Гэрээ 115-ыг үзнэ үү.

  2. Preface to Book of Mormon, ca. Aug. 1829, in Documents, Volume 1: July 1828–June 1831, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers (2013), 93. Мөн Мормоны Номын “Гурван гэрчийн гэрчлэл”-ийг үзнэ үү.

  3. Eгипетээс гарсан нь 4:1‒5, 17, 20‒21; 7:8‒21; 8:16‒19; 9:22‒26; 10:12‒15; 14:15‒18; 17:1‒13; Тооллого 17:1‒10; 20:7‒11; Еврей 9:4-ийг үзнэ үү.

  4. Тооллого 21:7‒9; Иохан 3:14‒15-ыг үзнэ үү.

  5. Eгипетээс гарсан нь 28:12; 35:9, 27; 1 Самуел 23:9‒12; 30:7‒8-ыг үзнэ үү.

  6. Eгипетээс гарсан нь 28:30; Левит 8:8; Тооллого 27:21; Дэд хууль 33:8; 1 Самуел 28:6; Eзра 2:63; Нехемиа 7:65-ыг үзнэ үү.

  7. 19-р зууны шашны энэ соёлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Journals, Volume 1: 1832–1839, vol. 1 of the Journals series of The Joseph Smith Papers (2008), xix; and Revelations and Translations, Volume 3: Printer’s Manuscript of the Book of Mormon, vol. 3 of the Revelations and Translations series of The Joseph Smith Papers (2015), xv–xvi; Даллин Х.Өүкс, “Recent Events Involving Church History and Forged Documents,” Ensign, 1987 оны 10-р сар, 68–69-ийг үзнэ үү.

  8. Statement of Joseph Smith Sr., as quoted in Francis W. Kirkham, A New Witness for Christ in America: The Book of Mormon, vol. 2 (1959), 366; түүнчлэн Люси Мак Смит, “Lucy Mack Smith, History, 1844–1845,” book 3, х.10, josephsmithpapers.org/paperSummarylucy-mack-smith-history-1844-1845-ыг үзнэ үү. Мартин Харрис Иосефоор бухлан дотроос зүү олуулж, түүний чадварыг шалгаж байснаа дурссан байдаг (“Mormonism—No. II,” Tiffany’s Monthly, 1859 оны 7-р сар, 164-ийг үзнэ үү).

  9. Жишээлбэл, Агуу Үнэт Сувд дахь Иосеф Смит—Түүх-ийг үзнэ үү.

  10. Сургаал ба Гэрээ 130:10–11-ийг үзнэ үү. Эдүгээ Сургаал ба Гэрээ 8 буюу Мормоны Номыг орчуулах ажилд Иосеф Смитэд туслахыг хүсэх үед Оливер Каудерид өгөгдсөн хэсгийн хамгийн анхны хувилбарын үгсийг үзнэ үү (Revelation, Apr. 1829–B, in Documents, Volume 1: July 1828–June 1831, 44–47).

  11. Joseph Smith, “History, ca. Summer 1832,” in Histories, Volume 1: 1832–1844, vol. 1 of the Histories series of The Joseph Smith Papers (2012), 14.

  12. Иосеф Смит—Түүх 1:35; Иосеф Смит, “Church History,” in Histories, Volume 1: 1832–1844, 495; Мартин Харрис “Mormonism—No. II,” 165–66; “Lucy Mack Smith, History, 1844–1845,” book 5, хуудас 7–8, josephsmithpapers.org.

  13. Тухайлбал, “Lucy Mack Smith, History, 1844–1845,” book 5, josephsmithpapers.org-ийг үзнэ үү.

  14. Энэ ялгаа нь сурвалжлагчдад эргэлзээ төрүүлсэн нь ойлгомжтой. Жишээлбэл, Брүс Р.Макконки, Mormon Doctrine, 2nd ed. (1966), 307–8; Joseph Fielding McConkie and Robert L. Millet, Doctrinal Commentary on the Book of Mormon, 4 vols. (1987–92), 3:278; and Matthew B. Brown, All Things Restored: Confirming the Authenticity of LDS Beliefs (2000), 62-ыг үзнэ үү.

  15. Иосеф Смит, Хайрум Смит нарын оршуулгын номлол, Виллям В.Фелпс, Сүмийн түүхийн номын сан, Солт Лэйк хот; Орсон Пратт, “Explanation of Substituted Names in the Covenants,” The Seer, 1854 оны 3-р сар, 229; Виллям В.Фелпс, letter to Brigham Young, 1854 оны 4-р сарын 10, in Brigham Young, Office Files, 1832–1878, Сүмийн түүхийн номын сан, Солт Лэйк хот. Revelations and Translations, Volume 2: Published Revelations, vol. 2 of the Revelations and Translations series of The Joseph Smith Papers (2011), 708–709.

  16. Орчуулгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл lds.org/topics/book-of-mormon-translation сайт дээрх “Book of Mormon Translation”-ийг үзнэ үү. Мөн Рассэлл М.Нэлсон, “A Treasured Testament,” Ensign, 1993 оны 7-р сар, 61–65; Нийл А.Максвэлл, “By the Gift and Power of God,” Ensign, 1997 оны 1-р сар, 36–41-ийг үзнэ үү .

  17. Тухайлбал, Вилфорд Вүдрафф Наувуд харсан үзмэрч чулуугаа Урим ба Туммим гэжээ (Вилфорд Вүдраффын тэмдэглэл, 1841 оны 12-р сарын 27, Сүмийн түүхийн номын сан). Мөн Revelations and Translations, Volume 3: Printer’s Manuscript of the Book of Mormon, xix-ийг үзнэ үү.

  18. Revelations and Translations, Volume 3: Printer’s Manuscript of the Book of Mormon, xviii–xix-ийг үзнэ үү.

  19. Энэ оролдлого хэрхэн эхэлсэн талаар товч мэдээлэл авахыг хүсвэл Documents, Volume 1: July 1828–June 1831, 150–152-ыг үзнэ үү.

  20. Хурлын тэмдэглэл, 1853 оны 4-р сарын 17, Сүмийн түүхийн номын сан.

  21. “Бригам хотод болсон хоёр өдрийн хурал, 1874 оны 6-р сарын 27, 28,” Millennial Star, 1874 оны 8-р сарын 11, 498–499.

  22. Хурлын тэмдэглэл, 1855 оны 9-р сарын 30, Сүмийн түүхийн номын сан.

  23. Хурлын тэмдэглэл, 1831 оны 10-р сарын 25, 26, in Documents, Volume 2: July 1831–January 1833, vol. 2 of the Documents series of The Joseph Smith Papers (2013), 84.

  24. Мормоны Номын удиртгал хэсэг, ойролцоогоор 1829 оны 8-р сар, in Documents, Volume 1: July 1828–June 1831, 93. Мөн Мормоны Номын “Гурван гэрчийн гэрчлэл”-ийг үзнэ үү.

  25. Иосеф Смит, Вилфорд Вүдраффын тэмдэглэлд, 1841 оны 11-р сарын 28, Сүмийн түүхийн номын сан; эсвэл Мормоны Номын удиртгал хэсэг.

  26. Давид Витмер, An Address to All Believers in Christ (1887), 32.

  27. Оливер Каудеригийн нас барахаасаа өмнө Сүмд эргэж ирсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Скотт Ф.Фалрингийн “The Return of Oliver Cowdery,” in John W. Welch and Larry E. Morris, eds., Oliver Cowdery: Scribe, Elder, Witness (2006), 321–362-ыг үзнэ үү.

  28. 1855 оны 9-р сарын 30-ны хурлын тэмдэглэл, Сүмийн түүхийн номын сан, Солт Лэйк хот; “Давид Витмер,” The Historical Record, 1888 оны 10-р сар, 623; Maria L. Cowdery Johnson to David Whitmer, 1887 оны 1-р сарын 24, Community of Christ Library-Archives, Independence, Missouri; Франклин Д.Ричардсын тэмдэглэл, 1882 оны 3-р сарын 9, Сүмийн түүхийн номын сан.

  29. Хурлын тэмдэглэл, 1853 оны 4-р сарын 17, Сүмийн түүхийн номын сан.

  30. Хурлын тэмдэглэл, 1855 оны 9-р сарын 30, Сүмийн түүхийн номын сан.

  31. Зина Янгаас Франклин Д.Ричардст, 1896 оны 7-р сарын 31, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн өдрийн тэмдэглэлийн түүх, 1896 оны 7-р сарын 31, 4, Сүмийн түүхийн номын сан.

  32. Б.Х.Робэртс, A Comprehensive History of the Church, 6:230–231; Жозеф Фийлдинг Смит, Doctrines of Salvation, Брүс Р.Макконки эмхэтгэсэн, 3-р боть (1954–1956), 3:225; Брүс Р.Макконки, Mormon Doctrine, 2 дахь хэвлэл (1966), 818–819-ийг үзнэ үү.

Иосеф Смит, түүний эхнэр Эмма Хэйл Смит хоёр Мормоны Номын орчуулгын үеэр энэ байшингийн нэг давхарт амьдарч байжээ. Баруун гар талд харагдаж буй хоёр давхрын хэсгийг дараа нь нэмж барьжээ.

Сүмийн түүхийн номын сангийн зөвшөөрлөөр нийтлэв

Лихайн гэр бүл Иерусалимаас гарсныг өгүүлсэн, эдүгээ 1 Нифай 2-р бүлэг болох Мормоны Номын анхны гар бичмэлийн хуудас. Иосеф Смит Оливер Каудери нарын хэд хэдэн бичээчид Мормоны Номыг хэлж бичүүлжээ.

Сүмийн түүхийн номын сангийн зөвшөөрлөөр нийтлэв; ИЛҮҮ ОЙЛГОМЖТОЙ БОЛГОХ ГЭРЭЛ ЗУРАГ

Сүмийн түүхийн туршид гишүүд Иосеф Смитийн алтан ялтсуудыг олж, орчуулсан түүхийг ойлгохыг хүсэж ирсэн. К.К.А.Кристэнсэний 1886 онд зурсан энэ зураг Иосеф Смит тэнгэр элч Моронайгаас алтан ялтсуудыг авч байгааг дүрслэн харуулдаг.

Тэнгэр элч Моронай ялтсуудыг Иосеф Смитэд өгч байгаа нь, К.К.А.Кристэнсэн

Сүмээс эрхлэн гаргадаг The Contributor хэмээх сэтгүүл 1883 онд Мормоны Номын гурван гэрчийг онцолсон байна. Мормоны Номыг орчуулж мөн хэвлэхэд Иосеф Смитэд тусалсан энэ гурван хүний гүйцэтгэсэн үүргийг хожмын үеийн гэгээнтнүүд хүлээн зөвшөөрсөөр ирсэн.

Сүмийн түүхийн номын сангийн зөвшөөрлөөр нийтлэв